Өнөөдөр болох зарим үйл явдал

download-4909.00 цагт: “Захиргааны төвлөрлийг хэмжих арга зүйн асуудалд” сэдэвт Эрдэм шинжилгээний хурал ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн II байранд болно. Эрдэм шинжилгээний хурлаар “Захиргааны төвлөрлийг хэмжих арга зүйн асуудалд”, “Нутгийн удирдлагын тогтолцоо ба засаглалын эрх мэдлийн тэнцвэр”, “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн онцлог, тулгамдсан асуудал”, “Орон нутгийн бие даасан байдлыг сумдан дээр тодорхойлох нь”, “Монгол Улсын төрийн байгууламж: засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эрх зүйн байдал, зохистой харьцаа экспертийн судалгааны тойм” зэрэг сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлнэ. Утас: 976-(11)-330847, 976-(11)-331512


10.00 цагт: Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны 43 дугаар цэцэрлэгийн нэмэлт бүлгийн байрыг ашиглалтад хүлээж авна. Утас:70121147, 99716650


10.30 цагт: Гэрэл зургийн мастер Ө.Баттайваны бүтээл Монголын утга зохиолын мастеруудын хөргөөр бүтээгдсэн 2016 оны цагалбарын нээлт Интерном номын дэлгүүрт болно. Утас: 88000190, 96500090, 99087797


11:30 цагт: Монгол Улсын оны онцлох хүүхдүүдэд шагнал гардуулах ёслолын арга хэмжээ Төрийн ёслол хүндэтгэлийн танхим /9 хөлт цагаан тугтай танхим/-д болно. Шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гардуулна.


12.00 цагт: Баянгол дүүргийн 100 өвлийн өвгөн, үлгэрийн баатруудын парад болно. БГД-ийн ЗДТГ-аас 25 дугаар эмийн сангаар өгсөөд хорооллын төв замаар алхаад Өргөө кинотеатр дээр өндөрлөнө. Утас: 88084815


12.00 цагт: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо буюу Нисэхэд дүүргийн хөрөнгө оруулалтаар баригдсан 150 хүүхдийн ортой 230 дугаар цэцэрлэгийн нээлт болно. Энэхүү цэцэрлэг нь 2015 онд Хан-Уул дүүрэгт ашиглалтанд орсон дахь цэцэрлэг бөгөөд өмнө нь 27,209, 218, 223-р цэцэрлэгүүд шинээр үүд хаалгаа нээж хүүхэд багачуудаа хүлээж авсан юм. Утас: 88085801, 99263060


13.00 цагт: Уул уурхайн салбар байгуулагдсаны 93 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Хөгжлийн төлөө хамтдаа” онол практикийн бага хурал ШУТИС-ын хөгжлийн төвд болно.


13.00 цагт: Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдаж буй “Буянт-Ухаа 2” хорооллын эхний ээлжийн 1620 айлын орон сууцны барилгын нээлтийн ажиллагаа “Буянт-Ухаа 2” хороололд болно. Нээлтэнд УИХ-ын дарга З.Энхболд, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар хүрэлцэн ирж тууз хайчилна. Мөн орон сууцны зээлд хамрагдахаар захиалга өгсөн иргэдийн асуудлыг хэрхэн шийдэх талаар мэдээлэл өгнө. Утас: 89093049


14.00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн 1000 хүүхдийн “Харшийн сүлд модны наадам” Монголын Хүүхдийн ордонд болно. Утас: 95775450


16.00 цагт: Оюутны эрүүл мэндийг дэмжих аяныг 1300 оюутан эхлүүлнэ. Тус аяны нээлт СТӨ-д эхэлнэ. Утас: 99280101

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …