Хүүхэд бөөсдөв. XXI зуунд, хананаасаа халуун ус авдаг орчин үеийн сууцанд амьдардаг айлын хүүхэд бас бөөсддөг байх нь. Хүүгийнх нь үсэн дотор “амьтан” үржиж байгааг мэдсэн эцэг, эх эхлээд ичихийн дээдээр ичиж. Гэртээ “соёлын довтолгоо” өрнүүлж хамаг хөнжил гудсаа ариутгаж, нарийн ширхэгтэй сам хайж Улаанбаатарыг бараг дуусгасан байх юм. Амьхандаа ангийнхнаас нь нуугаад байж байтал цэцэрлэгээс нь угаагаад ирээрэй, боломжтой …