Мэдээ мэдээлэл

September, 2015

  • 4 September

    Чөлөөлөх дайны 70 жилийн ойг тохиолдуулан ахмад дайчдыг төрийн одон медалиар шагналаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, 1945 оны Чөлөөлөх дайны 70 жилийн ойг тохиолдуулан, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалахын төлөө амь хайргүй тэмцэж явсан ахмад дайчдыг Монгол Улсын төрийн дээд одонгоор шагнасан. Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Шадавын Цагаан, Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Сангидоржийн Ванчигдоо нарыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор, …

  • 4 September

    Г.Ундармаа эмгэнэл илэрхийллээ

    Өнөөдрийн хамгийн таагүй мэдээ “Шинэ үе” продакшины жүжигчин Аси нэрээрээ та бидний хайр хүндэтгэлийгхүлээгээд байсан СТА Р.Алтансүх таалал төгсөн гэх мэдээлэл байлаа. Тэрээр өвчнийулмаас хорвоогийн мөнх бусыг үзлээ.Түүний хийж бүтээсэн бүхэн бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнхөд үлдэх болно. Мөн нэг хамтлагт хүчин зүтгэж явсан жүжигчин Г.Ундармаа түүний араас гүн эмгэнэл илэрхийллээ. “Алтаар хийсэн Сүх… Найз минь минь бурхны орондоо амгалан …

  • 4 September

    н.Ганзам хүүд 18 нас хүртэл үнэ төлбөргүй зорчих эрхийн бичиг гардуулна

    Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэргэнд төрөх дөхсөн эмэгтэй зорчиж яваад галт тэргэнд амаржсан тухай мэдээлсэн.   Сонин тохиолдлоор галт тэргэнд мэндэлсэн хүүд Ганзам гэх нэр хайрласан нь мөн тодорхой болсон юм. Тэгвэл бяцхан хүүд 18 нас хүртэл  түүний гэр бүлийнхэнд үнэ төлбөргүй зорчих эрхийн бичиг гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр 11.00 цагт Монгол-Оросын хамтарсан “УБТЗ” ХНН-ийн төв байранд болно. УБТЗ-ын 66 жилийн түүхэнд галт тэргэнд мэндэлсэн 70 дахь …

  • 4 September

    Нийслэлийн иргэдэд хууль, тогтоомж сурталчлах 7 хоногийн аян болно

    Нийслэлийн иргэд, олон нийтэд хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээг  2015 оны 09 дүгээр сарын 07-14-ны өдрийн хооронд зохион байгуулах гэж байна.  Уг арга хэмжээг Хууль зүйн яам, Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагууд болон нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулах юм. Аяны хүрээнд хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд мэдээлж сурталчлах, байгууллагууд үндсэн чиг үүргийнхээ …

  • 4 September

    Motorola ухаалаг цаг танилцууллаа

    “Motorola” компани “Android Wear” үйлдлийн систем бүхий шинэ загварын ухаалаг цагаа танилцууллаа. “Moto 360” ухаалаг бугуйн цаг хоёр төрөлтэй гарсан байна. Тэдгээрийн нэгэнд байрлал заагч төхөөрөмж суулгаж өгсөн бөгөөд ингэснээр цагийг гар утастай холбоогүй үед дасгал, хөдөлгөөнийг хянах мэдээллийг цуглуулахад туслах ажээ. Мөн хэрэглэгчид цагийг захиалахдаа өөрийн хүссэнээрээ загварыг өөрчлөх боломжтой байна. Гэвч уг бүтээгдэхүүн зах зээлд байр сууриа олохын …

  • 4 September

    Нийслэл хотын албан татвар суутгагчийг тоолох, бүртгэх, кассжуулах ажлыг зохион байгуулна

    Нийслэлийн зочид буудал, амралтын газар, ресторан, баарны үйлчилгээ, бүх төрлийн согтууруулах ундаа болон тамхины жижиглэн худалдаа эрхлэн явуулж буй иргэн, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/695 дугаар захиамжийн дагуу  Улаанбаатар хотод зочид буудал, амралтын газар, ресторан, баарны үйлчилгээ, бүх төрлийн согтууруулах ундаа болон тамхины жижиглэн худалдаа эрхлэн явуулж буй иргэн, хуулийн этгээдийг тоолох, албан татвар суутгагчаар бүртгэх ажлыг 9 дүгээр …

  • 4 September

    Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурал Тунхаглалаа баталлаа

    УИХ-ын дарга З.Энхболд Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралд оролцлоо. 3 өдөр үргэлжилсэн Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралд оролцогч 140 гаруй орны Парламентын спикерүүд “Энх тайван, тогтвортой хөгжлийн төлөөх ардчиллыг хөгжүүлэх асуудал: Бидний хүсч буй ирээдүй” сэдвийн дор өнөөдөр /2015.09.02/ Тунхаглалаа баталлаа. Тунхаглалын зарим зүйлийг дурдвал: – Энэ дэлхий дээр амьдарч буй хүн бүр дайн дажингаас ангид, ядуурал, өлсгөлөнг …

  • 4 September

    Жүжигчин Аси таалал төгсчээ

    Ард түмэндээ Аси нэрээрээ алдаршсан жүжигчин Р.Алтансүх таалал төгссөн талаарх гунигт мэдээг “Шинэ үе” продакшн цахим хуудаснаа бичиж нийтэлжээ. “Бидний дотны анд ард түмний хайртай хүү Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан, Алтан Гадас одонт Роза Алтансүх маань өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзлээ.Түүний хийж бүтээсэн бүхэн бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнхөд үлдэх болно. Ум сайн амгалан болох болтугай…” Түүний гэр …

  • 4 September

    Нэг алхам – Нэг урам

    Монгол улсад 2014 оны байдлаар 130.000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаагаас 32 мянга нь хүүхдүүд гэсэн үзүүлэлт бий. Хамгийн эмгэнэлтэй нь энэ тоо цаасан дээр л харагддаг, хүмүүс нь цаана нуугдмал амьдардаг. Тэдэнд зориулсан үйлчилгээний байгууллагууд хомс, дэд бүтэц болон хүртээмжийн байдлаас болоод ихэнх нь нийгмийн идэвхитэй амьдралд тэр бүр оролцож чаддаггүй нь гашуун үнэн. Төрийн бодлого хүлээвэл турж үхэхийн …

  • 4 September

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ХБНГУ-ын “Die Welt” сонинд ярилцлага өглөө

    “Die welt” сонин нь 1946 оноос эхлэн хэвлэгдэж байгаа ХБНГУ-ын өдөр тутмын голлох сонинуудын нэг юм. Ерөнхий сайд тус сонины сэтгүүлчийн асуултад хариулж, Монголын эдийн засгийн үзүүлэлтүүд болон хөрөнгө оруулагчдыг татах чиглэлээр  авч хэрэгжүүлж байгаа ажлуудынхаа талаар ярилаа. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах, бизнес эрхлэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх зорилгоор Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинээр боловсруулан баталснаар гадаад дотоод хөрөнгө …

  • 4 September

    Өнөөдөр болох зарим үйл явдлаас

    09:00 цагт: “Цусаа бэлэглэж амьдрал хайрлая” донорын өдөрлөг Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын байрны Иргэний танхимд болно. Утас: 89021096, 70070137 09:30 цагт: Барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 89 жилийн ойн арга хэмжээ Барилгачдын талбайд болно. Үйл ажиллагаанд салбарын удирдлагууд болон шат шатны төлөөлөл оролцож салбарт амжилт гаргасан тэргүүлэгч байгууллага, барилгачид даа шагнал гардуулна. 10:00 цагт: Хүн төрөлхтний өмнө тулгарсан …

  • 4 September

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    Есдүгээр сарын 4-ний баасан гарагт дараах хэсгийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. Сонгинохайрхан дүүрэг 10.00-18.00 цагт: 3, 4, 5, 26, 27-р хороо дүүргийн ЗДТГ, Цагдаагийн хэлтэс, 38-н айлын орон сууц, Бага Наран, Алтан-Овоо, Их Наран, МТЗ, Мандал овоо, Нуурын гудамж болон тэдгээрийн ойр орчимд, 11.00-17.00 цагт: 35/6кВ Карьер д/ст, …

  • 4 September

    Иргэдээ ялгаварлаж итгэл рүү нь ус цацсан ХААН банк

    Монгол улс даяар хамгийн өргөн сүлжээтэй, хамгийн их  мөнгөн хөрөнгө хуримтлуулсан, хэрэглэгчээ ХААН-д өргөмжилсөн гэж  өөрсдийгөө дөвийлгөдөг ХААН банкныханы гууль цухуйж эхлэв бололтой. Тэд иргэдийг бэл бэнчингээр нь ялгаж,  оюутан залууст үйлчлэхгүй гэх  улайм цаймдаа гарсан шийдвэр гаргажээ. Угтаа бол Монгол улсын иргэн бүр аливаа үйлчилгээний газар адил тэгш эрх эдлэх ёстой. Гэтэл ХААН банкны хувьд VIP зэрэглэлийн үйлчлүүлэгчид нь …

  • 3 September

    Хууль зөрчсөн 37 албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулжээ

    Авлигатай тэмцэх газар 2015 оны 09 дүгээр сарын байдлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан нийт 250 өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авснаас 223 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шалгаж шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 1,1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хянан шийдвэрлэсэн нийт өргөдөл, гомдлоос 49 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар, хууль тогтоомж зөрчсөн …

  • 3 September

    Эрүүгийн 6 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлэв

    Авлигатай тэмцэх газар 2015 оны 8 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 2 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 14 гомдол, мэдээллийг шалгаснаас 1 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэх, 5 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 3 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 5 гомдол, мэдээлэл шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 56 хэрэгт мөрдөн …