Дэлхий даяаршихын хэрээр залуу хүмүүст олон орны хүмүүстэй харилцаж, тэдний соёлтой танилцаж, хэл сурах шаардлага урган гарсаар байна. Үүнийг ч Монголын залуус мэдэрч өндөр хөгжилтэй орныг зорих болсон. Тэр дундаа АНУ-ыг. Гэхдээ АНУ-ын соёлтой танилцаж, хэлний мэдлэгээ сайжруулах боломж зөвхөн тэнд сурахаар хязгаарлагдахгүй. Оюутнуудын хувьд эх орондоо сурч байгаа ч зуны амралтаа АНУ-д өнгөрүүлэх боломж бий. Тэр бол “Summer Work & Travel USA” хөтөлбөр юм.
“SUMMER WORK &TRAVEL USA” ГЭЖ ЮУ ВЭ?
Зуны амралтаараа АНУ-д ажиллаж, аялах хөтөлбөрийг АНУ-ын төрийн департментаас 1961 онд санаачлан хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийн гол зорилго нь хамгийн хямд зардлаар дэлхийн өнцөг булан бүрийн оюутан залууст Америкийн соёл, зан заншилтай танилцах, зуны амралтаа Америкийн өдөр тутмын амьдралд оролцон өнгөрүүлэх, ажил хийж, олон зүйлсийг таньж мэдэх, хэлний мэдлэгээ орчинд нь эрс дээшлүүлэх, бие даан амьдрахад суралцах, олон орны найз нөхөд болох зэрэг давуу талыг олгоход оршдог. Ингээд Монголдоо энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж олон арван залуусыг АНУ-д ажиллаж, аялах боломж олгож буй нэгэн хамт олныг онцолж байна. Ярилцлага авахаар “One World Center”-ийн захирал Г.Баясгалантай утсаар ярихад “Ажлаасаа гадуур уулзах боломжгүй байна. Та өөрөө манай ажил дээр хүрээд ирэх боломжтой юу” гэсэн юм. Ажил дээр нь очиж үйл ажиллагаатай нь танилцах завшаан олдсон тул миний хувьд энэ саналыг таатай хүлээн авлаа. Ингээд залуу хүн бүрийн ЗААВАЛ сонирхох ёстой сэдвээр ярилцсанаа уншигч танд өргөн барья.
энд дарж уншина уу…..