Бөөсөнд хутга хэрэггүй бодлого хэрэгтэй

 re1449560735Хүүхэд бөөсдөв. XXI зуунд, хананаасаа халуун ус авдаг орчин үеийн сууцанд амьдардаг айлын хүүхэд бас бөөсддөг байх нь. Хүүгийнх нь үсэн дотор “амьтан” үржиж байгааг мэдсэн эцэг, эх эхлээд ичихийн дээдээр ичиж. Гэртээ “соёлын довтолгоо” өрнүүлж хамаг хөнжил гудсаа ариутгаж, нарийн ширхэгтэй сам хайж Улаанбаатарыг бараг дуусгасан байх юм. Амьхандаа ангийнхнаас нь нуугаад байж байтал цэцэрлэгээс нь угаагаад ирээрэй, боломжтой бол шинэ даавуугаар солиод авчраарай, таних тэмдэг хадаарай гэж хөнжил, гудасны даавуу өгч явуулжээ. Боломж гарвал гэж тодотгосон нь эцэг эхчүүдээс багш эд материал, мөнгө төгрөг нэхэж болохгүйтэй холбоотой. Таних тэмдгийн хувьд тэр бүлгийнхний хөнжил гудас нь тэр гэхийн тэмдэггүй, холилдсон байдаг юм байна. Тэмдэггүй болохоор чиний миний ялгаагүй таарсан хөнжил даавуунд хүүхдүүд унтана. Ер нь тэр эцэг, эх бөөсний эх үүсвэрийг даавуу гэж сэжиглэж байгаа юм. Бөөсдсөн “товарищ” Хан-Уул дүүргийн 72 дугаар цэцэрлэгийн гурван настнуудын бүлэгт “алба хаадаг” юм. Тэр даавуу нь өнгөө алдаж элэгдсэн, нимгэрч бөөсдсөн /чанаргүй даавууны материалын бөөгнөрөл/, тэгээд угаахгүй удсанаас айхтар үнэр танартай болсон байж. Хүүгээ ийм юманд унтаж байсан гэж бодохоор л өрөвдөөд байх юм гэж ээж нь дуу алдана. Ингээд болоогүй, шинэ даавуу аваачаад гайгүй хөнжилд хийчихье гээд хайтал тэр цэцэрлэгийн хөнжилүүд нь элэгдээд гарын аясаар урагддаг болчихож. Татахаар л тарр хийгээд үйрнэ. Энэ эрчээрээ эрхлэгч дээр нь ороод хүүхэд бөөсдсөн, бөөсдөхөөс ч аргагүй даавуунд унтаж байна гээд гомдоллотол эрхлэгч өмнөөс нь улсаас даавуу солих мөнгө бүү хэл халбага сэрээний ч мөнгө өгдөггүй. Танай хүүхдийн ангийн хоёр багшийг хоёуланг нь сольсон одоо гайгүй болох байлгүй дээ гэж учир байдлаа тайлбарлажээ.
БАГШИЙГ НЬ СОЛЬСОН БАЙДАЛ ДЭЭРДЭХ БИЗ…

Ангийн багш сольсон учир нь эцэг эхчүүдээс хэд хэдэн гомдол ирснээс үүдэлтэй аж. Нэг хүүхэд цэцэрлэгт орсноосоо хойш дөрвөн кг турсан байна. Ер нь хүүхдүүд цэцэрлэгт явах дургүй болсон. Өглөөний дасгал хийлгэдэггүй гэхчлэн асуудлууд багш нарын  халагдах шалтгаан болжээ.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу…

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …