09.00 цагт: Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн санхүүжилтээр шинээр байгуулагдаж буй “Ажил, мэргэжлийн мэдээллийн төв”-ийн нээлт Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвд /Хөдөлмөрийн биржийн байр/ болно. Нээлтэд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Олон улсын болон дотоодын байгууллагын төлөөлөгчид оролцоно. Утас: 89994974
11.00 цагт: Монголын сагсан бөмбөгийн холбооны бүх гишүүдийн хурал болохтой холбогдуулан Үндэсний шигшээ багийн тамирчид дасгалжуулагчид “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдэгдэл хийнэ.
11.00 цагт: Монголын Сагсан Бөмбөгийн Холбооноос “Монгол Ньюс” Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал болно.
11.00 цагт: БНХАУ руу үхэр, хонь, ямааны мах гаргах эрх авсан нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг МХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж хүлээн авч уулзаж, батламжийг нь гардуулна. Арга хэмжээ МХЕГ-ын хурлын танхимд болно. Утас: 91989890
11.30 цагт: “Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай цаг үеийн асуудлаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12.00 цагт: Герман, Австрали, Швейцарийн Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн хүрээнд Германд хэрэглэж буй дөрвөн мэргэжлийн 88 сурах бичгийг монгол хэлнээ орчуулан хүлээлгэн өгөх ажиллагаа Барилгын Политехник коллежид болно. Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, ХБНГУ-аас Монголд суугаа Элчин сайд Герхард Тийдеманн, Австралийн Элчин сайд Ж.Лангтри нарын албаны хүмүүс оролцоно. Утас: 91915340
12.00 цагт: “Дэлхийн хавдартай тэмцэх өдөр”-ийг тохиолдуулан энэ төрлийн өвчнөөр зовж шаналж буй иргэд галт тэргээр үнэ төлбөргүй зорчих тухай гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээ УБТЗ-ын төв байранд болно.
14.00 цагт: Хүлэмжийн агропаркийн танилцуулга Японы соёлын товд болно.