Компаниуд Хятад руу мах экспортлохоор боллоо

мэргэжилБНХАУ руу мах экспортлох эрхтэй болсон Монгол компаниудад өнөөдөр /2016.02.04/ Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас батламж гардууллаа.
ХХААЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын шинжээчид хамтран 2015 оны сүүлээр баруун болон төвийн бүсийн шүлхий өвчний хоригийг цуцлах хянан магадлагаа хийж Увс, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор аймгийг малын шүлхий өвчингүй, эрүүл бүс гэж зарласан.
Эдгээр аймгаас бэлтгэсэн үхэр, хонь, ямааны махыг “Грийн грийсланд” ХХК-ны “Мон-Тува” үйлдвэр экспортлох боломжтой гэж БНХАУ-аас хариу ирүүлсэн байна.
Хамтарсан Ажлын хэсэг 2016 оны нэгдүгээр сарын 10-16-ны өдрүүдэд Бээжин хотноо хуралдан “Монгол Улсаас БНХАУ-д хонь, ямаа, үхрийн мах экспортлох үеийн хяналт шалгалт, хорио цээр, малын эрүүл мэнд, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцлийн тухай протокол”-ыг тус тус үзэглэсэн юм.
Протоколоор үхэр, хонь, ямааны маханд мал эмнэлгийн гэрчилгээ олгохоор тохиролцсон бөгөөд баталгаажуулалт хийж, тус бүр 120 ш гэрчилгээг 2016 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр БНХАУ-ын талд хүргүүлээд байна.
Дээрх протоколуудад “Шүлхий өвчингүй эрүүл бүсээс бэлтгэсэн малын махыг эрүүл, вакцин таригдаагүй бүс нутгаар зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэн импортлоно” гэж заажээ. Увс, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор аймгаас зөвхөн Говь-Алтай аймгийн Бургастай боомт л БНХАУ-тай хиллэдэг. Засгийн газрын 2003 оны “Жагсаалт, журам батлах тухай” 173 дугаар тогтоолд өөрчлөлт оруулснаар Бургастай боомтоор малын түүхий мах, дайвар бүтээгдэхүүн экспортлох юм.
БНХАУ-ын ЧХШХЦЕГ манай нэр бүхий аж ахуйн нэгжийг “Гэрчилгээжүүлэлт, баталгаажуулалтын газар”-т бүртгэж авсан байна.
Тухайлбал, дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг “Хүн Од” ХХК, “Хатан сүйх” ХХК, үхэр, хонь, ямааны махыг “Монгол эко мийт Хөвсгөл мах маркет” ХХК, “Завхан хүнс” ХХК, нядалгааны “Эрдэнэ хүнс” ХХК-ийн үйлдвэр экспортлох эрхтэй боллоо.
Одоогоор үхэр, хонь, ямааны мах экспортлох шалгуурыг “Грийн грийсланд” ХХК, “Монгол эко мийт Хөвсгөл мах маркет” ХХК, “Завхан хүнс” ХХК хангаад байгаа бөгөөд цаашид үйлдвэр, аж ахуйн нэгжийн тоог нэмэгдүүлэх боломжтой юм.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …