Мэдээ мэдээлэл

July, 2015

  • 10 July

    БРИКС-ийн уулзалт дэлхийн эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлнэ гэлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БРИКС, Евразийн эдийн засгийн холбоо, ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын төр, засгийн тэргүүн нарын хамтарсан уулзалтад оролцож, үг хэлэв. Эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг 5 орны төрийн тэргүүн нарын оролцсон тус уулзалт нь анх удаа ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаантай зэрэг зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. Бүс нутаг төдийгүй олон улсын аюулгүй байдал, …

  • 10 July

    Монгол, Орос, Хятадын төрийн тэргүүн нарын дээд түвшний уулзалт болов

    ОХУ-ын Уфа хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 15 дугаар хуралдааны хүрээнд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын хоёр дахь удаагийн ээлжит дээд түвшний уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан гурван талын хамтын ажиллагааны механизмыг манай хөрш орнууд дэмжин, ийнхүү дээд түвшний уулзалтыг хоёр дахь удаагаа хийж …

  • 10 July

    Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр

    Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн дагуу өнөөдөр  дараах арга хэмжээнүүд болно. Үүнд, Их Чингисийн талбайд: 10.00-11.00 цагт:  Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслол 12.00-12.30 цагт: Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол 15.00-19.00 цагт: Үндэсний их баяр наадмын төрийн хүндэтгэлийн концерт 19.00-21.00 …

  • 10 July

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    10.00 цагт “Монгол Улсын төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал Чингисийн талбайд эхэлнэ. Утас 99160187, 99121715. 11:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд АСЕМ-ын “Найрсаг Улаанбаатар” аяны хүрээнд долоодугаар сарын 11-нд зохион байгуулах урлаг, соёлын хамгийн том нэгдсэн арга хэмжээний талаар Нийслэлийн соёл урлагийн газраас мэдээлэл хийнэ. Хуралд манай нэрт продюссер, найруулагч, дуучин, хөгжимчдийн төлөөлөл оролцоно. 11:00 цагт Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн институтээс …

  • 9 July

    МАН-ын даргын мэндчилгээ

     Элэг нэгт ахан дүүс ээ !   Эрхэм хүндэт наадамчид аа ! Та бүхэндээ Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын чин сэтгэлийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. Бидний өвөг дээдэс найман зууны тэртээ Их Монгол Улсыг тунхаглан зарлаж, эрийн гурван наадмыг төрт ёсны уламжлалт баяр цэнгүүн болгон тэмдэглэж эхэлснээс хойш олон жарныг элээжээ. Үндэсний …

  • 9 July

    2015 оны ESPN сэтгүүлийг “чимсэн” нүцгэн тамирчид /фото/

    ESPN сэтгүүл жил болгон  тив дэлхийн хэмжээний шилдэг тамирчдыг  нүцгэн зургийг нийтлэдэгээрээ алдартай. Энэ жилийн тухайд ESPN сэтгүүлийнхэн  7 дахь удаагаа тамирчдын нүцгэн зургийг авч нийтэлжээ.     Нүцгэн зургийг хэрхэн авдаг вэ? /бичлэг/  

  • 9 July

    Англи хэлний яриа сайжруулах шилдэг 100 өгүүлбэр

    Англи хэл сурж байгаа залуустаа зориулан эдгээр 100 өгүүлбэрийн загварыг Айтолкын зүгээс нь бэлтгэн хүргэж байна. Загвар тус бүр нь 4 жишээтэй тул ямар нөхцөлд ашиглаж болохыг нь мэдэхэд амархан байх болно. Ингээд Англиар яриад байж дээ. Залуусдаа амжилт хүсье. 1. I need…. “Надад …хэрэгтэй” гэж хэлэхдээ I need a new car. Надад шинэ машин хэрэгтэй. I need a vacation. Надад амралт …

  • 9 July

    УИХ-ын эмэгтэй гишүүд талархал илэрхийллээ

    Монгол Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөл өнөөдөр /2015.07.09/ Төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг тогтвортой, ая тухтай байх орчинг бүрдүүлж буй Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харьяа Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын үйлчилгээний шилдэг ажилчдад талархлын бичиг гардууллаа. Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг хэлэхдээ, Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүд Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын үйлчилгээний шилдэг …

  • 9 July

    Төрийн албаны тухай хуулийн төслийг дэмжлээ

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.07.09/ үдээс хойших хуралдаанТөрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэнээр эхлэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд танилцууллаа. Хууль санаачлагчийн илтгэлд дурдагдсанаар, Монгол Улсын Төрийн албаны тухай …

  • 9 July

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Уфа хотод хүрэлцэн ирлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Бүгд Найрамдах Башкортостан улсын нийслэл Уфа хотноо болох ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан,  БРИКС-ийн гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын уулзалтад оролцохоор өнөөдөр орон нутгийн цагаар 10.45 цагт тус хотод хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийг “Уфа” нисэх онгоцны буудалд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Г.Зоригт, ОХУ-ын Бүгд Найрамдах Башкортостан улсын …

  • 9 July

    “Монгол Улсын өрсөлдөх чадварын тайлан 2014” судалгааны тайлангийн дүнг танилцуулав

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Монгол Улсын өрсөлдөх чадварын тайлан 2014”, болон “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2015” судалгааны тайлангийн үр дүнгээс танилцууллаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төвийн /ЭЗБӨЧСТ/ Удирдах зөвлөлийн дарга П.Цагаан арга хэмжээг нээж үг хэлэхдээ “Эрхэм хүндэт хатагтай ноёд оо, Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Та бүхэнд талархал илэрхийлье. 2010 …

  • 9 July

    Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газрууд үүрийн 04 цаг хүртэл ажиллах боломжтой боллоо

    Нийслэлийн удирдлагын Зөвлөлийн хурлаар хэлэлцсэний дагуу Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг түр тогтоох тухай Нийслэлийн Засаг даргын A/609 тоот Захирамж гарлаа. Захирамжаар “Архидан согтуурахтай тэмцэх тухай хуул”-ийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасны дагуу НИТХ – ийн хурлаас согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох журмыг шинэчлэн батлах хүртэлх хугацаанд нийслэлийн нутаг дэвсгэрт …

  • 9 July

    Наадмын түрүү бөхийг Тоёота компани “Ланд крузер-200”-гаар шагнана

    Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Ё.Гэрэлчулуун, Тоёота Мотор Корпорацийн Төлөөлөгчийн газрын захирал Цүёши Аваи нар  Үндэсний их баяр наадмын  бөхийн бай шагналын талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Их Монгол улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр Японы Тоёота компани 2 даахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Үндэсний бөхийн …

  • 9 July

    Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа

    Монгол Улсын Их Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон дагалдан гарах бусад хуулиуд баталлаа. Хууль батлагдсанаар тагнуулын байгууллагын нэгдмэл тогтолцоог бүрдүүлж,  тагнуулын байгууллагын үйл ажиллагаанд баримтлах зарчим, хүний …

  • 9 July

    Хачигт халдвараас сэргийлэхийг зөвлөж байна

    Урин дулаан цаг ирж иргэд амарч зугаалах, эмийн ургамал түүх, хайгуул хийх, алт олборлох, мал хариулах, түлээ, мод бэлтгэх зэргээр хээр гадаа, ой модонд явах нь ихэсдэг. Энэ үед хачигт хазуулах тохиолдол багагүй гарч байгаа учир Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас иргэдэд зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэж байна. Хачигт хазуулсны дараа хазсан хэсэгт улайх, өвдөх, ойролцоо тунгалагийн булчирхай үрэвсэх, толгой өвдөх, халуурах, хүзүү …