Бугуйн цагны шинэ эрин үе

iTFit нь Gear S2-т зориулан уян, бат бөх материал бүхий 2 төрлийн загвар, Gear S2 classic-т зориулан арьс болон харшил өгдөггүй сайн чанарын хөвөн даавуун материалаар хийсэн 6 төрлийн загварыг тус тус боловсруулаад байна.

SLG Design

SLG нь Gear S2 classic загварт зориулан чанар, эдэлгээний илэрхийлэл болж чадахуйц 3 төрлийн загварыг санал

Есдүгээр сард Берлин хотноо зохиогдсон IFA буюу Олон улсын францайз холбооны үзэсгэлэнгийн үеэр Самсунг компани дугариг хэлбэртэй, ирмэг хэсэг нь ган төмрөөр хүрээлэгдсэн, нүүр нь сүүлийн үеийн хамгийн бат бөх шил болох Gorilla Glass 3-аар хамгаалагдсан, оосрыг нь солиход хялбар Gear S2 бугуйн цагийг танилцуулсан билээ. Самсунгийн зүгээс хэрэглэгчид бүтээгдэхүүнүүдийг нь өөрийн болгож, хэв маягтаа тохируулан хэрэглэх боломжийг бий болгох тал дээр байнга анхаарлаа хандуулж, олон төрлийн дагалдах хэрэгслүүдийг санал болгосоор ирсэн. Gear S2-ын хувьд өнгө төрхийг нь өөрчлөх боломж бүхий нүүр хэсэг, тус цаганд тусгайлан зориулагдсан аппликейшнүүд болон загварлаг оосруудыг хэрэглэгчдэд санал болгож байгаа юм. Оосрын шинэлэг загваруудыг бүтээх зорилгоор олон алдартай дизайнеруудтай хамтран ажиллаж байгаа зарим загварууд нь бэлэн болж, худалдаанд гарч эхлээд байна. Дашрамд дуридахад, Классик загварын арьсан оосортой Gear S2-ын хувьд 20мм-ийн хэмжээтэй ямар ч төрлийн оосрыг сольж ашиглах боломжтойгоороо онцлог юм.

Самсунгад зориулсан Mendini-гийн загварууд

1447923464_buguin_tsag_1842152169201511191639

Алдартай дизайнеруудтай хамтран гаргах коллекциудын салхийг хагалж Италийн загвар зохион бүтээгч Alessandro Mendini-ийн бүтээлүүд танилцуулагдаад байна. Түүний уран бүтээлийн өнгө аясад шингэсэн байдаг баялаг өнгө, хошин илэрхийлэл, хуучиршгүй загварын шийдлүүдийг Gear S2 цагны нүүр хэсэг болон оосрын загваруудаас харж болно.

Самсунгад зориулсан бусад загварууд

1447923440_buguin_tsag_2604298177201511191639 (1)

Самсунг компани Mendini-тэй хамтарч ажиллахаас гадна Самсунгийн гар утасны дагалдах хэрэгслийн түншлэлийн хөтөлбөрийн (SMAPP) хүрээнд бусад олон алдартай компаниудтай хамтран ажиллаж, хэрэглэгчийн хэв маяг, өдөр тутмын хувцаслалт, сэтгэл санааны төлөв байдалд тохирохуйц  олон төрлийн илэрхийлэл бүхий оосрын дизайнуудыг гаргаж байна.

Case-Mate

1447923441_buguin_tsag_3129875466201511191639

Case mate компани дизайнер Rebecca Minkoff-ын загвараар Gear S2 болон Gear S2 classic загваруудын аль алинд нь хэргэлэх боломжтой дэгээ түгжээ бүхий хар судалтай арьсан оосор бүтээжээ.

Casetify

1447923493_buguin_tsag_4644758054201511191639

Casetify нь Gear S2 болон Gear S2 classic-т зориулан тус тусын онцлогийг илтгэх таван төрлийн дизайн боловсруулсан бөгөөд түүндээ маш уян хатан, бат бөх шинж чанар бүхий тусгай материал (TPU) ашиглаад байна.

Chow Tai Fook

1447923495_buguin_tsag_5928126437201511191639

Chow Tai Fook компанийн хувьд Gear S2 classic-т зориулан тансаг ангиллын оосор бүтээсэн бөгөөд эдгээр нь Хонг Конг болон Хятадын зах зээлд худалдаанд гарахаар төлөвлөгдөж байгаа юм. Тус загварууд нь 18 каратын алтыг очир эрдэнийн чимэглэлтэй хослуулан хийсэн болон металлик хар өнгийн дээд зэрэглэлийн арьс эсвэл гоёмсог саарал өнгийг очир эрдэнэтэй хослуулан хийсэн сонголтуудтайгаар худалдаанд гарах юм. Мөн оосрыг тансаг харагдуулахуйц гоёмсог унжлагуудын сонголт ч бий.

iTFit

iTFit нь Gear S2-т зориулан уян, бат бөх материал бүхий 2 төрлийн загвар, Gear S2 classic-т зориулан арьс болон харшил өгдөггүй сайн чанарын хөвөн даавуун материалаар хийсэн 6 төрлийн загварыг тус тус боловсруулаад байна.

SLG Design

SLG нь Gear S2 classic загварт зориулан чанар, эдэлгээний илэрхийлэл болж чадахуйц 3 төрлийн загварыг санал болгож байна.

1447923505_buguin_tsag_6800816325201511191639

Самсунг компани өнгө төрхийг хүссэнээрээ өөрчлөх боломж бүхий Gear S2, Gear S2 classic загваруудаараа энэ чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч гэдгээ дахин нотлож чадлаа. Самсунгтай хамт амьдрал үргэлж сайхнаараа.

 ЭХ СУРВАЛЖ: PHOTONEWS.MN

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …