Мэдээ мэдээлэл

September, 2015

  • 17 September

    Шүүх өөрчлөгдөж байгаа нь үнэн юм биш үү

    Шүүхийн шинэтгэл хийж байна, шүүх нээлттэй боллоо, мэтгэлцэж байна гэх мэт яриа хоёр талаас сонсогдоод л байдаг байв. Шинэтгэл хийж байгаа нөхөд сайхан харагдуулах гэж гоёж ярина. Шинэтгэлд дургүй нь муулж ярина. Бид иймэрхүү л дур зураг бүхий мэдээлэлтэй байв.            Харин Ерөнхий сайдын зөвлөх асан Л.Гансүх нарын 3 хүнд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хурлыг телевизүүд 3 өдрийн турш шууд …

  • 17 September

    “Архи, тамхигүй ирээдүй” нэг сарын аяныг эхлүүллээ

    Улаанбаатар хотын цагдаагийн газар, нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд оюутан, сурагчдад архи, тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлийг таниулах, түүнээс  урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийг сурталчлах зорилгоор “Архи тамхигүй ирээдүй” нэг сарын аяныг эхлүүллээ. Аяны хугацаанд их, дээд сургууль, коллежийн оюутнуудад сургалт, сурталчилгаа явуулах “Архи тамхигүй ирээдүй – бидний оролцоо” сэдэвт …

  • 17 September

    Өнөөдөр болох үйл явдлууд /IX.17/

    09:00 цагт: Монгол, Орос, Хятад улсын гурван талт “Эдийн засгийн коридор” чуулган Монгол-Японы төвд эхэлнэ. 10:00 цагт: “Их хотын барилга 2015” үзэсгэлэн МҮЭСТО-нд зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнд: Шинэ орон сууц, ББСБ, Барилгын туслах материалын худалдаа үйлчилгээ эрхлэгч байгууллагууд болон холбогдох албаны хүмүүс оролцож тууз хайчлах үйл ажиллагаа болно. 10:00 цагт: НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд амралт аялал жуулчлалын газарт …

  • 17 September

    Уламжлал ёсоор нийслэлийн өдрийг ирэх сарын 29-нд тэмдэглэнэ

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ажлын хэсэг байгуулах тухай” А/746 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ойн өдрийг ирэх сарын 29-нд тэмдэглэн өнгөрүүлэх, зохион байгуулах  ажлын хэсгийг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллана. Нийслэлийн өдрийг угтан хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж олон нийтийг хамарсан …

  • 17 September

    Улаанбаатар хотын гэрэлтүүлгийн асалт 95 хувьтай байна

    Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалын дагуу нийслэлийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийг 2014 оноос эхлэн “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ хариуцан ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд 2014 оны байдлаар нийт 7286 ширхэг гэрэлтүүлгийн шон, 10749 ширхэг гэрэлтүүлэгчийг хүлээж авч байсан бол өнөөдөр 9025 ширхэг гэрэлтүүлгийн шон, 13471 ширхэг гэрэлтүүлэгчийн байнгын арчлалт засвар үйлчилгээнд хяналт тавин  ажиллаж байгаа юм. …

  • 16 September

    Албан хаагчид хямд үнэтэй орон сууцанд хамрагдах боломжтой

    Онцгой байдлын албаны  удирдлагууд ажилчдынхаа нийгмийн асуудал, аятай тухтай ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлэх тал дээр шат дараалсан олон ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа билээ. Энэ удаа орон сууцжуулах төсөл хөтөлбөрийн хүрээнд Амгалан дахь 063-р аврах гал унтраах ангийн хашаанд 300 айлын орон сууцыг бариулахаар  “Цээб” ХХК-тай хамтран 2016 оны 12 сард ашиглалтанд оруулахаар гэрээ байгуулжээ. Орон сууцны үнэ  1мкв 985,000 төгрөг …

  • 16 September

    Нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийн тайланг танилцууллаа

    Хүн амын хөгжил,нийгмийн хамгааллын яам, Дэлхийн банк хамтран ” Монгол дахь нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийн дизайн, үр шим хүртэгчдийн байдалд хийсэн дүн шинжилгээ” тайланг танилцуулах арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсон болон албаны бусад төлөөлөгчид оролцлоо. Уг тайлан нь нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийн дизайн, төсвийг тоймлон …

  • 16 September

    Facebook-т “Таалагдахгүй байна” гэсэн товчлуур бий болно

    Олон нийтийн сүлжээ Facebook-тээ “Dislike” гэсэн товчлуур бий болгохоо америкийн Калифорни мужийн Менло-Парк хотод хийсэн хэвлэлийн бага хурал дээрээ Марк Цукерберг мэдэгдээд манай ажилтнууд энэ талаар ажиллаж байгаа, тун удахгүй текситийн нь горимд ийм үйлдэл хийнэ гэж мэдэгджээ. Үүний өмнө энэ сүлжээ хандагчдын ийм сэтгэлийн хөдлөл, хариу үйлдэл ялангуяа таагүй хандлагыг илэрхийлэхийг зөвшөөрөхөөс удаан хугацааны туршид татгалзсаар ирсэн юм.  Марк …

  • 16 September

    БНКАЗУ-ын Сенатын байнгын хорооны даргыг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.09.16/ БНКазУ-ын Сенатын гадаад бодлого, батлан хамгаалах, аюулгүй байдлын байнгын хорооны дарга И.Адырбековыг хүлээн авч уулзав. Улсын Их Хурлын дарга З.Энхболд уулзалтын эхэнд хэлэхдээ “Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын Ассамблейн хуралд оролцохоор хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, Монгол Улсад тавтай зочлохыг хүсье гэлээ. Мөн тэрээр, Монгол …

  • 16 September

    Хилээр орж ирэх түймрээс сэргийлэх зурвас байгууллаа

    Хил хамгаалах ерөнхий газар, БОНХАЖЯ-наас 2015 онд хилийн бүс  нутагт хийсэн инженерийн ажлуудыг хүлээн авч хариуцсан хилийн ангид хүлээлгэн өглөө. Хэнтий, Дорнод аймагт түймрээс хамгаалах зурвас сэргээх болон, шинээр гаргах, ойн зурвас гаргах  зэрэг томоохон 4 ажлыг энэ жил гүйцэтгэсэн байна. Дорнод аймгийн Баян-Уул сумын хилийн хэсэгт БОНХАЖЯ-ны 78,3 сая төгрөгийн санхүүжилтээр 12,7 км урт, 30 метрийн өргөнтэй ойн түймрээс хамгаалах зурвас, Экосистемд түшиглэсэн …

  • 16 September

    Зүүн Хойд Азийн хотын дарга нар Улаанбаатар хотод чуулна

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй “Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум”-ын хүрээнд “Хотын ногоон хөгжил” сэдэвчилсэн хуралдаан 2015 оны 09 дүгээр сарын 21,22-ны өдөр Улаанбаатар хотод болохтой холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд Нийслэлийн Засаг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга Г.Болормаа, НЗДТГ-ын Гадаад харилцааны …

  • 16 September

    Дэд сайд А.Баттөр тушаал зөрчин С.Цэрэнчимэдийн байрыг будлиантуулжээ

    Баянзүрх дүүргийн VIII хороо буюу Улаанхуаранд байрлалтай 63 айлын орон сууцанд “Алдар” спорт хорооны тамирчин, чөлөөт бөхийн дэлхийн аварга, гавьяат тамирчин С.Цэрэнчимэдийг оруулахаар болж байрны түлхүүрийг өгч байсан цаг саяхан.  Тэгвэл байрны түлхүүрийг авсан, өөр хүн орсон, түлхүүр солигдсон гэх мэдээлэл тарсан.  Тэгвэл энэ талаарх бодит мэдээллийг манай сэтгүүлч бэлтгэжээ. Баянзүрх дүүргийн VIII хороо буюу Улаанхуаранд энэ жилийн 08-р сард ашиглалтад орсон 63 айлын орон сууцанд Батлан хамгаалах салбарт  сайн ажиллаж, амжилт …

  • 16 September

    Үйлдвэрлэлийн ослоор аавыгаа алдсан 4 настайд хүүгийн ээжид амьдрал “бэлэглэе”…, хүмүүсээ

    Хүний амьдрал жаргал, зовлон сүлэлддэг жамтай. Гэвч дэм дэмэндээ, дээс эрчиндээ явж зовлонг сөрж зогсдог нь хүмүүний амьдралын утга учир билээ. 20 гаруйхан настай сайхан охин үр нь “хорт хавдартай, найдваргүй” гэсэн эмнэлгийн тодорхойлолт, бичиг цаас барьсаар нэг эгч ирж уулзсан юм. Бүх л эмнэлэг, эмч домч, лам хараар яваад арга тасарсан энэ ээж туулсан бүхнээ ярихдаа “нулимс цувуулна.” Арга …

  • 16 September

    Талийгаач Уитни Хьюстон тайзан дээр “эргэж ирнэ”

    2012 онд 48 насандаа талийгаач болсон, америкийн дуучин Уитни Хьюстон ирэх 2016 онд голограмм хэлбэрээр тайзан дээр эргэн ирж ая дуугаа өргөнө гэнэ. АНУ-ын “Голограмм АНУ” гэдэг компанийн мэргэжилтнүүд, дуучны эгч Пэт Хьюстонтой хамтран энэ төсөл дээр ажиллаж эхэлжээ. “Уитниг нас барахад би үхтлээ харамссан. Түүнийг дэлхий дахинаа эргэн харуулах боломжийг судалж үзээд өөрөө голограмм бизнес хийдэг болохоор найдлага байна …

  • 16 September

    Сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ

    Монгол Улсын Их Хурал Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ оны 09 дүгээр сарын 15-наас 18-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Парламентын ассамблейн Намрын хурлын нээлтийн ажиллагаа 10.30 цагт эхлэх бөгөөд уг арга хэмжээний өмнө ЕАБХАБ-ын ПА-н Ерөнхийлөгч Илкка Канерва болон Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга …