Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Налайх хотын Захирагчийн ажлын алба, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, Гэрлэх ёслолын ордон, Монголын хүүхдийн ордон хамтран Чингисийн өргөн чөлөө, Бага тойруу, Их монгол, Олимп, Гандийн гудамж, Цагдаагийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөөний зам дагуу цэвэрлэгээ, тохижилтын ажил хийж эхлээд байна. Уг ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөөнд 34, Сөүлийн гудамжинд 20, Чингэлтэйн өргөн чөлөөнд 14, нийт …
Мэдээ мэдээлэл
September, 2015
-
15 September
509 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 09-р сарын 13-ны өдөр 509 зөрчил бүртгэгдсэн байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 111 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 398 зөрчил бүртгэгджээ. “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс …
-
15 September
Парисын дизайнерийн долоо хоногийн шилдэг бүтээлүүд
Энэ сард Парис хотноо дизайнеруудын бүтээлийн долоо хоног өрнөж байна. Гайхалтай бүтээлүүд шинэлэг санаанууд хөвөрсөөр байгаа гэхэд болно. Нийтдээ 300 гаруй оролцогчид оролцож байгаа юм. Тэдний бүтээлийн сэдэв нь “Үнэт” бөгөөд байгалийн бүтээгдэхүүнийг ашиглан үзэсгэлэн гаргаж худалдаа явуулж байгаа аж. Тэдний хамгийн шилдэг бүтээлүүдийг та бүхэндээ толилуулах гэж байна. Б.Нараа
-
15 September
Үерийн улмаас долоон хүн нас барж зургаан хүн ор сураггүй болжээ
Юта Аризона мужийн хил дээр үерийн улмаас зургаан хүн ор сураггүй алга болж долоон хүн амиа алджээ. Хохирогчид бүгд хүүхэд эмэгтэйчүүд байсан бөгөөд хамгийн бага нь дөрвөн настай хүү байсан байна. Гэнэт орсон хүчтэй борооны улмаас үер болж их ус хавцлыг даган орж ирсэн бөгөөд зам дээр явж байсан хоёр машин үерт өртсөн байна. Машинд явж байсан иргэд Христэд итгэгчид …
-
15 September
Хубилай сэцэн их хааны мэндэлсний 800 жилийн ойн арга хэмжээний нээлт боллоо
Хубилай сэцэн хааны түмэн өлзий гийсний 800 жилийн арга хэмжээний нээлт өнөөдөр Чингисийн талбайд болж, монголчууд түүхэн их хаандаа хүндэтгэл үзүүллээ. Энэхүү ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, ой тэмдэглэх ажлыг зохион байгуулах хороон дарга С.Баярцогт, БСШУ-ны сайд Л.Гантөмөр болон ШУА-ийн удирдлагууд, түүхч эрдэмтэд, ард иргэд оролцлоо. Засгийн газрын Хэрэг …
-
15 September
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Тайлан мэдээгээ хугацаанд нь ирүүлж байхыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт анхаарууллаа Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн явц, үр дүнг 2015 оны эхний хагас жилийн байдлаар Сангийн сайд Б.Болор Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Улс, орон нутгийн төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах үүднээс төсвийн удирдлагын хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байж түүнд олон …
-
15 September
126.3 мянган тонн мах экспортод гаргахаар төлөвлөж байна
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа мах бэлтгэлийн хүрээнд гадаад оронтой хийсэн мал эмнэлэг, хорио цээрийн нөхцөл, мах экспортлох зөвшөөрөл олгосон аж ахуйн нэгж, 2015-2016 онд экспортлох махны хэмжээ, боломжийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Мал тооллогын урьдчилсан дүнгээр Монгол Улс 2015 оны эхний хагас жилд 70.6 толгой малтай болсон байна. Улсын хэмжээнд мал төхөөрөх, эхлэн боловсруулах 42 үйлдвэр, хиам, …
-
15 September
Амгалан дулааны станц “Дулааны IV цахилгаан станц”-ын охин компани хэлбэрээр ажиллана
Амгалан дулааны станц ашиглалтад орж байгаатай холбогдуулан тус станцыг “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-ийн охин компани хэлбэрээр ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайд Д.Зоригт, Төрийн өмчийн хорооны дарга Д.Нанзаддорж нарт үүрэг болголоо. Тус станцын барилга угсралтын ажил 97 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд Эрчим хүчний яам, гүйцэтгэгч компанитай хамтран туршилт, зүгшрүүлэлт хийх төлөвлөгөө гарган ажиллаж байна. Амгалан …
