Лабораториудын түвшинг тогтоолоо

12356183_1686072398295760_884302092_oМэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа итгэмжлэгдсэн төрийн болон хяналтын байгууллагын сүлжээ лаборатори, орон нутаг, хувийн өмчит лабораториудыг гадаад хяналтад хамруулан, ур чадварын түвшинг нь тогтоолоо.
Энэ нь лабораториудын ур чадвар, дадлага туршлагыг хөндлөнгөөс үнэлж, шинжилгээний ур чадварыг нь дээшлүүлэх, үйлчилгээнийх нь чанар, бие даасан байдлын баталгааг хангахад туслалцаа үзүүлэх зорилготой байлаа.
Энэ оны эхний ээлжийн сорилтод нян судлалын 65, химийн 42, ургамлын эрүүл ахуйн хорио цээрийн 14, хоёрдугаар ээлжид нян судлалын 69, химийн 39, ургамлын эрүүл ахуйн хорио цээрийн 17 лаборатори хамрагдаж үнэлүүллээ.
Жил бүр зохион байгуулах дээрх хөтөлбөрт хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн дотоод хяналт, хяналтын байгууллагын харьяа лабораториуд микробиологи, хими, ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн чиглэлээр хамрагдаж байх юм.
Сорилтын удирдамж, танилцуулга, дүнг линкээр үзээрэй.

УР ЧАДВАРЫН СОРИЛТЫН УДИРДАМЖ, ТАНИЛЦУУЛГА

УР ЧАДВАРЫН СОРИЛТЫН ДҮН

Санал болгох мэдээ

ХГБХХЕГ: Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдтэй санал солилцох уулзалт зохион байгуулав

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ихтамир Хүүхдийн төлөө …