Мэдээ мэдээлэл

June, 2015

  • 12 June

    Залуучуудын Бизнесийн Байнгын хорооны даргаар Ц.Өлзийхишиг сонгогдлоо

    Монголын Залуучуудын холбоо нь Үндэсний Залуучуудын Зөвлөлийн анхдугаар хурлаа 2015. 04.28 өдөр зарлан хуралдуулж олон олон асуудлыг хэлэлцэж баталсан билээ. Уг хурлаар залуучуудын өмнө хамгийн их тулгамдаж буй асуудал руу чиглэн ажиллах 16 байнгын хороог байгуулж ажиллахаар тогтоол баталсан бөгөөд уг тогтоолын дагуу байнгын хороодын байгуулах анхдугаар хурлыг 2015. 06. 08-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд хуралдуулж эхлээд байгаа юм. Байнгын …

  • 12 June

    Өсвөр насны хүүхдийг үе тэнгийнхнээр удирдан чиглүүлэх “Бүтээлч удирдагч” клуб байгуулагдлаа

    Монголын Залуучуудын Холбоо нь  залуусаа дэмжин, тэднийг чадваржуулах, боловсрол мэдлэгтэй болгох, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд нь түлхэц үзүүлэх зорилгоор дэргэдээ мэргэжил, сонирхлоороо нэгдсэн мэргэжлийн хороод, клубүүдийг байгуулж, залуустаа хамтдаа суралцаж, хамтдаа хөгжих боломжийг нээж өгсөн юм. МЗХ-ны дэргэд одоогоор  Залуу дугуйчин, Залуу эмэгтэйчүүд,  Үзэгний эрх чөлөө, Япон хэл сонирхогчдын клуб, Хөдөлмөрч залуус, Nice Bike, Өглөөний хүн, Номонд дурлагсдын клуб, Англи …

  • 12 June

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    09:30 цагт БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол Төв цэвэрлэх байгууламжийн нөхцөл байдалтай танилцана. Утас:99106727 10:00 цагт Монголын жимс, жимсгэнэ судлаачдын уулзалт, хэлэлцүүлэг  ХХААЯ-ны 1-р давхрын хурлын зааланд эхлэнэ. Утас 99072224 11:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд Хүүхдийн хөдөлмөрийн дэлхийн өдрийг тохиолдуулан Хүүхдийн төлөө газар, Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газар, Хүүхдийг ивээх сан, Хөдөлмөрийн сүлжээ ТББ-аас мэдээлэл хийнэ. 11:00 цагт Хууль сахиулахын их сургуулийн …

  • 12 June

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    Зургаадугаар сарын 12-ны баасан гарагт дараах байршлуудын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянгол дүүрэг 10.30-18.00 цагт: 9, 13, 14-р хороо 13-р сургууль, 76, 85-р цэцэрлэг, BSB megastore, Next electronics, Жүр үр, 3-р хороолол 1, 2а-д, 3-12, 13а байр болон ойр орчимд, Хан-Уул дүүрэг 10.00-15.00 цагт: 3-р хороо Хүнсний …

  • 12 June

    Нийслэлийн татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээг сайжруулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө гаргах тухай” А/492 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн 2014 оны татварын орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлж, эдийн засгийн өнөөгийн хүндрэлтэй үед нийслэлийн төсвийн орлогын эх үүсвэрийг ханган ажиллаж буй нийслэлийн Татварын газрын татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээг сайжруулах, их засвар, нэг цэгийн үйлчилгээ, татвар төлөгчдөд үйлчлэх танхим, уулзалтын өрөөг засварлахад шаардлагатай техник хэрэгслийг …

  • 12 June

    Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.06.11/ үдээс хойшх нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх тухай байлаа. Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцуулсан. УИХ-ын 2014 оны 34 дүгээр тогтоолоор бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжихажлын хүрээнд “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын татварын ачааллыг бууруулж, тайлагнах …

  • 12 June

    “Архигүй Монгол-Архигүй Хан-Уул” чуулган болов

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар эхэлсэн “Архигүй Монголын төлөө” хөдөлгөөн үргэлжилсээр байна. Өнөөдөр “Архигүй Монгол-Архигүй Хан-Уул дүүргийн хороо” чуулган тус дүүргийн Соёлын төвд болов. Чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг, Архи тамхины шалтгаант эмгэг судлалын төвийн тэргүүн Ж.Цогтсугар нар болон архинаас татгалзсан 68 залуу, дүүргийн иргэдийн төлөөлөл оролцлоо. Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг …

  • 12 June

    Иргэн бүр эрсдэлгүй орчинд амьдрах эрхтэй

    МХЕГ-аас байгаль орчин, геологи, уул уурхай, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулах “Иргэн бүр эрсдэлгүй орчинд” сэдэвт сарын аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газар аймгийн Засаг даргын тамгын газар, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай хамтран Аяны нээлтийн үйл ажиллагааг 2015 оны 06 дугаар сарын 09-нд Орхон аймагт зохион байгууллаа. Аяны нээлтийн үеэр иргэн бүр …

  • 11 June

    Ээж ээ, сэргээрэй… /фото/

    Ээж ээ, сэргээрэй. Таны бие дээрдэж байна уу?… Коала баавгайн бамбарууш машины осолд орсны улмаас гэмтэж бэртсэн ээжээ энхрийлэн тэвэрч байгаа гайхалтай мөч. Өнгөрсөн ням гаригт Queensland-ийн баруун зүгт орших Брисбэнд Пантом бамбарууш ээжийн хамт автомашины осолд оржээ. Ослын улмаас бамбарууш ямар нэгэн гэмтэл бэртэл аваагүй байна. Харин ээж Лиззигийн хувьд уушгиндаа бэртэл авч, эмнэлэгт хүргэгдэн, эмч нар түүнд яаралтай …

  • 11 June

    Зарим хууль тогтоомжийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа

    Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.06.11.Пүрэв гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 9 цаг 45 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, чуулганы өнөөдөр, маргаашийн нэгдсэн хуралдаанаар нийт 18 асуудал хэлэлцэхээр тогтов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаарх Эдийн …

  • 11 June

    Нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагналаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-үүл Улаанбаатар төмөр замын 1-р орлогч дарга Игорь Андреевич Домбровскийг хүлээн авч уулзаж,  нийслэлийн Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагналаа. Домбровский нь Улаанбаатар Төмөр замын нэгдүгээр орлогч даргын ажил үүргийн хүрээнд өдөр тутмын ажлын шуурхай тайлан мэдээнд хяналт тавьж, боловсронгуй болгох, удирдлагын шийдвэр гаргах түвшинг тогтмол, үнэн зөв мэдээллээр хангах чиглэлээр Статистик бүртгэл, мэдээллийн …

  • 11 June

    Хүүхдийн эрхийн төлөөх ногоон карт аян эхэллээ

    ХАХНХЯ-аас Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслүүдийг Засгийн газраар дэмжүүлж, УИХ-аар хэлэлцүүлж эхлээд байна. Энэ хүрээнд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллыг дэмжих УИХ дахь лобби бүлгээс санаачлан “Хүүхдийн эрхийн ногоон карт” аяныг орон даяар өрнүүлэхээр болсон байна. Аяны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, болон НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бэнес …

  • 11 June

    С.Баярцогт “Сайдын цаг” уулзалтанд орлоо

    УИХ-д суудалтай бүх намуудын хамтарсан Засгийн газар байгуулагдсанаас хойш улс оронд тулгарсан эдийн засгийн хүндрэлийг даван туулах, гаднын хөрөнгө оруулалтыг татах, Монгол Улсын хөрөнгө оруулалтын өрсөлдөх чадварыг сайжруулах чиглэлд анхаарч ажиллалаа гэж Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт “Сайдын цаг” уулзалтад оролцохдоо хэллээ. УИХ-ын хаврын чуулган завсарлахаас өмнө хэлэлцүүлж батлуулах шаардлагатай хуулийн болон УИХ-ын тогтоолын төслүүдийг өргөн барьсан. Эдийн засгийн …

  • 11 June

    Нэгийг хийх гэж нөгөөг сүйтгэдэг “хачирхалтай” төрийн бодлого

    Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолдог, нэгийг бүтээх гэж нөгөөг сүйтгэдэг толгой нь эргэсэн төрийн балгаар иргэд аж ахуйн нэгж бизнес эрхлэгчид хохирч байна. Үүний нэгэн жишээ бол Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Авзага Трэйдийн МЧХ Компаны хувийн өмчид төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд  ноцтойгоор халдлаа. Гурвалжингийн гүүрний ойролцоо 10-аад жил үйл ажиллагаа явуулж буй МЧХ-ийн бетон зуурмагийн үйлдвэрийн …

  • 11 June

    Б.Пүрэвдорж ажлаа хүлээлгэж өгөхөө мэдэгдлээ

    Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний газар /ИХШХГ/-ын дарга Б.Пүрэвдоржид энэ сарын 9-нд эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлсэн. Түүнийг үүрэг чиглэл өгдөг гүйцэтгэх албан тушаалтнуудтай хамтран албан тушаалаа ашиглаж, хууль бус шийдвэр гарган, үүнийхээ хариуд их хэмжээний хахууль авсан хэрэгт шалгаж эхэлсэн юм. Энэ асуудлаар өнөөдөр Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний газар/ИХШХГ/-ын дарга Б.Пүрэвдорж тайлбар мэдээлэл хийлээ. “Би улс …