Хүний наймааны ноцтой хэрэг илэрлээ

images (2)
Хүний найманд зуучилдаг гэмт хэрэгтэнүүдийг Малайз улс руу буцах үед нь баривчлан эрүүгийн хэрэг үүсгэн ” Эрүүгийн цагдаагийн газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс”-т шалгаж байгаа ажээ. Монгол Улсаас охид бүсгүйчүүдийг Малайз улсын Куала Лумпур хотын нэр бүхий зочид буудал, массажны газруудад аваачиж бэлгийн мөлжлөгт оруулж хүн худалдаалах  гэмт хэрэг үйлдэж байсан нь илэрчээ.
Өнгөрсөн оны гуравдугаар сараас  хойш гурван удаагийн тээвэрлэлтээр  1983-1996 онд төрсөн 12 эмэгтэйг өндөр цалинтай ажилд оруулах нэрээр Малайз улс руу хил давуулан худалдаалж, зуучлалын хөлсөнд нь 500000-2000000 орчим төгрөгийн урамшуулал авдаг байсан байж болзошгүйг тогтоогоод байна.  Тиймээс шижиг бүхий заруудаас болгоомжилж сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Дуучин Э.Оюумаагаас хахууль авсан НШШГГ-ын дарга, шийдвэр гүйцэтгэгч ял сонслоо

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр …