Мэдээ мэдээлэл

June, 2015

  • 12 June

    Иргэн бүр эрсдэлгүй орчинд амьдрах эрхтэй

    МХЕГ-аас байгаль орчин, геологи, уул уурхай, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулах “Иргэн бүр эрсдэлгүй орчинд” сэдэвт сарын аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газар аймгийн Засаг даргын тамгын газар, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай хамтран Аяны нээлтийн үйл ажиллагааг 2015 оны 06 дугаар сарын 09-нд Орхон аймагт зохион байгууллаа. Аяны нээлтийн үеэр иргэн бүр …

  • 11 June

    Ээж ээ, сэргээрэй… /фото/

    Ээж ээ, сэргээрэй. Таны бие дээрдэж байна уу?… Коала баавгайн бамбарууш машины осолд орсны улмаас гэмтэж бэртсэн ээжээ энхрийлэн тэвэрч байгаа гайхалтай мөч. Өнгөрсөн ням гаригт Queensland-ийн баруун зүгт орших Брисбэнд Пантом бамбарууш ээжийн хамт автомашины осолд оржээ. Ослын улмаас бамбарууш ямар нэгэн гэмтэл бэртэл аваагүй байна. Харин ээж Лиззигийн хувьд уушгиндаа бэртэл авч, эмнэлэгт хүргэгдэн, эмч нар түүнд яаралтай …

  • 11 June

    Зарим хууль тогтоомжийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа

    Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.06.11.Пүрэв гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 9 цаг 45 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, чуулганы өнөөдөр, маргаашийн нэгдсэн хуралдаанаар нийт 18 асуудал хэлэлцэхээр тогтов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаарх Эдийн …

  • 11 June

    Нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагналаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-үүл Улаанбаатар төмөр замын 1-р орлогч дарга Игорь Андреевич Домбровскийг хүлээн авч уулзаж,  нийслэлийн Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагналаа. Домбровский нь Улаанбаатар Төмөр замын нэгдүгээр орлогч даргын ажил үүргийн хүрээнд өдөр тутмын ажлын шуурхай тайлан мэдээнд хяналт тавьж, боловсронгуй болгох, удирдлагын шийдвэр гаргах түвшинг тогтмол, үнэн зөв мэдээллээр хангах чиглэлээр Статистик бүртгэл, мэдээллийн …

  • 11 June

    Хүүхдийн эрхийн төлөөх ногоон карт аян эхэллээ

    ХАХНХЯ-аас Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслүүдийг Засгийн газраар дэмжүүлж, УИХ-аар хэлэлцүүлж эхлээд байна. Энэ хүрээнд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллыг дэмжих УИХ дахь лобби бүлгээс санаачлан “Хүүхдийн эрхийн ногоон карт” аяныг орон даяар өрнүүлэхээр болсон байна. Аяны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, болон НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бэнес …

  • 11 June

    С.Баярцогт “Сайдын цаг” уулзалтанд орлоо

    УИХ-д суудалтай бүх намуудын хамтарсан Засгийн газар байгуулагдсанаас хойш улс оронд тулгарсан эдийн засгийн хүндрэлийг даван туулах, гаднын хөрөнгө оруулалтыг татах, Монгол Улсын хөрөнгө оруулалтын өрсөлдөх чадварыг сайжруулах чиглэлд анхаарч ажиллалаа гэж Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт “Сайдын цаг” уулзалтад оролцохдоо хэллээ. УИХ-ын хаврын чуулган завсарлахаас өмнө хэлэлцүүлж батлуулах шаардлагатай хуулийн болон УИХ-ын тогтоолын төслүүдийг өргөн барьсан. Эдийн засгийн …

  • 11 June

    Нэгийг хийх гэж нөгөөг сүйтгэдэг “хачирхалтай” төрийн бодлого

    Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолдог, нэгийг бүтээх гэж нөгөөг сүйтгэдэг толгой нь эргэсэн төрийн балгаар иргэд аж ахуйн нэгж бизнес эрхлэгчид хохирч байна. Үүний нэгэн жишээ бол Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Авзага Трэйдийн МЧХ Компаны хувийн өмчид төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд  ноцтойгоор халдлаа. Гурвалжингийн гүүрний ойролцоо 10-аад жил үйл ажиллагаа явуулж буй МЧХ-ийн бетон зуурмагийн үйлдвэрийн …

  • 11 June

    Б.Пүрэвдорж ажлаа хүлээлгэж өгөхөө мэдэгдлээ

    Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний газар /ИХШХГ/-ын дарга Б.Пүрэвдоржид энэ сарын 9-нд эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлсэн. Түүнийг үүрэг чиглэл өгдөг гүйцэтгэх албан тушаалтнуудтай хамтран албан тушаалаа ашиглаж, хууль бус шийдвэр гарган, үүнийхээ хариуд их хэмжээний хахууль авсан хэрэгт шалгаж эхэлсэн юм. Энэ асуудлаар өнөөдөр Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний газар/ИХШХГ/-ын дарга Б.Пүрэвдорж тайлбар мэдээлэл хийлээ. “Би улс …

  • 11 June

    Иргэдэд амны хаалт зүүхийг анхааруулж байна

    Ойрхи Дорнодын амьсгалын замын синдром гэгддэг короновирүс “mers” вирүс БНСУ-д хүчтэй тархаж, өнөөдрийн байдлаар 95 хүн өвчилсний долоо нь нас барж, нэг хүүхэд өвчилсөн байдалтай байгаа юм. Манайд уг халдварын вирүс орж ирэхэд ойрхон байгаа бөгөөд энэ халдвараас өөрсдийгөө хамгаалж амны хаалт зүүж хэвшихийг ХӨСҮТ-ээс анхааруулав. Халдвараас сэргийлж, томоохон албан байгууллагын ажилчид өчигдрөөс эхлэн амны хаалт хэрэглэж эхэлжээ. Мөн урьдчилан …

  • 11 June

    НАМЗХ-ны Л.Оюун-Эрдэнийн луйврын хэргийг Н.Номтойбаяр “тараасан” уу

    МАН-ын дэргэдэх залуучуудын холбоо буюу одоогийн НАМЗХ-нд өдгөө “хэрүүлийн буг” үүрлэчихээд байна. Учрыг нь тайлбал НАМЗХ-ын Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ 2013 онд АНУ-д Харвардын Их сургуульд сурахаар явахдаа НАМЗХ-ны Ерөнхийлөгчийн түр орлон гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг томилжээ. Гэвч өнгөрсөн шинэ жилээр болсон “Алтан сарнай” наадмын үеэр Н.Номтойбаяр өөрийгээ Ерөнхийлөгчийн түр орлон гүйцэтгэгч бус Ерөнхийлөгч гэх болсон нь хэрүүлийн эхлэл болжээ. Түүгээр ч …

  • 11 June

    Зохиомол тавилангийн эзэд буюу “Зангараг”-тай эрчүүдийн ХАТУУ ШАЛГУУР

      “Хэн байгаад хэн болсноо хэзээ ч битгий март” гэсэн нэгэн үг бодолд автах тэрхэн мөчид оч мэт зурсхийн орж ирлээ. Бидний өдөр тутам харж дассан, тэгтлээ сэтгэл өвтгөн санаа тавихаа больсон гэх эгэл жирийн атлаа эгэл бус амьдралын өнгө төрх нүдний минь өмнө тодоос тод дурайж байна. Зах зээлийн нийгэмд шилжсэн хүндхэн цаг үед гудамжинд гуйлга гуйж, хулгай дээрэм …

  • 11 June

    НҮБ-ийн энхийг сахиулагчинд “сексээр бартерладаг”

    ЛОНДОН. /ВВС/.  НҮБ-ын туслах шаардлагатай гэж үзсэн улсуудын хүмүүст энхийг сахиулагчид бараа бүтээгдэхүүн өгөн бэлгийн харилцаанд ордог болохыг НҮБ-ын тайлангийн төсөлд бичжээ. НҮБ-ын Дотоод хяналтын албаны газрын уг баримт бичгээс үзвэл, Гаити болон Либерид хэдэн зуун эмэгтэй өлсгөлөн болон ядуурлын улмаас энхийг сахиулагчдад биеэ үнэлж байгааг тус газар тогтоосон байна. Энхийг сахиулагчид охид, эмэгтэйчүүдэд мөнгө, үнэт эдлэл, гар утас болон …

  • 11 June

    Шинжлэх ухаанд зориулсан цогцосны наймаа

    АНУ-ын эрдэмтэн, судлаачид цаазлуулсан гэмт хэрэгтний цогцсоор дутагдаад ирэхээр тэдгээрийг хулгайлдаг байв. Өөрөөр хэлбэл “Амилсан хүмүүс”-ийг хэн нэгнээр хулгайлуулахын тулд мөнгө төлдөг байсан аж. Энэ бол XVIII, XIX зуунд болж байсан явдал. Тэгвэл одоо байдал өөрчлөгджээ. Оюутан, судлаач нарт хүний бие цогцос хэрэгтэй байсаар байна. Бие цогцсоо шинжлэх ухааны төлөө хандивлах хүсэлтэй хүмүүс гол нийлүүлэгчид нь байдаг аж. Энэ нь …

  • 11 June

    11 танхай фанат цаазын ял сонсчээ

    Гурван жилийн өмнө Египетийн хөлбөмбөгийн лигийн тоглолтын үеэр үймээн дэгдэж, үүний улмаас 70 хүн нас барж, 1000 үзэгч бэртсэн харамсалтай хэрэг гарсан. Нас барсан иргэдийн ихэнх нь цэнгэлдэхээс гарах гэж байгаад амиа алдсан гэдэг. Тэгвэл уг хэргийг Египетийн шүүх эцэслэн шийдэж, 11 хүнд цаазаар авах ял оноожээ. Энэ талаар шүүгч Мохамед Алшербини “Фокс хочтой Фоуад Ахмед Ал Таби Мохамед, Хассан …

  • 11 June

    14 хүнтэй суудлын автомашин, 5 айл өрхийн гэр нуржээ

    Өмнөговь аймгийн Баяндалай, Баян-Овоо, Булган, Даланзадгад, Мандал-Овоо, Ханбогд сумын нутагт энэ сарын 09, 10-ны өдөр дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орж,  салхи түр зуур 20-25 м/с хүртэл ширүүссэн байна. Энэ үеэр 14 хүнтэй суудлын автомашин үерийн усанд саатаж, 5 айл өрхийн гэр нурж эвдрэн, 50 айл өрхийн 5232 толгой бог мал шуурганд уруудсанаас урьдчилсан байдлаар 3440 орчим толгой мал хорогдсон …