Мэдээ мэдээлэл

June, 2015

  • 15 June

    Элэгний хорт хавдар үүсгэх аюултай загасыг илрүүлжээ

    Түүхий загасаар хийдэг Тайландын нэгэн зоог элэгний хорт хавдар үүсгэх аюултайг судлаачид тогтоожээ. Эмч нар одоогоор нутгийн иргэдэд энэхүү загасны аюул, хор уршгийг тайлбарлан таниулах ажлыг эхлүүлээд байгаа аж. Тайландын зүүн хойд хэсэгт байрлах Исаан бол далай тэнгисээс хол, хуурай, үржил шим муутай бүс нутаг юм. Энэ бүс нутагт тус улсын хүн амын гуравны нэг хувь нь оршин суудаг бөгөөд …

  • 15 June

    Элэгний С вирусийн СОВАЛДИ, ХАРВОНИ эмүүдийг ДЭМБ хэрхэн дүгнэсэн бэ?

    Монголд элэгний А В С D вирүстэй 400 гаруй мянган хүн байдгаас элэгний С вирустэй 150 мянган хүн байна. Харин эдгээрээс нэн яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай 52 мянга гаруй хүн байдаг талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Тэгвэл удаан хугацааны хэлэлцээрийн үр дүнд манай улс АНУ-ын “Gilead Sciense” компаниас элэгний С вирусын эсрэг гурван сарын курс эмчилгээний Совалди болон Харвони хэмээх …

  • 15 June

    Налайхын Захирагчийн сонгуульд олонхийн санал авсан хоёр нэр дэвшигч дахин өрсөлдөнө

    Налайх хотын Захирагчийг сонгох сонгууль өчигдөр болж, 22.00 цагт албан ёсоор санал хураалт дууссан. Сонгуулийн нэрсийн жагсаалтад нийт 23 215 сонгогч бүртгэгдсэнээс 10 540 нь буюу нийт сонгогчдын 51 хувь нь саналаа өгчээ. Нийт  8 хүн өрсөлдснөөс тул  Налайх дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Ш. Хаан 30.9 хувь,  бие даан нэр дэвшигч  Ц.Минжинхүү 20.3 хувь , Д.Батбаатар 16,7 хувь, Д.Цогоо 9,9 …

  • 15 June

    Налайх хотод баригдаж буй хөнгөн атлетикийн гүйлтийн тартам замын хучилт хийх хөрөнгийг шийдвэрлэлээ

    Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө гаргах тухай” А/503 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос дэлхийн улс орнуудад хэрэгжүүлж байгаа төслийн сонгон шалгаруулалтад тэнцэж нийслэлийн дагуул Налайх хотод байгуулагдаж буй хөнгөн атлетикийн тартанан замын 400 метрийн тойрог замын тартанан /резин/ хучилт хийх ажлыг холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулж, ажиллахыг Налайх дүүргийн Засаг даргад үүрэг болголоо. Налайх хотод баригдаж …

  • 15 June

    Хойд Каролинад махчин загас хоёр дахь хохирогчоо гэмтээлээ

    Хойд Каролинагийн далайн эрэг дээр сэлж байсан  өсвөр насны охин махчин загасны халдлагад өртөн хүнд гэмтэл авчээ. Үүнээс цаг гаруйн дараа бас нэгэн өсвөр насны хүү махчин загасны халдлагад өртсөн байна. Өнгөрсөн Ням гаригт болсон хэрэг явдлын үеэр хохирогч охин гарынхаа хэсгийг болон зүүн хөлөө алджээ. Харин хоёр дахь хохирогч гараа алдсан  бөгөөд яаралтай нисдэг тэргээр эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байна. …

  • 15 June

    Э.Даваанасан, Б.Цэцэгбаяр нар хошой медальт бөхчүүд болов

    2015 оны Ази тивийн чөлөөт бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн  гурван төрлөөр Энэтхэг улсын Нью-Дели хотын Индира Гандийн нэрэмжит Спорт цогцолборын “К.Д.Жадхавын нэрэмжит бөхийн ордон”-д 4 өдөр үргэлжилж дууслаа. Сүүлийн өдөр хөвгүүдийн 42, 46, 50, охидын 65, 70 кг-ын жингүүдийн барилдаан болж манай 5 бөх барилдсанаас 65 кг-ын жинд барилдсан Чингэлтэй дүүргийн бөх Э.Даваанасан хүрэл, 70 кг-ын жинд барилдсан …

  • 15 June

    Нина Добрев болзоот залуутай болсон уу

         Холливудын алдартай бөгөөд үзэсгэлэнтэй жүжигчин Нина Добрев шинэхэн болзоот залуутай болсон талаар барууны хэвлэлүүд бичиж эхэллээ. “The Vampire Diaries” цуврал киноны од тэрээр өөрийн хамтрагч Йан Зоммерхалдертай хайр сэтгэлийн холбоотой байсан билээ. Харин Йан жүжигчин Никки Рийдтэй гэрлэж, сүр дуулиантай хурим хийсэн юм. Жүжигчин бүсгүйн шинэ найз залууг “Whiplash” киноны жүжигчин Остин Стоуэль гэдгийг эх сурвалжууд баталж байна. Хамгийн …

  • 15 June

    “Jurassic World” кино ашиг орлогоороо тэргүүлж байна

         Universal кино компанийн “Jurassic World” бүтээл дэлгэцнээ гарсан даруйдаа ашиг орлогоороо манлайлж эхэллээ. Тус кино нь өнгөрөгч Пүрэв гаригийн 19 цагт АНУ-ын 3,229 байршилд нэгэн зэрэг нээлтээ хийж эхэлснээс хойш 18.5 сая долларын ашиг орлого олжээ. Энэ нь Universal компанийн оройн цагаар нээлтээ хийсэн, хамгийн өндөр хэмжээний ашиг олсон анхны кино болж байгаа юм. Үүнээс өмнө дөрөвдүгээр сард Universal-ийн …

  • 15 June

    Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

    6 дугаар сарын 15 – ны өдөр буюу Даваа гарагт нийслэлийн 5 дүүрэгт цахилгаан таслах хуваарийг танилцуулж байна. Баянзүрх 11.00-17.30 20-р хороо Улиастайн ам, УБЦТС ХК-ийн амралт орчмоор Сүхбаатар 10.30-12.30 9-р хороо Алтайн 1-9-р гудамж, 4-р сургууль, Дөлгөөн нуур, Наран элетроникс, Энхийн санаа өрхийн эмнэлэг, Галакси сургууль орчимд 10.30-17.30 11, 10-р хороо Цагдаагийн гудамж, Сангийн яамны 60 айл, дүүргийн ЭМН, …

  • 15 June

    Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах ажлын зураг төслийг боловсруулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат – Үүл “Зураг төсөв боловсруулах ажлыг зохион байгуулах тухай” А/497 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх шинээр баригдах барилга байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээний зураг төсөв боловсруулах ажлын хөрөнгөнөөс  хэрэгжүүлэх гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах зураг төслийн жагсаалт, Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн цахилгаан хангамжийн зураг …

  • 15 June

    Т.Тулга азийн өсвөрийн аварга боллоо

      2015 оны Ази тивийн чөлөөт бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн  гурван төрлөөр Энэтхэг улсын Нью-Дели хотын Индира Гандийн нэрэмжит Спорт цогцолборын “К.Д.Жадхавын нэрэмжит бөхийн ордон”-д үргэлжилж байна.   Өнөөдөр хөвгүүдийн 54, 58, 63, охидын 52, 56, 60 кг-ын жингүүдийн барилдаан болж манай 6 бөх барилдсанаас хөвгүүдийн 58 кг-ын жинд Т.Тулга ираны бөхийг ялж азийн өсвөрийн аварга болов. Хөвгүүдээс …

  • 14 June

    Шуурхай мэдээ: Налайх хотын Захирагчийн сонгууль боллоо

    Налайх хотын Захирагчийн сонгууль амжилттай  өнөөдөр Налайх хотод болж өнгөрлөө. Тус сонгуульд  сонгуулийн насны  20263  оролцох ёстойгоос  санал авах үйл ажиллагааг зогсоосон 22:00 цагийн байдлаар нийт сонгуулийн насны иргэдийн 51.4 хувь буюу 10455  сонгогч саналаа өгсөн байна. Захирагчийн сонгуулийн ирц хүчинтэй  ирцэд хүрсэнтэй холбоотойгоор Налайхын Сонгуулийн тойргийн нэгдсэн хорооноос  нэр дэвшигчдийн саналыг тоолох  үйл ажиллагааг эхлүүлсэн байна. Дашрамд дурьдахад Налайх …

  • 13 June

    Туул гол ногооноороо эргэлдэж байна

    Өнөөдөр сэтгүүлчид Туул голтой танилцлаа. Шувуун фабрик орчмоор Туул голын бохирдол дээд цэгтээ хүрсэн байгааг энэ үеэр харав. Гол руу ойртох бүр хамар сэтлэм үмхий үнэр сэнгэнэх аж. Харин голын ус ногооноороо эргэж байгааг та доорх зурагнаас харж болно. Туул гол ийм бохирдолтой байгаа нь Төв цэвэрлэх байгууламжийн засварын ажилтай холбоотой байж болох юм. Учир нь өнөөдөр өглөө 10.00 цагт …

  • 13 June

    Японы элчин сайд, Сонгинохайрханы Засаг дарга нар гэрээнд гарын үсэг зурлаа

    6-р сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд  Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизүтэй  Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх “Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн их засварын төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү төсөл нь Япон улсын Засгийн газраас Монгол улсын боловсрол …

  • 13 June

    Найруулагч А.Батбаатар: “Зангараг” киноны уран бүтээлчид рекетүүдтэй учраа ололцсон

      Нээлтээ хийсэн даруйдаа үзэгч олны анхаарлыг ихээхэн татаж буй “Зангараг” уран сайхны киноны талаархи сонирхолтой мэдээллүүд ар араасаа хөвөрсөөр. Монголын кино урлагийн түүхэнд алтан үсгээр бичигдэх авьяаслаг жүжигчний дөрвөн үеийн удмын төлөөлөл энэхүү кинонд тоглосон тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл тус киноны зохиолоос үүдэн найруулагч, продюссерыг нь манай томоохон рекетүүд эрэн сурвалжилж байгаа ноцтой мэдээлэл олныг …