Сэрэмжлүүлэг:Согтуу иргэд осгож амиа алджээ

1201512211450687235Хүйтний эрч чангарсантай холбоотой иргэд согтуугаар осгож, амиа алдах тохиолдол нэмэгджээ.  Тухайлбал,  өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд хоёр иргэн согтуугаар осгосон байна. Энэ сарын 19-нд БЗД-5  “Монелийн  тоотын хашаанд хүн хэвтэж байна” гэсэн мэдээллээр шалгахад тус тоотод оршин суудаг иргэн 30 настай эрэгтэй, согтуугаар осгосон байдалтай ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан байжээ. Уг хэргийг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.

Мөн энэ сарын 18-нд “Энэрэл” эмнэлэгт эмчлүүлж байсан хүн нас барлаа” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллага авчээ. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн 10 хороонд оршин суух 47 настай, эрэгтэй Г нь “Жоби” төвийн арын гудамжнаас ухаангүй согтуу эмнэлэгт хүргэгдэж ил харагдах гэмтэл шархгүй эмчлүүлж байгаад нас барсан хэргийг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.

Иймээс иргэдийг баяр ёслолоо тэмдэглэхдээ согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэн хамт яваа нэгэндээ анхаарал хандуулж, амь нас, эрүүл мэндийг нь хамгаалахыг холбогдох байгууллагаас анхааруулж байна.

эх сурвалж: amjilt.com

Санал болгох мэдээ

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга …