Монголоос мах, махан бүтээгдэхүүн авахыг хориглолоо

a9c73ccfcc1b6de8edbc4f5f7b80b54eМанай улсад малын гоц халдварт өвчин, шүлхийгийн гаралт нэмэгдсэнтэй холбогдуулан Монголоос мах, махан бүтээгдэхүүн авахыг хориглосон байна. Тодруулбал, манай улсад сүүлийн үед малын халдварт өвчин шүлхий гарсантай холбоотойгоор ОХУ-ын Хөдөө аж ахуйн мэргэжлийн хяналтын газраас Монголоос мах, махан бүтээгдэхүүн авахаа түр зуур зогсоосноо мэдэгдлээ.

Мөн энэ үеэр ОХУ-ын Засгийн газраас манай улсад долоон сая вакцин үнэ төлбөргүй өгөхөөр шийдвэрлэсэн байна. Тусламжийг “Монголын малыг эрүүлжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх аж.

Эх сурвалж: www.TODAY.mn

Санал болгох мэдээ

Гэр хорооллын 50 мянган өрхийг хийн түлшинд шилжүүлж, 32 мянган айлын стандартын шаардлага хангахгүй байгаа зуухыг шинэчилнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …