Төсвийн хөрөнгөөс хууль бусаар гаргасан 6 сая төгрөгийг буцаан төлүүлэв

awilgalАвлигатай тэмцэх газар Батлан хамгаалах яамны удирдлагуудтай холбоотой иргэнээс ирүүлсэн өргөдөл, гомдлын мөрөөр хяналт шалгалт явуулав.

Тус яамны удирдлагууд нь гадаад улсад албан ёсны айлчлал хийхдээ өөрийн хамаарал бүхий этгээдийг дагуулан явж, нислэгийн тийзний зардлыг төсвийн хөрөнгөөс гаргаж шийдвэрлэсэн нь Дипломат байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 119 дүгээр зарлигаар батлагдсан “Төрийн ёслолын журам”-ын 40 дүгээр зүйлийн 40.6 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна.

Иймд дээрх зөрчлийг арилгуулах арга хэмжээ авснаар Батлан хамгаалах яамны төсвийн хөрөнгөөс хууль бусаар гаргаж шийдвэрлэсэн нийт 6.198.100 төгрөгийг төсвийн орлогод буцаан төлүүлэх арга хэмжээг авч ажиллав.

Санал болгох мэдээ

“Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээ зохион байгуулагдана

2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээний хүрээнд …