Мэдээ мэдээлэл

October, 2015

  • 9 October

    Үнсэлтийн тус их

    Үнсэлт олон янз. Хос хоёр үнсэлтийг ойлголцлын хамгийн дээд хэлбэр ч гэж болох. Чин сэтгэлээсээ үнсэлцэх нь бие организмд багагүй ач тустай. Нүүр, ам, хоолойн булчин идэвхитэй ажилласнаар тэр хэсгийн арьс үрчлээтэхгүй байхад тустай төдийгүй шүд, амны хөндий, гүйлсэн булчирхайн элдэв өвчнөөс сэргийлэх талтай. Хүч гарган үнсэлцэх үед гэдэсний булчин татагдаж, ердийн үнсэлтээс хавьгүй илүү энерги зарцуулагддаг тул хоолны шингэцэд …

  • 9 October

    Монгол Улс өрсөлдөх чадвараараа зургаан байр ухарчээ

    Дэлхийн эдийн засгийн 2015-2016 оны форумын тайланд дурдсанаар Монгол Улс дэлхийн 140 орноос 104 дүгээр байрт орсон нь өмнөх жилийнхээс зургаан байраар ухарчээ. Монголын өрсөлдөх чадвар ингэж суларсан нь улс төрийн тогтворгүй байдал, төрийн хүнд суртал, санхүүгийн гачигдал, инфляци, мэргэжилтэй ажиллах хүчний дутагдал, авлига, дэд бүтцийн хомсдол, татварын бодлогын алдаа зэрэгтэй холбоотой гэж тайланд дурдсан байна. Мэргэжилтнүүдийн тэмдэглэснээр бол Монголын …

  • 9 October

    Хятад хосууд хуримандаа автобус хөлөглөжээ

    Өнгөрсөн 10 дугаар сарын 4-ий өдөр нэгэн цэцгийн дэлгүүр маш завгүй ажиллажээ. Учир юун гэвэл хуримаа хийх гэж буй хосууд үнэтэй суудлын тэрэг биш нийтийн тээврийн автобус түрээслэсэн байна. Тэд энэхүү хүлгэндээ 6000 юань төлсөн ч үүндээ сэтгэл хангалуун байгаа гэнэ. Учир нь “хэрвээ BMW, Mercedes түрээсэлсэн бол үүнээс илүү мөнгө төлөх байсан шүү дээ” хэмээн хэлжээ. Тэд гэр бүл, …

  • 9 October

    Маргааш “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”

    Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан бөгөөд энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон өрнүүлж байгаа билээ. Өнгөрсөн хаврын мод тарих үндэсний өдрөөр Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ой, Ялалтын 70 …

  • 9 October

    Гүйлт жирэмсний үеийг амар болгоно

    Өвдөлт багатай жирэмсний үеийг хүсэгч эмэгтэйчүүд хүүхэд олохоосоо өмнө спортоор хичээллэж эхлэх шаардлагатай гэдгийг мэргэжилтнүүд тогтоов. Өндөр ачаалал шаарддаг гүйлт, бөмбөгтэй спорт, аэробик зэрэг нь таазанд үүсэх өвдөлтөөс сэргийлж, хамгийн их ашиг тусыг өгдөг байна. Жирэмсэн эмэгтэйчүүдийн 20 хувь нь тааз орчимдоо өвдөлтийг амсдаг билээ. Хүүхэд олохоосоо өмнө долоо хоногт 3-5 удаа биеийн ачааллыг амсаж байвал бие давхар болсон үедээ …

  • 9 October

    Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 144 айлын орон сууц ашиглалтад орлоо

    Нийслэлд өрнөж буй томоохон бүтээн байгуулалтын нэг нь гэр хорооллыг орон сууцжуулах ажил билээ. Уг ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 432 айлын орон сууцны барилгын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг болон …

  • 9 October

    Орон нутгийн шинжээчид сургалтад хамрагдлаа

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори /ХАБҮЛЛ/ жил бүр хяналтын итгэмжлэгдсэн сүлжээ лабораторийн химич нарын сургалт, зөвлөгөөн зохион байгуулдаг. Энэ жилийнх 2015 оны 10 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд болж 21 аймаг, хилийн хоёр боомт, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төв лабораторийн 41 хүн оролцсон байна. Шинжээч нар хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хэрхэн хангаж, шинжлэн тодорхойлох талаар онол, …

  • 9 October

    УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл Элчин сайд Сомнат Гошийг хүлээн авч уулзав

    Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Сомнат Гошийг өнөөдөр /2015.10.09/ хүлээн авч уулзав. Ноён Сомнат Гош Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэлийг цаг, зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд сүүлийн 4-5 жил хоёр улсын парламент хооронд харилцан айлчлал хийгдээгүй. Цаашид хоёр орны парламентын харилцан айлчлалыг сэргээх саналтай …

  • 9 October

    Та стресстэй байгаа юм биш биз?

    1. Вашингтон хотын их сургуулийн эрдэмтэд “ажлын өдрүүдэд илүүтэй өвдөх нь таныг стресстэй байгааг илтгэх шинжүүдийн нэг” гэж үзжээ. Хэрэв танд уг шинж илэрч байвал ажлын өдрүүдэд нойроо хангалтай авч, илчлэг, эрдэс бодисоор баялаг хоол хүнс хэрэглэж, таныг бухимдуулж стрессдүүлдэг аливаа таагүй нөхцөл байдлаас хол байхыг хичээгээрэй. 2. Ам, эрүү орчмын өвдөлтийн шинж танд илэрч байна уу? Стресс өртсөн хүмүүс …

  • 9 October

    Хятадад Обамагийн “ихэр” олдов

    БНХАУ-ын иргэн Ши Жи Гу олны анхааралд өртөж, цахим ертөнцийн “од” болов. Тэрбээр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай гаднах төрхийн хувьд тун адилхан учир ийнхүү олны танил болжээ. Ши Жи Гу өдгөө 28 настай бөгөөд өөрийн давуу байдлаа сурталчилгаанд тоглох, телевизийн нэвтрүүлэгт оролцох зэргээр ашиглаж байна. Ши урьд нь Гуандон мужид нэгэн ресторанд зөөч, хамгаалагч зэрэг ажил хийдэг байсан ч 2012 …

  • 9 October

    Үүргээ биелүүлээгүй нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчдэд хариуцлага тооцно

    Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэж байгаа зарим аж ахуй нэгжүүд 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн урьдчилан мэдэгдэлгүй, хүндэтгэх шалтгаангүй ажил хаялт хийж гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Тиймээс нийслэлийн удирлдагын зөвлөл өчигдөр хуралдаж энэхүү асуудлыг хэлэлцээд удаа дараа гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин,  иргэдийг хохироож  байгаа компаниудтай хариуцлага тооцохоор шийдвэрлэсэн юм. Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа …

  • 9 October

    Дэлхийн хамгийн жижигхэн хүн нас баржээ

    Дэлхийн хамгийн жижигхэн хүн гэгддэг Балба улсын иргэн Чандра Бахадур Данги өнгөрөгч сарын 28-нд 75 насандаа таалал төгссөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.   Катманду хотын иргэд өчигдөр түүнийг сүүлчийн замд нь үдсэн бөгөөд салах ёс гүйцэтгэхээр 20 мянган хүн цугларчээ. Түүний өндөр 54.6 см юм. Дангиг өнгөрсөн 2012 оны долоодугаар сард Геннисийн холбоо дэлхийн хамгийн жижиг хүнээр бүртгэж авсан билээ. Тэрээр 750 грамм …

  • 9 October

    Малчид өвснийхөө 71.3 хувийг базаажээ

    Энэ онд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад улсын хэмжээнд 1.2 сая тонн өвс, 150.0 мянган тонн үйлдвэрийн болон гар тэжээл, ногоон тэжээл, 94.0 мянган тонн давс, хужир бэлтгэхээр төлөвлөөд ажиллаж байгаа. Тэгвэл өнөөдрийн байдлаар малчдын түвшинд 842.5 мянган тонн өвс, 27.9 мянган тонн гар тэжээл, 37.4 мянган тонн хужир, шүү бэлтгээд байна. Энэ нь бэлтгэвэл зохих өвсний 71.3, гар тэжээлийн 63 …

  • 9 October

    Ром хотын Мэр огцров

    Ром хотын захирагч Иньяцио Марино (Ignazio Marino) пүрэв гаригийн орой огцров. Тэр төсвийн мөнгө ашигласан хэрэгт холбогдсон юм. Хотын захиргааны зээлийн картыг ашиглан гэр бүлийн хамт ресторан зэрэгт орж бараг 20 мянган евро үрсэн нь тогтоогджээ. Тэрээр энэ мөнгийг эргүүлэн тушаана гэж амлаад байгаа юм.   Эхлээд сөрөг хүчин мэрийг огцрохыг шаардсан ч Ардчилсан намынхан ч тун удалгүй уг шаардлагад …

  • 9 October

    2015 оны төсвийн тодотголын нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ

    Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.10.09.Баасан гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 09.00 цаг 52.00 минутад 52.6 хувийн ирцтэй эхлэв.                     УИХ дахь МАН-ын бүлэгт 3 хоногийн нэмэлт завсарлага өгөв Хуралдаан эхлэхийн өмнө Өршөөлийн тухай хуулиар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс 5 хоногийн завсарлага авсан талаарх …