Анхааруулга: Албан байгууллагын шинэ жил хэсч, хулгай хийх тохиолдол ихэсчээ

4a2a58ad86252d4afca700954fdaa38dАлбан байгууллага, аж ахуй нэгжүүд өнгөрсөн нэг жилийн ажлын бүтээмжээ дүгнэж, ажилтан албан хаагчдаа шагнаж урамшуулж буй энэ үеэр хулгайн гэмт хэргийн гаралт эрс нэмэгдэж, иргэд гар утас, булган дээл зэрэг гоёл чимэглэлийн зүйлсээ алдах тохиолдол ихэссэн байна.

Тухайлбал, ХУД-ийн 13-р хороо  “Монгол Солонгосын залуучуудын хөгжлийн төвд шинэ жилийн арга  хэмжээнд оролцож байгаад өчигдөр 21:00 цагийн үед эд зүйлээ хулгайд алдлаа” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Улмаар дуудлагын дагуу очиж  шалгахад, ХУД-ийн 13-р хороонд оршин суух 53 настай эмэгтэй Т-ийн булган дээлийг,  ХУД-ийн 13-р   хороонд оршин суух 21 настай эмэгтэй А гэгч нь хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж  илрүүлэн ХУД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Энэ мэт байгууллагуудын шинэ жилийн баярын үеэр буюу олуулаа анхаарал сарнисан үед амар хялбар аргаар мөнгө олохыг санаархсан этгээдүүд иргэдийн эд зүйл, үнэтэй цайтай зүйлсийг хулгайлах тохиолдол гарч байна.

Түүнчлэн өнгөрсөн жилийн тухайд иргэд шинэ жилдээ оролцоод, архи дарс хэтрүүлэн хэрэглэж, гэртээ харих замдаа хамаг үнэтэй цайтай эд зүйл, булган шубаа дээрэмдүүлээд гэртээ харьж чадахгүй тасарч, хөлдөж нас барсан тохиолдол ч хэд, хэд бүртгэгдсэн юм.

Тиймээс хамт олноороо явж байгаа үедээ нэгнийгээ заавал гэрт нь оруулж өгөх, архи согтууруулах ундааг тохируулан хэрэглэх нь эд хөрөнгө цаашлаад амь насаа алдахаас сэргийлэх алхам гэдгийг санахад илүүдэхүй биз ээ.

эх сурвалж: today.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …