“Нарантуул” худалдааны төв 9 хоног амарна

4806qfp5soddef5dr6h9sld20k_bСар шинийн баяртай холбогдуулан хүнсний дэлгүүрүүд энэ сарын 9, 10, 11-нд амарч, энэ сарын 12-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна. Харин томоохон худалдааны төвүүд дараах байдлаар ажиллана. Тухайлбал, “Нарантуул” худалдааны төв энэ сарын 8-нд 10.00-19.00 цаг хүртэл ажиллаж, энэ сарын 9-18-ныг дуустал амарч, 19-нөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин “Хар хорин” болон “Барс” 1, 2 худалдааны төв энэ сарын 1-8-ныг дуустал 09.00-19.00 цаг хүртэл бүтэн ажиллаж, энэ сарын 9-12-ныг дуустал амрах бөгөөд 13-наас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ. Мөн “Хүчит шонхор” худалдааны төв энэ сарын 8-нд 06.00-18.00 цагийн хооронд ажиллаж, энэ сарын 9-16-ныг дуустал амарна. Харин бусад үйлчилгээний газрууд буюу ресторан, баар, үсчин баярын гурван өдөр амарч 12-ноос хэвийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …