Мэдээ мэдээлэл

August, 2015

  • 27 August

    Тяньжин дэлбэрэлтийн хэрэгт 12 хүнийг баривчилжээ

    Хятадын цагаа нар Тяньжинд болсон дэлбэрэлтийн хэрэгт 12 хүнийг баривчилсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлжээ. Химийн бодис хадгалах агуулахад гарсан дэлбэрэлтийн улмаас 139 хүн амь үрэгдэж, олон зуун хүн гэмтэж бэртсэн юм. Түүнчлэн аюултай дэлбэрэлтийн дараа орон нутгийн 3500 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Баривчлагдсан хүмүүсийн дунд  “Tianjin International Ruihai Logistics” компанийн захирал Ю Шүвэй, орлогч Дун Шесуан болон гурван ахлах …

  • 27 August

    Цэргийн багийн захирагчаар анх удаа эмэгтэй цэргийн алба хаагч ажиллана

    Монгол Улсын Зэвсэгт хүчин хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ биелүүлэхийн зэрэгцээ даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад идэвхтэй оролцож, Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхийн тавцанд мандуулсаар байна. Эрэмгий дайчин чанар, эр зориг, тэсвэр хатуужил, бие бялдар, сахилга зохион байгуулалтаараа гайхуулж яваа эрэлхэг Монгол цэргүүдийн маань зарим нь энхийг сахиулахаар Бүгд Найрамдах Судан улсыг зориход бэлэн болжээ. Бүгд Найрамдах …

  • 27 August

    Хот пот рестораны зөөгч үйлчлүүлэгч рүү санаатайгаар халуун ус асгажээ

    Зүүн Хятадын Жежянг мужийн Вэнзоу хот пот рестораны зөөгч энэ сарын 24ны өдөр үйлчлүүлэгч эмэгтэй рүү халуун буцалсан ус асгажээ. Тэрээр хоолны савны хагасаар халуун буцалсан ус авч үйлчлүүлэгч эмэгтэйн нуруу руу асгасан аж. Үүнийг утсан дээрээ бичлэг хийж авсан  үйлчлүүлэгч интернетэд бичлэгийг тараасан ба тэр даруй маш олон хүний анхаарлыг татсан байна. 18 настай Зу гэх зөөгч хэргийг үйлдсэнийхээ дараа рестораныг …

  • 27 August

    Ц.Мянганбаярын ахин сэргэн мандалт

    “Алтны магнат”-аас эхлээд олон зүйлийн нэр зүүсгэл зүүж бизнесийн салбарт хүчтэй явсан Ц.Мянганбаяр дампуурлаа. Дампуурахдаа гадны компанид ихээхэн өртэй, Арбитрын шүүхээр хэлцэгдээд ялагдал хүлээлээ хэмээн нэг хэсэг шуугиан дэгдээсэн. Гэтэл Ц.Мянганбаяр Арбитрын шүүхэд ялалт байгуулж, “Монгол газар” компани дампуурах нь бүү хэл үйл ажиллагаагаа сэргээн, үндэсний хэмжээний томоохон ажлыг эхлүүлсэн гэх эх сурвалжийн мэдээллийн мөрөөр орлоо. Орохын учир нь Японы …

  • 27 August

    П.Сүхбаатар: Бутархай мөнгөний нөөц дуусаагүй, Монголбанкинд хангалттай байгаа

    Сүүлийн үед дэлгүүр, такси, нийтийн тээвэр зэрэгт бутархай мөнгө байхгүй болжээ гэх яриа нийгмийн сүлжээгээр тархаад байгаа. Түүнчлэн арилжааны банкууд ч мөнгө бутархай болгож өгч чадахгүй байна гэх асуудал үүсэх болсон. Тиймээс банкууд яагаад бутархай мөнгөний хомсдолд ороод байгаа талаар Монголбанкны Мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газрын захирал П.Сүхбаатараас тодрууллаа. -Үйлчилгээний байгууллаг­уудад бутархай мөнгөний хомсдолтой байх боллоо. Иргэд ч их бухимдаж …

  • 27 August

    Орхон, Идэр голд живсэн хүмүүсийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна

    Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн “Талын хар балгас” гэдэг газар Ө /13 настай, эрэгтэй/ “Орхон” голын усанд живсэн тухай дуудлагыг 2015.08.21-ний өдрийн 21:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, 1 завьтайгаар эрэн хайх ажиллагааг ар гэрийхэнтэй нь хамтран зохион байгуулж байна. Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн “Хорголын-Ам” гэдэг газар иргэн М /41 настай, …

  • 27 August

    “ЧИНГИС ХААН КАП-2015” тэмцээн өчигдөр эхэллээ

    МҮСБХ-ноос зохион байгуулж буй “ЧИНГИС ХААН КАП-2015” тэмцээн өчигдөр Спортын төв ордонд эхэллээ. Энэхүү тэмцээн энэ сарын 26-30ны өдрүүдэд Спортын төв ордон болон Хандгайт дахь Үндэсний сагсан бөмбөгийн орднуудад зохион байгуулагдаж байна.  Тус тэмцээнд оролцохоор Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Улсын сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ баг болон ОХУ-ын Эрхүү хотын шигшээ баг манай эх оронд ирээд байгаа билээ. Чингис хаан кап-д …

  • 27 August

    Энхийг сахиулагчдыг “Энхийн төлөө” медалиар шагнав

    Даян дэлхийн улс орнуудын амар амгалан, эв нэгдэл, энхтайвны төлөө Бүгд Найрамдах Судан Улсад НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцож, дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг халуун цэгт авхаалж самбаа, сонор сэрэмж алдалгүй ажил үүргээ нэр төртэй биелүүлэн Мотобуудлагын дөрөвдүгээр ээлжинд үүрэг гүйцэтгэсэн Онцгой байдлын албаны 29 албан хаагчийг өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд хүлээн авч уулзлаа. Энхийг сахиулах ажиллагаанд амжилт …

  • 27 August

    Сэтгүүлч зураглаач хоёрыг шууд нэвтрүүлгийн үеэр буудан хөнөөжээ /бичлэг/

    АНУ-ын Виржиниа хотод шууд нэвтрүүлгийн үеэр сэтгүүлч, зураглаач хоёрыг буудан хөнөөжээ. Сэжигтэн болох Брайс Виллиамс /ажилчдын дууддаг байсан нэр/ нь уг сэтгүүлчдийг арьс өнгөний үзэл гаргасан хэмээн мөн өөрийнх нь ажлаас гарах болсон шалтгаан гэж үзэн ийнхүү хөнөөсөн байна. Брайс болон хөнөөгдсөн сэтгүүлч нь  WDBJ7 ажилладаг байсан аж. Брайс ажилд ороод жил гаруй хугацааны дараа ажлаас халагдсан бөгөөд халагдахдаа цагдаагийн …

  • 27 August

    С.Ням-Очир гавьяат хүрэл медаль хүртсэний дараагаар багшдаа мөргөлөө /фото/

    Казахстаны Астана хотноо болж буй жүдогийн ДАШТ-ээс өчигдөр манай 2 тамирчин хүрэл медаль хүртсэн. Ард олныхоо итгэлийг дааж Астанагийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулж чадсан тамирчны нэг бол гавьяат тамирчин Сайнжаргалын Ням-Очир. Лондонгийн олимпийн анхны медалийг түүчээлүүлж байсан тэрбээр ийнхүү олимп, дэлхийн аваргын хос медальтан боллоо. Астанагийн татамигаас хүрэл медаль хүртсэний дараа С.Ням-Очир гавьяат ийнхүү багшдаа, бас дэвжээндээ, үзэгч олондоо хүндэтгэл үзүүлж …

  • 27 August

    Өнөөдөр манай 3 тамирчин зодоглоно

    Казахстаны нийслэл Астана хотноо болж буй Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны ДАШТ өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилнэ. Өчигдөр эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд гавьяат тамирчин С.Ням-Очир, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хүч үзсэн олон улсын хэмжээний мастер Д.Сумъяа нар хос хүрэл медаль хүртсэн бол өнөөдөр энэ амжилтын буухиа үргэлжилнэ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 81 кг-д О.Ууганбаатар, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа, Ц.Цэрэннадмид нар Астанагийн …

  • 27 August

    Ж.Энхбат:Зорчих тасалбараа аваагүй иргэдийг 5000 төгрөгөөр торгоно

    Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор Автотээврийн үндэсний төвөөс Замын цагдаагийн газартай хамтран хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд тавих хяналт, шалгалтыг эрчимжүүлэх “Оюутан тээвэр-2” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. Тус арга хэмжээний хүрээнд Автотээврийн үндэсний төвийн Тээвэр, зохицуулалтын газрын дарга Ж.Энхбаттай ярилцлаа. -“Оюутан тээвэр-2” арга хэмжээ хэзээнээс эхлэн зохион байгуулагдсан бэ? -“Оюутан тээвэр-2” арга хэмжээг 2015 …

  • 27 August

    Б.Сэмжидмаа:3000 багшийн хүүхдийг хувийн цэцэрлэгүүд үнэ төлбөргүй элсүүлнэ

    Цэцэрлэгийн хүрэлцээ хангамж муу байгаа энэ үед  Монголын сургуулийн өмнөх  боловсролын хувийн хэвшлийн байгууллагуудын холбооноос 3000 багшийн хүүхдийг үнэ төлбөргүй хамруулахаар “ Залуу багшаа дэмжье” сайн үйлсийн аян эхлүүлж байна.БГД- ийн хувийн цэцэрлэгүүдийн холбооны тэргүүн Б.Сэмжидмаатай цэцэрлэгийн хүрэлцээ, стандартын талаар ярилцлаа. -Танай холбооноос 3000 хүүхдийг хувийн цэцэрлэгт  үнэ төлбөргүй хамруулахаар болсон байна. Ямар хүүхдүүд хамрагдах боломжтой вэ? -Манай холбооноос санаачлан …

  • 27 August

    Төмс хүнсний ногооны үнэ буурч байна

    Төмс, хүнсний ногоо 2015 оны 8-р сарын 4-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 11.6 хувиар буюу 190 төгрөгөөр, монгол лууван 2.7 хувиар буюу 55 төгрөгөөр, монгол манжин 2.0 хувиар буюу 45 төгрөгөөр, хятад сонгино 4.5 хувиар буюу 65 төгрөгөөр тус тус буурч, харин монгол байцааны үнэ 2.8 хувиар буюу 45 төгрөгөөр өсчээ. Гурилын үнэ 2015 оны 8-р …

  • 27 August

    Хонины махны үнэ 510 төгрөгөөр буурчээ

    2015 оны 8-р сарын 4-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5660 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7005 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 1.5 хувиар буюу 110 төгрөгөөр, үхрийн цул мах 5.2 хувиар буюу 450 төгрөгөөр тус тус буурсан байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин”, “Баянзүрх” хүнсний …