Цаг гэдэг үг нь Латин хэлний “Клокка” буюу “Хонх” гэсэн үгнээс гаралтай ажээ. Манай эрний өмнөх 1400 оны үед эртний Египетчүүд усан цагийг зохион бүтээсэн. Энэ нь нэг нь нөгөөгөөсөө том хоёр чингэлэгийг усаар дүүргэж, том савнаас жижиг сав руу хооронд нь холбосон хоолойгоор ус юүлэгдэх замаар усны түвшинг харуулж байсан саван дээрх тоогоор цагийг мэдэж байв. Грекчүүд усан цагийг олон жилийн туршид хэрэглээний явцад нэлээд сайжруулжээ. Усан цаг нь наран цагийг бодвол өдөр шөнийн аль ч үед цагийг хэлэх боломжтой төдийгүй илүү нарийвчлалтай байлаа. Улмаар Грекчүүд сар хэмээх 30 хэсэгт хуваажээ. Тэдний жил нь 12*30=360 хоногтой байдаг. Харин Египетчүүд, Вавилончууд үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэлх (Наран ургахаас жаргах) хугацааг цаг хэмээх 12 хэсэгт хуваав. 12 хуваасан учир нь олон оронд 12 бол нэг жил дэх сарны тойргийн тоо учир их онцгой тоо байв. Улмаар цагийг 60 минут, 1 минутаа 60 секундэд хуваав. 60 хуваадаг нь 4000 жилийн өмнө үүссэн 60 тоон дээр суурилсан сумерын системтэй холбоотой.
Эх сурвалж: miss.mn
Түлхүүр үгмэдээлэл
Санал болгох мэдээ
Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна
Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …