Эзэн хаадынхаа нэрээр хоол олж иддэг цаг үе аль хэдийнэ ард хоцорсон байлтай. Гэтэл саяхан Чингис хааны зурагтай үнсний сав үйлдвэрлэн худалдаж байсан нь ихээхэн шүүмжлэл дагуулаад байгаа юм. Хүн бүр л бахархан ярьж, чээжээ дэлдэн нэрийг нь хэлдэг хааныхаа дүрийг архи дарсан дээр мөнхөлж, сүүлдээ үнсний сав дээр хүртэл дурайлгаж, мөнгө олдог болж хэмээн дургүйцлээ илэрхийлж байсан.
Ихээхэн бухимдал дагуулсан энэхүү асуудалд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас анхаарлаа хандуулж, уг үнсний савыг худалдаалахыг хоригложээ. Тус байгууллагаас энэхүү бүтээгдэхүүн нь Зар сурталчилгааны тухай хуулийн 7.2-р зүйлд заасан зүй бус зар сурталчилгаа байсан тул ийнхүү худалдаанаас татахаар болсон байна.
Эх сурвалж www.wikimon.mn