Өнөөдрийн “Шийдлийн цаг” уулзалтаар хоёр асуудлыг онцоллоо. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан тус хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах учиртай. Хууль зүйн яам Сангийн яамтай хамтран энэ ажилд оройлон оролцож, нийгэм, олон нийт, бизнесийн хүрээнийхэнд хууль танилцуулах ажлыг зохион байгуулахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг” уулзалтын эхэнд Хууль зүйн сайд Д.Дорлигжавт үүрэг болголоо. Бизнес эрхлэгчид, гадаадын хөрөнгө оруулагчдын …
Мэдээ мэдээлэл
September, 2015
-
17 September
Иргэдийн 70 бүлэг байгуулагдаж үүсмэл хог хаягдлыг багасгалаа
Хог хаягдлын менежментийн ажлын хэсэг хуралдлаа. Ажлын хэсгийн хурлаар хог тээвэрлэгч байгууллагуудтай иргэдийн бүлэг, олон нийтийн байцаагч нар хэрхэн хамтарч ажиллаж байгаа талаар ярилцсан. Нийслэлийн хэмжээнд 487 иргэн хамрагдсан 70 иргэдийн бүлэг байгуулагдаж хог хаягдлыг багасгахад хог тээвэрлэгч байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа юм. Хурлын үеэр нийслэлийн төвийн зургаан дүүргийн хог хаягдалд хяналт тавьж буй төрийн бус байгууллагынхан “Хог ачилт тээвэрлэлтэд …
-
17 September
Японы сөрөг хүчнийхэн Абегийн хуулийг хүчтэй эсэргүүцэв
Японы ерөнхий сайд Шинзо Абегийн батлан хамгаалахын хуулийг парламентын дээд танхимын сөрөг хүчний гишүүд хүчтэй эсэргүүцэж байна. Японы сөрөг хүчнийхэн батлан хамгаалахын хуулийг эсэргүүцэн өчигдөр /IX.16/ хуралдааны үеэр парламентын орлогч дарга, эрх барих намын бусад гишүүд руу дайрч, орилж хашгиран, нэгнээ түлхэлцэн ширүүн маргажээ. Улмаар парламентын дээд танхимын хуралдаан хойшилсон байна. Сөрөг хүчний гишүүд батлан хамгаалахын хуулийг есдүгээр сарын 27-нд …
-
17 September
Excluve брэнд 100 сая төгрөгийн ҮНЭГҮЙ бараа тараах болсны учир?
Excluve брэндийн дансыг татварын өрөөс үүдэн хаасан нь зөв үү? Excluve брэнд энэ сарын 19-20-ны өдрүүдэд Хүннү молл болон хорооллын Номин их дэлгүүрийн дөрөвдүгээр давхарт өөрийн нэрийн брэнд бүтээгдэхүүнүүдээ үнэгүй тараанагэдгээ өчигдөр сошиал ертөнцөөр зарлаад буй. Үнэгүй тараагдах нийт бүтээгдэхүүний үнэн дүн 100 сая төгрөгтэй дүйцэх аж. Сошиал ертөнцөд маргаан дэгдээсэн энэ асуудал Үндэсний үйлдвэрлэгч нараа татварын бодлогоор дарамталдаг хууль …
-
17 September
Өнгөрсөн шөнө 35 согтуу жолоочийг журамлажээ
Замын цагдаагийн алба хаагчид өнгөрөгч хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 35 жолоочийг журамлаж, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.Мөн хоёр жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон бол дөрвөн явган зорчигч согтуурсан үедээ замын хөдөлгөөнд оролцсон байна. Энэ сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болон согтуугаар замын хөдөлгөөнд …
-
17 September
“Гал үндэстэн”-ий Ц.Мөнхбаярыг Өршөөлийн хуулиар суллахыг шаардав
“Гал үндэстэн” холбооныхон одоогоос хоёр жилийн өмнө есдүгээр сарын 16-нд урт нэртэй хууль Монголын байгаль, орчныг сүйтгэж, мөхөхөд хүргэсээр байгааг эсэргүүцэж байсан билээ. Үүний улмаас төрийн ордны хашаанд буу агсаж халдсан гэх хэргээр “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, Д.Төмөрбаатар нар одоог хүртэл хоригдсоор байгаа билээ. Тэд Өршөөлийн хуулиар суллагдах эсэх нь тодорхойгүй байгаа. Иймээс иргэний нийгмийн байгууллагууд тэднийг суллахыг шаардаж …
-
17 September
Монгол төрийн удирдагч Ю.Цэдэнбалын мэндэлсэний 99 жилийн ой
1916 оны энэ өдөр БНМАУ-ын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, МАН-ын /МАХН/ Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүн, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбал мэндэлжээ. Түүнийг Монголын нам, төрийг 44 жил тэргүүлэхдээ улс орноо хөгжүүлэх, ард түмний аж амьдралыг дээшлүүлэн соёлжуулах, улсын тусгаар тогтнол, батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэхээр олон ажил хийсэн гэж эрдэмтэн судлаачид үздэг. Тухайлбал, хөнгөн ба …
-
17 September
ОХУ-ын Төрийн Думын гишүүн Андрей Климовыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог өнөөдөр /2015.09.17/ Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн 2015 намрын хуралд оролцож буй Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын гишүүн Андрей Климовыг авч уулзав. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн 2015 намрын …
-
17 September
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчийг хүлээн авч уулзав
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Умард Атлантын Гэрээний байгууллага /НАТО/-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Александр Вершбоуг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Умард Атлантын Гэрээний байгууллага нь энх тайван, ардчилал, олон улсын аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлсэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглээд Монгол Улс болон НАТО-гийн хамтын ажиллагаа нь энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн нийтлэг эрмэлзэлд үндэслэж байгааг дурдлаа. Хоёр талын ашиг …
-
17 September
Сэлэнгийн ногоочид “Сэлэнгэ хүнсний худалдааны төв”-д төвлөрнө
“Сэлэнгэ хүнсний худалдааны төв” Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд тун удахгүй үүдээ нээх гэж байна. Нийт 7000 м/кв талбайтай, бүрэн цутгамал бетонон барилгатай тус худалдааны төв ашиглалтад орсноор нийт 600 орчим ажлын байр шинээр бий болно. Монгол Улсын төмс, хүнсний ногооны хэрэгцээний 50 гаруй хувийг дангаараа хангадаг газар, тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ аймгийн ногоочид тус худалдааны төвд төвлөрөх юм. …
-
17 September
Т.Бат-Эрдэнэ: Одооноос алдаагаа засаж чадвал Улаанбаатар ногоон хот болох боломжтой
Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. -Нийслэлийн Засаг даргын дэргэд экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч анх удаа ажиллаж эхэлснээс хойш хоёр жил гаруй болжээ. Өнгөрсөн хугацаанд юу хийж амжуулав? -Өнөөдөр дэлхийн хотуудын хөгжил дэвшлийг тодорхойлохдоо хүрээлэн буй орчинтойгоо хэрхэн нийцэн хөгжиж байна вэ гэдгийг гол үзүүлэлт болгодог болсон. Харин Улаанбаатарын хувьд хүн амын хэт …
-
17 September
Д.Загдсүрэн АОЗ-ийн Гүйцэтгэх хороонд сонгогдлоо
Монголын үндэсний олимпийн хорооны (МҮОХ) ерөнхийлөгч Д.Загдсүрэн Азийн олимпийн зөвлөлийн Гүйцэтгэх хороонд сонгогдлоо. Туркменистаны нийслэл Ашгабат хотноо өндөрлөсөн Азийн олимпийн зөвлөл /Olympic Council of Asia, OCA/-ийн XXXIV ерөнхий ассамблейд 45 орны төлөөлөгч оролцлоо. Уг хурлаас 2015-2019 онд OCA-ийн Удирдах бүрэлдэхүүнийг сонгоход МҮОХ-ны ерөнхийлөгч Дэмчигжавын Загдсүрэн Азийн олимпийн зөвлөлийн Мэдээлэл, статистикийн байнгын хорооны даргаар сонгогдов. МҮОХ нь анх 1974 оноос Азийн …
-
17 September
Дарханд үүссэн асуудлаар Ерөнхий сайдад хандлаа
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Дархан-Уул аймагт үүссэн нөхцөл байдлын талаар өчигдөр мэдээлэл өгсөн юм. Дархан-Уул аймгийн Засаг дарга, ИТХ-ын даргыг огцруулсан нь хууль бус шийдвэр байсан гээд ажлын хэсэг байгуулж, шалгахыг Ерөнхий сайд, ЗГХЭГ-аас хүсэв. Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн бүрэн эрхийнхээ хүрээнд ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлыг зарлажээ. ИТХ 11 тэргүүлэгчтэй юм байна. Цаг 30 минут хүлээгээд ирц бүрдээгүй учраас ИТХ-ын дарга …
-
17 September
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг ахмад настнуудад хүндэтгэл үзүүллээ
Удахгүй болох Олон улсын ахмадын өдрийг угтан Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 хорооны ахмад настны төлөөллийг Төрийн ордны хуралдааны В танхимд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Тэрбээр жил бүр Олон улсын ахмадын өдөр болон Цагаан сараар сонгогдсон тойргийнхоо ахмадуудыг хүлээн авч баяр хүргэдэг бөгөөд энэ удаа хороодын ахмад настнуудад ирэх баярын арга хэмжээнд нь зориулж 500 мянган …
-
17 September
Шүүгдэгч Л.Гансүх яг нэг жилийн өмнө аудиторуудыг цагдаад шалгуулж байв
Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаад эдүгээ “Нүүрс хөтөлбөрийн хэрэг” гэгчээр шүүгдэж буй Л.Гансүхийг зарим нь өрөвдөж эхэлж буй бололтой. Гэвч мартаж, өрөвдөж болохгүй хэрэг гэж бий. Одоогоос яг нэг жилийн өмнө “Нүүрс” хөтөлбөрийн хэрэгжилтэд дүгнэлт гаргасан аудиторуудыг цагдаагийн байгууллагаар шалгуулж байв. “Нүүрс” хөтөлбөрийн талаар Үндэсний аудитын газрын аудитор н.Ичинхорлоо, “Оюу-Эрдэм аудит” компани дүгнэлт гаргахдаа “Нүүрс” хөтөлбөрийн гэрээнд тохиролцсон үнэ …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл