Г.Маралмаа, Т.Цогт нарыг өршөөлийн хуульд хамрууллаа

90761b0e82ad0b6f04b6a7c361104020

Бянзүрх дүүргийн 2 дугаар хороо Цэргийн хотхоны 2-25 тоотод оршин суух 24 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй Г.Маралмаа гэгч нь 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өөрийн гэртээ 4 настай дагавар охинЦ.Оюу-Эрдэнийг  биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар зодож бие махбодид ньхүнд гэмтэл санаатай учруулсны улмаас 2015 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нас барсан, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Баянзүрх дүүрэг хариуцсан тасгийн криминалистикийн шинжээч ажилтай Т.Цогт нь  өөрийн төрсөн охин 4 настай  Ц.Оюу-Эрдэнийг  Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Цэргийн хотхоны 2-215 тоотод өөрийн гэртээ 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хойд эх Г.Маралмаад зодуулж бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй, мөн бага насны, биеэ хамгаалж чадахгүй 4 настай охин Ц.Оюу-Эрдэнийг  амь бие нь аюултай нөхцөлд байхад эмнэлгийн тусламж үзүүлээгүйн улмаас нас барсан, мөн түүнчлэн  асран хамгаалж байгаа бага насны хүүхэд болох 4 настай охин Ц.Оюу-Эрдэнийг хараа хяналтгүй байлгаж, шаардлагатай тусламж үзүүлээгүй хэрэгт Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ц.Лхамсүрэн  2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газраас хналт тавьж 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 103 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн  эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Маралмаа, Т.Цогт нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15, мөн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд тус тус буруутайд тооцож шүүгдэгч Г.Маралмааг эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 2.12, 2.15 дахь хэсэгт зааснаар 22 жилийн хорих ял, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 24 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, Шүүгдэгч Т.Цогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 2.12, 2.15 дахь хэсэгт зааснаар 22 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 24 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялын 5 жилийг гянданд үлдсэн 19 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.Ялтан Г.Маралмаа, Т.Цогт нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх хэргийг хянан хэлэлцээд Т.Цогт, Г.Маралмаа нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг Монгол улсын Өршөөлийн тухай хуулийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөлд хамруулж, анхан шатны шүүхээс оногдуулсан бусад ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Санал болгох мэдээ

Дуучин Э.Оюумаагаас хахууль авсан НШШГГ-ын дарга, шийдвэр гүйцэтгэгч ял сонслоо

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр …