Манай монголчууд хатуу зудтай өвөл малаа харзны усаар туулуулах, малдаа явж байгаа малчин харзны уснаас амсах, гараа угаах зэргээр хэрэглэдэг байсан. Нэг сартай хүүхдээс авахуулаад 80 настай буурлуудыг харзны усанд оруулж болдог. Харзны усанд орох нь биеийг хасах цэнэгтэй ионоор цэнэглэж биеийг сэргээж өгөхөөс гадна хүний биеийн цусны эргэлтийг сайжруулж, судасны энд тэнд бөглөрсөн бөглөөсийг арилгаж, хүний биеийн зарим хэсэгт бий болсон үхжилтийг сааруулж, сэргээж өгдөг юм . Харзны усанд орсноор сэтгэцийн өвчин, үе мөчний гээд эдгэхгүй өвчин байдаггүй. Яагаад гэвэл харзны усанд сөрөг нөлөө гэж байдаггүй онцлогтой. Хамгийн гол нь харзанд орох тунгаа тааруулах хэрэгтэй. Зарим хүмүүс өөртөө бардаж харзанд удаан орсоноос жин цохиулдаг. Жин цохиулахын аюул их. Тиймээс ердөө цочроох маягаар шумбаад л гарах хэрэгтэй. Анх орж байгаа хүн бол өвдгөө, духаа, 20 сек хэртэй шавшаад биеэ арчиж байгаад харзандаа орвол бүр сайн байдаг. Мөн харзанд ороход хэрэгтэй сэтгэлзүйн байдал бусад зүйлийг нэмж судлахад илүүдэхгүй. Мөн Хүний биед орших элдэв өвчний нянгууд 42 градусын халуун шууд үхдэг. Гэхдээ хүний бие хэзээ ч 42 градус халдаггүй. Өвөл харзны усанд ороход огцом хүйтнээс хамгаалах рефлексээрээ хүний биеийн халуун 60 градус хүрч эрүүлжих порцесс явагдаж элдэв нянгууд үхдэг. Харзны усанд ороход танд зориг л хэрэгтэй.