Орхон аймгийн АН-ынхан дотроосоо “хагарч” эхэллээ

батчмэг

  Ингэж хэлсэн учир нь УИХ-ын гишүүн Орхон аймгийн АН-ын дарга М.Батчимэг болон түүний тойрон хүрээлэгчдийн үйлдэлтэй шууд холбоотой. Ялангуяа М.Батчимэгийн шийдвэрээр Орхон аймгийн АН-ын Хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэж буй Д.Доржпүрэв нь дээрх хагарлыг хөрсөн дээр буухад бодит хувь нэмэр оруулж яваа нэгэн.

    М.Батчимэгийн хувьд АН доторх “Нэг ардчилал” фракцын төлөөлөл. Түүний ашиг сонирхлыг Орхон аймгийн АН дотор хамгийн хүчтэй хамгаалагч нь Д.Доржпүрэв. Тиймээс Орхон аймагт нэг ардчилал фракцад харьяалагддаг хэн ч болов хүссэн албан тушаалаа хаших болсон.

    Энэ нь АН доторх уур амьсгалыг талцсан, дайсагнасан байдал руу хөтөлж байгаагучир мэдэх хүмүүс ярьж байна. Тухайлбал, Д.Доржпүрэв Орхон аймгийн АН-ын Хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч болсоноор тус намын анхан шатны гурван байгууллага тус бүрдээ хоёр даргатай болсон.

    Д.Доржпүрэвийн хийж буй томилгоонууд нь намынхаа дүрмийг олон талаар зөрчиж байгаа боловч өөрийн хүмүүсээ зүтгүүлсээр. Энэ нь алсуураа аймгийн АН дотор “Нэг ардчилал” фракц, М.Батчимэгийн нөлөөг бататгах гэсэн оролдлого юм.

    Мөн АН-ын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны шинэ бүрэлдэхүүн ажлаа аваад есөн сарын нүүрийг үзэж байна. Гэтэл Д.Доржпүрэв одоогийн Ардчилсан залуучуудын холбооны бүрэлдэхүүнийг үгүйсгэж энэ сарын 16-нд 5-р чуулган нэрийдлээр өөрийн хүрээний залуусыг цуглуулж шинээр АЗХ байгуулсан байна.

    Тав дугаар нэртэй энэ чуулган нь хүчин төгөлдөр гэж үзэх ямар ч үндэслэлгүй болж өнгөрсөн. Учир нь өмнө нь ажиллаж байсан тэргүүлэгч гишүүд, хяналтын зөвлөлөөс хэн ч оролцоогүй. Энэ нь АЗХ-ы дүрмийг илт зөрчсөн гэсэн үг юм.

    Үнэндээ Д.Доржпүрэвийг АЗХ-ны тэргүүнээр ажиллах хугацаанд чуулганаа хийлгүй 5 жил болсон. Гэтэл дүрэмд зааснаар 2 жилд нэг удаа чуулганаа зохион байгуулах учиртай. Сүүлийн 4 жил тэргүүлэгчдийн хуралдаан бололгүй тасраад байсан юм.

    Тиймээс АН-ын залуучуудын саналаар шинэ бүрэлдэхүүн томилогдож тэргүүнээр нь Г.Алтангэрэл ажиллаж эхэлсэн. АН-ын залуучуудын саналаар гэдгийг тодотговол Д.Доржпүрэвтэй хамт АЗХ-ны удирдлагад ажиллаж байсан тэргүүлэгч гишүүд бүгд шинэ бүрэлдэхүүнийг хүлээн зөвшөөрч халаагаа өгсөн. Мөн хуучин тэргүүлэгчээр ажиллаж байсан хүмүүс нь дүрэмд заасан насны хязгаарыг давсан тул АЗХ-г шинэ бүрэлдэхүүн удирдах цаг нь ирээд байсан юм. Тус холбооны дүрмийн дагуу гишүүд нь 18-36 насныхан байх учиртай.

    Энэ мэт хагарлын шалтгаан нь АН-ын удирдлагын түвшинд байгаа хүмүүсээс болж байгаа нь харамсалтай. Бүх зүйлийг өөрийн хүссэнээр дэгэлж, харагдуулах арга нь улам нарийсаж байна.

Б.Саран

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …