НӨАТ-ын сугалааны хонжвороос ямар ч татвар авахгүй

Нэгдүгээр сарын 31-ний өдөр явагдсан НӨАТ-ын урамшууллын сугалаанд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн иргэн Ц.Болдын гэр бүл 20 сая төгрөг хожжээ.20 сая төгрөг хожсон гэр бүлийн эзэгтэй А.Урангуа өчигдөр гурван хүүхдийн хамт НӨАТУС төслийн нэгжийн байранд ирж 20 сая төгрөгийн эрхийн бичгээ гардан авсан байна.

ыгайлйй

Хорин саятөгрөг хожсон баримт бол охиндоо юм авсан баримт байсан гэнэ.Тухайн баримтыг бүртгүүлчихээрэй гээд нөхөртөө өгсөн  гэнэ.

Нөхрийг нь ажил дээрээ байхад нь “ГТЕГ-аас ярьж байна. Та сугалаанаас 20 сая төгрөг хожсон байна” гэж хэлэхэд  нөхөр  нь тухайн үедээ итгээгүй, найзууд нь тоглож байгаа байх гэж бодоод юу ч гэсэн аккаунтаа шалгаад үзье гэж бодоод шалгахад тэгтэл үнэхээр 20 сая төгрөг хожсон байж.

Өөртөө итгэхгүй, 20 саяын арын тэгүүдийг тоолж чадахгүй самгардаад ажлынхаа газрын хүнээр харуулж байж итгэсэн гэнэ шүү. Азтан болсон гэр бүл хоёр хүүтэй байж байгаад  охинтой болсон.

Охин нь ийнхүү гэр бүлдээ аз авчирч 20 сая төгрөгийг хожжээ.НӨАТ-ын сугалааны хонжвороос ямар ч татвар авахгүй, 100 хувь эзэнд нь олгох юм байна.

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …