Сэлэнгэ аймагт өршөөл үзүүлэх тухай хуулинд нийт 641 ялтан хамрагджээ

527-1439777098ea31c602b263863boriginal1-300x199Монгол улсад байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан УИХ-аас баталсан 2015 оны 08 дугаар сарын 11 –ны өдрийн  “Өршөөл үзүүлэх тухай”  хуулиар Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 641 ялтан хамрагдсанаас хорих ял эдлэж байсан 357 ялтан, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн 40 ялтан, цагдаагийн байгууллагын хяналтанд байсан 244 этгээд хамрагджээ.Үүнээс:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дах чанга дэглэмтэй хорих 413, 433 дугаар ангиудад ял эдлэж буй нийт 351 ялтан хамрагдсанаас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 –д зааснаар эдлээгүй үлдсэн ялыг өршөөн хэлтрүүлж 155 ялтан шууд суллагдсан бол Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дэх хэсэгт зааснаар 196 ялтны эдлээгүй үлдсэн ялаас 2 жил хасагджээ.

Аймгийн төвийн ШШГА-ны цагдан хорих байрны аж ахуйн үйлчилгээнд ял эдлэж байсан 6 ялтнаас 4 нь шууд суллагдаж 2 нь жил хасагдсан байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн 40 ялтан хамрагдсанаас торгох ялаар шийтгүүлсэн  2, албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн 5, эд хөрөнгө хураах ялтай 1, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хассан 32 ялтны эдлээгүй үлдсэн ялыг  тус тус шүүх хуралдаанаар өршөөн хэлтрүүлсэн байна.

Аймгийн хэмжээнд цагдаагийн байгууллагын хяналтанд байсан 244 этгээд хамрагдсанаас  аймагт 115, Мандал суманд 85, Сайхан суманд  44 этгээдийн захиргааны хяналтыг зогсоон хувийн хэрэг материалд нь зохих тэмдэглэгээг хийж прокурорын байгууллага хяналт тавьж ажиллалаа.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг орон нутгийн хуулийн байгууллагуудын зүгээс богино хугацаанд шуурхай зохион байгуулан амжилттай шийдвэрлэж дууссан ба өршөөлийн хуулинд хамрагдаж сум орон нутагтаа суллагдаж ирсэн 51 этгээдүүдийг дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөр эрхлэх, ажлын байраар хангах зорилгоор хөдөлмөрийн хэлтэс, цагдаагийн байгууллагатай хамтран тэдний дунд яриа таниулга хийж  ажлын байрны талаар мэдээлэл өгөх, бичиг баримтгүй хүмүүсийн судалгааг гаргаж аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бичиг баримттай болгохоор судалгааг хүргүүлэх зэрэг ажлуудыг хийж байгаа нь үр дүнтэй ажил болсон байна.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …