Эрүүл мэндийн даатгалын шимтгэл 1920 төгрөг болж 3 дахин нэмэгдэнэ

eruul mend

Ирэх 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эрүүл мэндийн даатгалын шимтгэл сарын 1920 төгрөг болно.  Тиймээс эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй болон олон жилээр шимтгэлээ төлөөгүй иргэд энэ ондоо багтааж төлөх шаардлагатай юм. Эрүүл мэндийн даатгалын тухай шинэчилсэн хуулиар ирэх оноос оюутнууд шимтгэлээ өөрсдөө төлж эхэлнэ. Даатгалд хамрагдсан иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр авах боломжтой байдаг. Гэвч энэ эрхээ хангалттай эдэлж чаддаггүйгээс Эрүүл мэндийн даатгалын тухай шинэчилсэн хуулиар өөрөө авах тусламж үйлчилгээгээ гэр бүлийн гишүүндээ шилжүүлэх эрхтэй болж байгаа юм. Даатгуулагч нь жилд нэг сая 800 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авна. Өнөөдрийн байдлаар даатгуулагч нь сард 670, жилд 8040 төгрөг төлж байна.

Э.Төгс

Ugluu-logo

Санал болгох мэдээ

А.Амбасэлмаа:Өнөөдрийн батлагдсан тохиолдлын зарим нь оюутан, сурагчид байсан

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 578 тохиолдол бүртгэгдээд байна. …