-
15 September
Орон сууцны шинэ хороолол баригдана
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 13, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 85.0 хүртэлх сая ам.доллартай тэнцэх хэмжээний зээлийн баталгаа гаргахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө. Хөгжлийн банкны баталгааны эрсдэлийг бууруулах зорилгоор эрсдэлийн сан байгуулж, шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэхийг Сангийн сайд …
-
15 September
Энэ сарын эхний арав хоногт бусдын буруугаас найман удаа цахилгаан тасарлаа
Есдүгээр сарын эхний арав хоногт Улаанбаатар хотын хэмжээнд найман удаа гадны нөлөөтэй гэмтлийн улмаас цахилгаан шугам тоноглолууд гэмтсэний улмаас 530 аж ахуй нэгж, 9278 айл өрх нийт 9808 хэрэглэгчийн ашиглах ёстой байсан 8.2 мянган кВт.ц цахилгаан эрчим хүч дутуу түгээгдсэн байна.Инженерийн шугам сүлжээг гэмтээж, хэрэглэгчдийг хохироосон иргэн, аж ахуйн нэгжүүд болон цахилгаанаар хангагдаж чадалгүй хохирсон хэрэглэгчдийн байршлыг дурдъя. 01/IX-нийөдөр – …
-
15 September
Орон нутгийн автомашин өдөрт 3 удаа зөрчил гаргажээ
Замын хөдөлгөөний удирдлагын төвийн зөрчил илрүүлэх камерт өдөр тутмын хурд, гэрэл дохионы зөрчилүүд бүртгэгдэж бид албан ёсны сайтаараа дамжуулан мэдээ хүргэж байгаа билээ. 2015 оны 09/13-ны өдрийн зөрчилийн мэдээг харвал 1 өдөрт 3 удаа хурд хэтрүүлж зөрчил гаргасан 1170 орх дугаартай орон нутгийн автомашин, мөн өдөрт давтан буюу 2 удаа хурд хэтрүүлэн зөрчил гаргасан 7 автомашин бүртгэгджээ. Үүнд: 1170 ОРХ- …
-
15 September
Эрүүгийн 49 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна
Авлигатай тэмцэх газар 2015 оны 9 дүгээр сарын 7-11-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 2 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 9 гомдол, мэдээллийг шалгаснаас 3 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүллээ. Ажиллагаанд 6 гомдол, мэдээлэл шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 54 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 3 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх …
-
15 September
Сайд, дарга нарыг шатахуун бага зарцуулдаг Приус машин унахыг уриаллаа
Хан-Уул дүүргийн “Хөгжлийн төлөө төв” ТББ-ын гишүүд өнөөдөр сайд, дарга нарыг бүсээ чангалахыг уриалж хэвлэлийн бага хурал хийлээ. “Хөгжлийн төлөө төв” ТББ-ын ТУЗ-ийн гишүүн Ц.Эрдэнэбаатар хэлэхдээ “Ард түмэн бид бүсээ чангалсан. Тэгвэл сайд, дарга нар ч гэсэн бидэнтэй адил бүсээ чангалах ёстой. Тэд өнөөдөр Land cruiser, Sonata зэрэг 10-20 литр шатахуун хэрэглэдэг том том машин хөлөглөж байна. Энэ унаж байгаа том …
-
15 September
Өмгөөлөгчид ерөнхий шүүгчийн захирамжтай танилцлаа
Л.Гансүх нарын 3 хүнд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна. Шүүгдэгч Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээ шүүх бүрэлдэхүүнийг томилсон тус шүүхийн ерөнхий шүүгчийн захирамж байхгүй тул бүрэлдэхүүнээс татгалзаж байна хэмээснээс шүүх хурал түр завсарласан юм. Шүүгдэгчдийн өмгөөлөгчид тус шүүхийн ерөнхий шүүгч М.Алдарын гаргасан захирамжтай танилцсан тул шүүх хурал дэгийн дагуу үргэлжилж …
-
15 September
Уриалга
2015 оны 09 сарын 15-наас 2015 оны 09 сарын 19- хүртлэх хугацаанд Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын парламентийн ассамблей /OSCE-PA/-н хурал Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Үүнтэй холбогдуулан гол гол гудамж замууд урт хугацаагаар хаагдах тул иргэд жолооч нараа Нийтийн тээврийн хэрэгслийг сонгож Авто радио 96.3-тай хамт байж замын хөдөлгөөнд оролцохыг замын цагдаагийн газраас уриалж байна.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл