Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр орхихгүй байхыг анхааруулж байна

huuhed-2200x800Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өвлийн амралт эхлээд байгаа энэ үед бага насны хүүхдийг  харгалзах хүнгүйгээр орхихгүй байх, хараа хяналтаа дээшлүүлэхийг эцэг эх,  асран  хамгаалагч нарт нь анхааруулж байна.

Хүүхдүүд түлэгдэж гэмтэх, зам тээврийн осол, гал түймэр, ахуйн осолд өртсөөр байна. Энэ онд гэхэд эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул, хүүхдийн санамсар, болгоомжгүй үйлдлээс шалтгаалан бага насны хүүхэд гал түймэрт өртөх, түлэгдэх, зам тээвэр, ахуйн осолд өртөх, гол усанд осолдох тохиолдол ихэнх хувийг эзэлж байна.

Нэгэн харамсалтай жишээ дурдахад эцэг эх, асран хамгаалагчдын анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдлаас шалтгаалан 2015.12.13-ны өдөр  Булган аймгийн Булган суманд 8 настай, эрэгтэй хүүхэд гэрийнхээ хашаан дотор байсан хураалттай түлшний модонд даруулан амь насаа алдсан тохиолдол гарсан.

Иймд, нийт эцэг эх, асран хамгаалагчдад анхааруулахад бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж үлдээхгүй байж, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэхийг анхааруулж байна.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Бүх нийтээр мод тарих өдөр, цаашид хийх ажлын талаар Ерөнхийлөгчийн …