Монголд Австралийн Элчин сайдын яам нээгдэв

1450935932_b494dc_1_x800Сүүлийн үед Австрали Улсыг зорих Монголчуудын сонирхол нэмэгдэж, тэдгээр иргэдэд манай улсад Австралийн Элчин сайдын яам байхгүй байдал хүнд тусч байсан юм. Тодруулбал, эндэх Төлөөлөгчийн газраар нь дамжуулж Австрали Улсад виз мэдүүлэхэд, тухайн бичиг баримтыг Бээжинд аваачиж нягталж үздэгээс шалтгаалж визний хураамж гэж 1 сая төгрөг авдаг байв. Түүнчлэн виз гараагүй ч энэ мөнгийг буцаан олгодоггүй байсан юм. Харин өнгөрөгч 22-ны өдөр Монгол Улсад Австрали Улсын Элчин сайдын яам нээгдсэнээр дээрх асуудлууд нааштайгаар шийдэгдэх биз. Албан бус тоогоор Австрали Улсад 2000 гаруй Монгол иргэн байдаг бөгөөд эргүүлээд Монгол Улсад Австралийн бизнесийн 50 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулдаг байна. Өөрөөр хэлбэл, тэдгээр 50 гаруй байгууллагыг дэмжихээр Австрали Улс өөрийн Элчин сайдын яамыг Монгол Улсад нээжээ. Тус Элчин сайдын яам Нэгдүгээр сургуулийн урд байрлах “8 зовхис” барилгын дөрөвдүгээр давхарт байрлаж байгаа аж.

Төгс

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …