Зөвлөлдөх уулзалт амжилттай боллоо

12562687_1124333934252902_1566350116_oМонгол Улсын Төрөөс Хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн УИХ-ын 104 тоот тогтоолоор батлагдсантай холбогдуулан Хүнс, Хөдөө аж ахуйн яам, Дэлхийн банк групп, НҮБ-ын Монгол дахь Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас хамтран Олон улсын байгууллагуудын зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр /2016.01. 20/ зохион байгууллаа.

Төрөөс Хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого нь 2016-2025 оны хооронд арван жилийн хугацаанд 2 үе шаттайгаар хэрэгжинэ. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэхийн тулд төлөвлөгөө гаргах бөгөөд энэ нь цаашид үйл ажиллагааны үндсэн суурь нь болох юм. Тэгвэл энэхүү төлөвлөгөөг гаргаж  цаашид хамтран ажиллахад талуудын оролцоог тодорхой болгох, санал авах, хамтын ажиллагааг уялдуулахад зөвлөлдөх уулзалтын зорилго оршиж байгаа юм.

12607353_1124333887586240_201448100_n

Уулзалтад Монгол Улсад суугаа гадаад орнуудын Элчин сайдууд, “Дэлхийн зөн Монгол” Олон Улсын байгууллагын суурин төлөөлөгч, JICA, KOICA, ADRA зэрэг гадаад түншлэлийн  байгууллага, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч 70 гаруй байгууллагын төлөөлөгчид оролцлоо.

Уулзалтын эхний хэсэгт  Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг тогтвортой байлгахад Төрөөс бодлогоор хэрхэн дэмжиж байгаа түүнчлэн Байгаль орчин, Аж үйлдвэрийн салбарын бодлогод  хэрхэн тусгагдсан зэргийг танилцуулсан бол  хоёрдугаар хэсэгт тус салбарт үндэсний болон гадаадын ямар ямар төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна, үйл ажиллагаа нь хэрхэн явж байгааг танилцуулсан. Харин уулзалтын төгсгөлд үндсэн зорилготойгоо уялдуулан мал аж ахуй, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, газар тариалан, таримал ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдал, худалдаа, хөрөнгө оруулалтын тал дээр гадаадын түншлэгч байгууллагуудтайгаа цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал бодлоо солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Төрөөс Хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын бичиг баримтыг дэлгэрэнгүйгээр ХХААЯ-н вебсайт болох www.mofa.gov.mn сайтаас үзэж, танилцах боломжтой.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …