Монгол Улс санхүүгийн мэдлэгээрээ 140 орноос 43-т жагсчээ

sanhuu

Олон улсын “Standart and Poor’s” шинжилгээний агентлагаас дэлхийн улс орны ард иргэдийн санхүүгийн мэдлэг ямар түвшинд байгааг тогтоожээ. Жил бүр гаргадаг энэхүү жагсаалтын энэ оны тайланд 140 орны 150 мянган иргэнийг хамруулсан бөгөөд чансааг тогтоохдоо инфляц, мөнгөний хүү зэрэг санхүүгийн асуудлыг хэрхэн шийдэж буйг судалжээ.

Ингэхэд Монгол Улс иргэдийнхээ санхүүгийн мэдлэгээр Төв Азид тэргүүн байр, дэлхийд 43 дугаар байр эзэлсэн байна. Түүнчлэн манай иргэдийн 41 хувь нь санхүүгийн өргөн мэдлэгтэй гэсэн дүн гарсан бол ОХУ-ын иргэдийн 38 хувь нь асуултанд зөв хариулж, дэлхийд 55 дугаар байрт бичигджээ.

Тэгвэл энэхүү жагсаалтыг Дани, Норвеги, Швед улсууд тэргүүлж иргэдийнх нь 71 хувь санхүүгийн мэдлэгтэйд тооцогджээ. харин санхүү, эдийн засгийн мэдлэг хамгийн муу улс орнуудад Өмнөд Азийн орнууд болон Афганистан, Ангол орсон байна.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Өвлийн олимп: Америкийн тэшүүрчин олимпын дээд амжилтыг шинэчиллээ

Америкийн тэшүүрчин Жордан Штольц эрэгтэйчүүдийн 1000 метрийн зайн уралдаанд түрүүлж, өвлийн Олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. …