Мэдээ мэдээлэл

October, 2015

  • 12 October

    Хүлээлтэнд байгаа хуулийн төслүүд

    Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүд 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар хэлэлцүүлгийн шатанд байгаа- 70 өргөн мэдүүлэгдээд байгаа- 65 Нэг. Хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүд  Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр, С.Бямбацогт, 2009.09.09, ЭЗБХ, …

  • 12 October

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ

    Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2015.10.12/ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Сайд С.Баярцогт өмнө нь оффшор бүсэд данс нээж тодорхой мөнгө, төгрөгийг татвараас нууж байсан эсэх талаар Нийслэлийн прокурор Б.Амгаланбаатараас лавлах гэж буй талаар сэтгүүлчдэд мэдээлэв. Тэрээр, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Сайд С.Баярцогтыг огцруулах албан бичгийг 2015 оны 09 дүгээр сарын 4-ний өдөр хүргүүлсэн гээд Засгийн …

  • 12 October

    ХБНГУ-ын холбооны ерөнхийлөгч И.Гаук Монгол улсад төрийн айлчлал хийнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук 2015 оны 10 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Холбооны Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, албан ёсны хэлэлцээ хийх юм. Мөн Монгол Улсын Их хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар Холбооны Ерөнхийлөгчид тус тус бараалхаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно. …

  • 12 October

    Сумын удирдлагууддаа зодуулсан бүсгүй гэдсээ тайруулах хагалгаанд оржээ

    Төв аймгийн Баянчандмань сумын удирдлагууд төрийн албан хаагч бүсгүйг хүчирхийлж, зодсон хэрэг гарсан. Хэрэгт холбогдуулан сумын Засаг даргын орлогч Х, Засаг даргын Тамгын газрын дарга А нарыг сэжигтнээр татаж, шалгаж байгаа. Хохирогч бүсгүй Гэмтэл согог судлалын үндэсний төвд 14 хоног хэвтэн эмчлүүлж байгаад өнгөрөгч баасан гаригт Нэгдүгээр эмнэлэгт шилжин хэвтсэн байна. Хүнд гэмтлийн улмаас гэдсээ тайруулжээ. Зодуурын улмаас уушгинд нь …

  • 12 October

    “Монгол Маркетеруудын Гуравдугаар Чуулган” Төрийн ордонд болно

    Монголын Үндэсний Маркетингийн Холбоо (МҮМХ)-ноос жил бүрийн аравдугаар сарын 20-ныг “Маркетеруудын өдөр” болгон зарласантай холбоотойгоор энэхүү өдрийг орон даяар ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил маркетеруудын өдрийн хүрээнд 2015 оны 10 дугаар сарын 20-ноос 23-ны хооронд маркетеруудад чиглэсэн томоохон цуврал арга хэмжээнүүдийг МҮМХ-ноос зохион байгуулж байна. 10 сарын 20-нд Монголын Үндэсний Маркетингийн Холбооны Их Хурал хуралдаж, шинэ ерөнхийлөгчөө сонгон, шинэ бүтцээ …

  • 12 October

    Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар жил бүрийн 5,10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан билээ. Энэ сарын 10-ны өдөр энэхүү мод тарих үндэсний өдөр тохиолоо. Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас энэ өдрийг дүүргийн нутаг дэвсгэртээ мод тарих ажлыг зохион байгууллаа.   “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр-2015” ажлын нээлтийн арга хэмжээ дүүргийн ЗДТГ-ын …

  • 12 October

    Амжилттай хүний хэзээ ч хэлдэггүй 7 өгүүлбэр

    Амжилт гэдэг нэг өдрийн дотор бүтдэг зүйл биш. Түүнд хүрэхэд асар их хөдөлмөр, нөр их зүтгэл хэрэгтэй. Түүхэн дэх амжилттай удирдагч, антрепренёр, мөрөөдөлдөө хөтлөгдсөн хүн бүр өөрийн итгэдэг зүйл рүүгээ хүрэх гэж өөр өөрсдийн замаар л явдаг. Хэдийгээр эдгээр хүмүүсийн туулсан зам мөр өөр өөр байсан ч тэдний зорьсон газар нэг юм. Тэр нь “амжилт” билээ. Амжилттай хүмүүсийг адилтган холбодог …

  • 12 October

    “Ромео Жульетта” 19 жилийн дараа үзэгчдийн хүртээл болно

    У.Шекспирийн алдарт “Ромео Жульетта” жүжгийг тайзны бүтээл болгохыг хүсдэггүй найруулагч гэж үгүй. Мөн “Ромео Жульетта”-д хүч авъяасаа сорьж залуу насаа энэ дүрээр мөнхлөхийг хүсдэггүй жүжигчид ч гэж үгүй. Үнэхээр ч хайр дурлалын хүч ямар гайхамшигтай байдаг хийгээд түүний сайн сайхныг мэдрүүлж чадах цорын ганц бүтээл бол яах аргагүй “Ромео Жульетта”. Монголын театрын тайзнаа “Ромео Жульетта” бүтээл 1966 онд Хүүхэд залуучуудын …

  • 12 October

    Нийслэлийн гурван цэгт “Төрийн үйлчилгээний супермаркет” ажиллуулна

    Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөний хуралдаан боллоо. Хуралдааныг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл удирдан явууллаа. Хуралдаанаар өмнөх хурал дээр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав. Өмнөх хуралдаан дээр өгсөн үүрэг даалгаврын биелэлт ·  Нийслэлийн 376 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан нийслэлийн нутгийн захиргааны 9 …

  • 12 October

    Армийн олимпоос “Алдар”-ын тамирчид 13 медаль хүртлээ

    Дэлхийн цэргийн спортын 6 дугаар Их наадам БНСУ-д 10 өдрийн турш амжилттай болж өндөрлөлөө. 117 орны Зэвсэгт хүчний тамирчид хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн цэргийн олимпоос Монгол Улсын Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчид 13 медаль хүртсэн бахдам амжилт үзүүллээ. Бокс, жудо, чөлөөт, сонгомол бөх, буудлага, байт харваа, таэквондо, хөнгөн атлетик, дугуй зэрэг найман төрлөөр өрсөлдөж 3 алт 4 мөнгө …

  • 12 October

    АНУ-ын засгийн газраас батлан хамгаалах салбарт 35 машин тусламжаар өглөө

    АНУ-ын Засгийн газраас Монгол Улсын батлан хамгаалах салбарт буцалтгүй тусламжаар цэргийн зориулалттай 35 ширхэг “Wrangler” загварын автомашиныг гардуулах ёслол өнгөрсөн амралтын өдөр боллоо. Ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэргэдэх Батлан хамгаалахын атташе болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, Зэвсэгт хүчний ангийн захирагч нар оролцов. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон “Монгол Улс, …

  • 12 October

    Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар санал нэгдлээ

    Нийслэлийн хэмжээнд 2013-2015 онд хийгдсэн байгаль орчин, ногоон байгууламжийн  ажлыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Байгаль орчины байнгын хорооны хурлаар хэлэлцлээ. Хуралд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газар, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл танилцуулга хийж харилцан санал бодлоо солилцсон. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Төр, хувийн хэвшлийн хамтын хүчээр ногоон байгууламжийн ажлыг …

  • 12 October

    Шилэн дансаа хөтлөхгүй байгаа 12 аймгийн Засаг дарга, ИТХ-д хугацаатай сануулга өглөө

    Иргэн Б.Цогтгэрэл, Н.Батсүмбэрэл, А.Ариунзаяа, Д.Гантулга тэргүүтэй хүмүүс өнгрөгч долоо хоногт Шилэн дансны хуулийг мөрдөхгүй байгаа нэр бүхий 7 байгууллагыг АТГ, ҮАГ-т тус тус шалгуулахаар өгсөн байдаг. Тэгвэл тэдний дараагийн бай Зэвсэгт хүчний жанжин штаб болон 12 аймгийн ИТХ, Засаг дарга нар болоод байгаа аж. Тэд хууль биелүүлэхгүй байгаа албан тушаалтнуудад 3 хоногийн хугацаа өгсөн бөгөөд хэрэв энэ хугацаанд Шилэн дансаа …

  • 12 October

    Сандэй худалдааны төвийн барилгын зоорийн давхарт гарсан гал түймрийг шуурхай ажиллаж унтраалаа

    Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай Сандэй Плаза ХХК-ийн Сандэй худалдааны төвийн барилгыг улсын комисс 2009 оны 5 дугаар сард хүлээн авсан, тус барилга нь 7 давхар, төмөр бетон каркас тулгуур баганатай, багана хооронд шивлээр холбоостой, хөөсөнцөрөөр дулаалж, ханын өрлөг нь хөнгөн блок, барилгын гадна нүүрний фасадыг төмөр хийц бүтээцээр хийсэн. Авралтын 3 гарцтай.Уг худалдааны төвд нийт 800 …

  • 12 October

    Хуулийн эзэнт гүрэн бүтээл хэвлэгдлээ

    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Хууль зүйн үндэсний хүрээлэн, Эрх зүйт ёс сантай хамтран шүүгч, хуульч, судлаачдын улс төр, эрх зүйн шинжлэх ухааны мэдлэгийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зорилгоор дэлхийн нэртэй, сонгодог бүтээлүүдээс эх хэлнээ орчуулан, хэвлүүлж, уншигчдын хүртээл болгох ажлыг эхлүүллээ. Энэ удаад эрх зүйн нэрт философич Роналд Дворкины “Хуулийн эзэнт гүрэн” хэмээх бүтээлийг хэвлэн гаргасан бөгөөд номын утга агуулга, хэвлүүлэх болсон шалтгааны …