Өршөөлөөр суллагдсан гурван иргэн хулгайн хэргээр баригджээ

hereg hiisen

Өршөөлөөр суллагдсан хүмүүс гэмт хэрэгт холбогдсон хэргүүд мэр сэр гэлтгүй гарч байгаа билээ.  Уг нь тэднийг гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх үүднээс ажлын байранд зуучилж, ажилтай, орлоготой болгохоор хороо, дүүрэг болон Хөдөлмөрийн яам, цагдаагийн хэлтсээс цаг наргүй ажиллаж байгаа ч төр, түмний хайр даадаггүй зарим нэг нь гэмт хэрэг үйлдэж, бусдын амар амгалан байдлыг алдагдуулж, эд зүйлсийг нь тонож, дээрэмдэх тохиолдол гаргасаар байна. Тухайлбал, цагдаа нар өршөөлөөр суллагдсан гурван иргэнийг Цагдан хорих 461 дүгээр ангид хорьжээ. Тэд өршөөлөөр суллагдсанаасаа ердөө гуравхан хоногийн дараа бүлэглэн бусдын автомашины цонх хагалж эд зүйлс хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг хурууны хээгээр нь илрүүлжээ. Түүнчлэн өршөөлд хамрагдсан иргэн М гэгч суллагдсан даруйдаа Баянзүрх дүүрэгт иргэн Н-ийн “Портер” маркийн машиныг хулгайлан унаж яваад баригдсан юм.

Э.Төгс

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар ирэх сард батлан даалтаар суллагдахаар болжээ

Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан ял эдэлж байгаа Т.Чимгээ, …