Дөрөвхөн настай охиноо хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй төрсөн эцэг Т.Цогт, талийгаач охины хойд эх Г.Маралмаа нарын хэргийг шүүх дэнслэж, тэдэнд чанга дэглэмтэй хорих ангид 24 жил хорих ялыг оноосон билээ. Тэднийг охиныг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж бүлэглэн онц хэрцгий аргаар санаатайгаар амь насанд нь хүрсэн гэж буруутган дээрх ялыг оноосон юм. Шүүхийн шийдвэр гарсан даруйд Т.Цогт, Г.Маралмаа нарыг ШШГЕГ-ын …
Мэдээ мэдээлэл
October, 2015
-
13 October
10 сарын 14-16-ны хугацаанд зарим газруудыг тодорхой хугацаанд хаана
Монгол Улсад Холбооны бүгд найрамдах Герман улсын ерөнхийлөгч эрхэмсэг ноён ИОАХИМ ГАУК, эрхэмсэг хатагтай ДАНИЕЛА ШАДТ нарын Монгол Улсад хийх төрийн айлчлал 2015 оны 10 дугаар сар 14-нөөс 2015 оны 10 дугаар сар 16-ны хооронд хийгдэх гэж байна. Зочны айлчлалын үеэр Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн талбай, Чингисийн өргөн чөлөө гэх мэт замууд тодорхой хугацаанд хаагдах тул жолооч та бүхэн дээрх …
-
13 October
ХасБанк шинэ стратегийн хөрөнгө оруулагчтай болж байна
2015 оны 10 дугаар сарын 12-нд Монголбанк Канадын Үндэсний Банкийг ХасБанкны шинэ хувьцаа эзэмшигчээр бүртгэж зөвшөөрөл олголоо гэж ХасБанкнаас мэдээлэв. Энэ стратегийн хөрөнгө оруулалтыг ХасБанкны толгой компани болох ТэнГэр Санхүүгийн Нэгдэл /ТСН/-ээр дамжуулан хийж байгаа бөгөөд энэ нь гадаадын арилжааны банкнаас Монголын банк санхүүгийн салбарт хийж байгаа анхны хөрөнгө оруулалт юм. Энэ хөрөнгө оруулалтыг Канадын банкны салбарын зохицуулагч өөрийн зүгээс мөн …
-
13 October
ЗЦГ-ын “уран зохицуулагч” тэмцээн боллоо
ЗЦГ-ын Төв, орон нутгийн зөвлөлгөөний үеэр ажил мэргэжлийн аварга шалгаруулах “Уран зохицуулагч 2015” тэмцээн амжиллтай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Тус тэмцээнийг улсын хэмжээнд зохион байгуулан явуулсан бөгөөд нийслэл болон аймгуудийн цагдаагийн газар хэлтсүүдийн замын цагдаагийн тасгуудаас нийт 136 алба хаагч албаны мэдлэг ур чадвараа сорин өрсөлдсөнөөс 1-р байрт УБХЦГ-ын ЗЦГ-ын д/х С.Жавхлантбаатар даргатай СХД-ийн ЗЦТ-ын хамт олон, -р байрт мөн …
-
13 October
Сайн үйлсийн аян
Монголд жилд дунджаар 7000 хүн түлэгддэг бөгөөд тэдний 80 хувь нь 0-3 насны нялх хүүхдүүд байна. Хүнд түдэгдсэн хүүхдүүдийн 70 гаруй нь амиа алддаг харамсалтай баримт байна. Эцэг эх асран хамгаалагчдын хариуцлагагүй санамсаргүй үйлдлийн золиос болж түлэгдсэн бяцхан үрсийн өөдөсхөн биедээ ахадсан өвчин шаналалыг өрөвдөж хараад зүгээр өнгөрмөөргүй байна. Тиймээс “25-р суваг” телевиз Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн нөхөн …
-
13 October
Хиймэл нуурын усанд унаж энджээ
Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн “Шийртийн-Ам” гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг “Уян хүрд” ХХК-ийн гэрээт ажилтан М /30 настай, эрэгтэй/ хиймэл нуурын усанд унасан тухай дуудлагыг 2015.10.10-ны өдрийн 11:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.10.11-ний өдрийн 18:00 цагт цогцсыг уснаас гаргаж аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд …
-
13 October
Армийн олимпоос “Алдар”-ын тамирчид 13 медаль хүртлээ
Дэлхийн цэргийн спортын 6 дугаар Их наадам БНСУ-д 10 өдрийн турш амжилттай болж өндөрлөлөө. 117 орны Зэвсэгт хүчний тамирчид хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн цэргийн олимпоос Монгол Улсын Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчид 13 медаль хүртсэн бахдам амжилт үзүүллээ. Бокс, жудо, чөлөөт, сонгомол бөх, буудлага, байт харваа, таэквондо, хөнгөн атлетик, дугуй зэрэг найман төрлөөр өрсөлдөж 3 алт 4 мөнгө …
-
13 October
Монгол, Хятадын зэвсэгт хүчний хамтарсан хээрийн сургууль эхэллээ
Монгол Улсын Зэвсэгт хүчин, БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн хамтарсан хээрийн сургууль болох “Анчин бүргэд-2015” манай улсад өнөөдрөөс эхэллээ. Хээрийн сургууль Зэвсэгт хүчний нэгдсэн сургалтын төвд болж буй бөгөөд нээлтийн ажиллагаанд ЗХЖШ-ын ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг, БНХАУ-ын АЧА-ийн Бээжингийн цэргийн тойргийн тусгай ажиллагааны бригадын захирагч, хурандаа Ли Чи Фень нар болон албаны бусад хүндэт зочид оролцлоо. Манай хоёр …
-
13 October
Сэрэмжлүүлэг: Хүүхдүүдээ харгалзах хүнгүй гэртээ үлдээхгүй байхыг сэрэмжлүүллээ
Өчигдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Харуул Алтай хотхоны 108 дугаар байрны 4 давхарт айлын тагтан дээр бага насны 3 хүүхэд унах гээд байна, хаалгыг онгойлгож өгнө үү гэсэн дуудлагыг оройн 20:20 цагт ирүүлж дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн албан хаагчид 5 давхраас аврах олс ашиглан тагтаар нь ороход харгалзах хүнгүй өглөөнөөс хойш юм идээгүй, ам …
-
13 October
Хүргэнийхээ үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжтэй түрээсийн гэрээ байгуулжээ
Авлигатай тэмцэх газрын 1800-1969 дугаарын утсаар иргэдээс ирүүлсэн нийслэлийн Хан-Уул дүүргийн 115 дугаар сургуулийн захирал С.Оюуны ашиг сонирхлын зөрчил бүхий үйлдэлтэй холбоотой гомдол, мэдээллийг хянан шалгав. Гомдол, мэдээллийг хянан шалгах явцад С.Оюун нь өөрийн хүргэний үүсгэн байгуулсан 100 хувь эзэмшлийн “Ай консепт” ХХК-тай “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэгч цайны газрын түрээсийн гэрээ байгуулсан нь тогтоогджээ. Уг гэрээг байгуулахдаа ашиг сонирхлын зөрчил …
-
13 October
Гэмт хэргийн шинжтэй 36 гомдол, мэдээллийг шалгав
Авлигатай тэмцэх газар 2015 оны 10 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 16 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 36 гомдол, мэдээллийг шалгаснаас 7 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 3 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ. Ажиллагаанд 26 гомдол, мэдээлэл шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 51 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 1 хэргийг яллах дүгнэлт …
-
13 October
Хоёр өдөр зам хаана
ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук маргааш манай улсад ирнэ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар энэ сарын 14-16-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Төрийн айлчлалын үеэр Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн талбай, Чингисийн өргөн чөлөөн автозамуудыг тодорхой хугацаанд хаана. Тиймээс энэ хоёр өдрийн хугацаанд хувийн автомашинаас татгалзаж, нийтийн тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлэхийг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.
-
13 October
Ерөнхий боловсролын зарим сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийв
Авлигатай тэмцэх газарт иргэдээс ирүүлсэн Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын зарим сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчдийн өмнөх жилийн гэрээг энэ хичээлийн жилд дахин сунгасан нь хууль бус шийдвэр болсон тухай гомдол, мэдээллийг хянан шалгав. Хяналт шалгалтад Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн Чингэлтэй дүүргийн 49, 50, Хан-Уул дүүргийн 18, 115, 41, Сүхбаатар дүүргийн 6, Баянзүрх …
-
13 October
Египтийн фараон Тутанхамон бол цус ойртолтын бодит төрх
Тутанхамон хааны төрх бол хүн төрөлхтөнд цус ойртолтын гамшгийг мэдрүүлэх том сануулга болох учиртай. Түүний эцэг эх хоёр нь төрсөн ах дүүс билээ. Мумийн анатомийн онцлогийг нарийн судалсны үндсэн дээр компьютер загварчлалын аргаар Тутанхамон хааны гадаад төрхийг шинээр зураглан бүтээсэн байна. Тутанхамон маш хурц илэрц бүхий гормоны гажигтай байснаар түүний бие махбодийн тэнцвэргүй бүтэц, мөн эрт хорвоог орхисны учир тайлагдаж …
-
13 October
Уран зохицуулагч 2015 тэмцээний ялагчид тодорлоо
ЗЦГ-ын Төв, орон нутгийн зөвлөлгөөний үеэр ажил мэргэжлийн аварга шалгаруулах “Уран зохицуулагч 2015” тэмцээн амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Тус тэмцээнийг улсын хэмжээнд зохион байгуулсан бөгөөд нийслэл болон аймгуудийн цагдаагийн газар хэлтсүүдийн замын цагдаагийн тасгуудаас нийт 136 алба хаагч албаны мэдлэг ур чадвараа сорин өрсөлдсөнөөс 1-р байрт УБХЦГ-ын ЗЦГ-ын д/х С.Жавхлантбаатар даргатай СХД-ийн ЗЦТ-ын хамт олон, -р байрт мөн газрын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл