Уушгиа чөлөөлцгөөе л дөө

12583712_510072639164392_296878013_n“Уушгиа чөлөөлье” гэдэг аян МЗХ-оос өрнүүлж байгаа юм байна. Хаа сайгүй утаа ихсэж байгаа тухай, утаагаар хэн хэрхэн бизнес хийсэн тухай, утаанд хэрхэн хордож байгаа талаар ам уралдан ярьж байгаа энэ үед МЗХ -хон харин арай өөр өнцгөөс хандаж байгаа бололтой. Тэд Нийгмийн Эрүүл Мэндийн хүрээлэнтэй хамтран утааны эсрэг хувь хүн өөрийгөө болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг хэрхэн хамгаалах, цаашлаад утаа угаарыг ихэсгэхгүй байхын тулд хувь хүн юу хийж болох талаар энгийн хэрнээ хүмүүс тэр бүр анзаардаггүй зөвлөмжүүдийг олон нийт, залуустаа хүргэж байгаа юм байна. Ядаж л 7 хоногт нэг удаа цэвэр агаарт гарах, алхах, утааны ид үед хүүхдүүдээ гадаа тоглуулахгүй байх, жирэмсэн эхчүүд маск тогтмол хэрэглэх гээд байнга мөрдлөг болгоход илүүдэхгүй зөвлөмжүүд байна. Нээрээ ч ойрын 10 жилд утаагүй болох нь бараг мөрөөдөл шахуу учраас хорт хавдар бусад аюулт өвчний үндэс суурь болсон утаанаас эрүүл мэндээ хамгаалах нь юу юунаас илүү үр дүнтэй арга зам болоод байна даа.

эх сурвалж: ontslokh.mn

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …