Мэдээ мэдээлэл

October, 2015

  • 5 October

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийлээ

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын явцын талаар хийсэн мэдээлэл  Монгол Улсын Засгийн газраас 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын явцын талаар танилцуулж байна. 1.  Дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж, ялангуяа жилийн туршид орох хур тунадасны хуваарилалт өөрчлөгдөн, гэнэтийн хүчтэй аадар бороо, цас, хуй салхины давтамж нэмэгдэх болсон, мөн манай улсын …

  • 5 October

    Ж.Гансүх: Шүүхэд баярлалаа

    “Тэс Петролиум” ХХК компанийн хуулийн зөвлөх Ж.Гансүх шүүхээр үйлчлүүлж, талархсан сэтгэгдлээ ийнхүү илэрхийллээ. Та ямар хэргийн улмаас шүүхэд хандах болов? Манай компани гагцхүү төрийн захиргааны байгууллага түүний албан тушаалтнуудын хууль бус үйл ажиллагааны улмаас Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд хандах болсон. Багануур дүүргийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/71 тоот захирамжийн “Тэс Петролиум” ХХК-д холбогдох хэргийг …

  • 5 October

    УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт ил захидал хүргүүллээ

    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЧИМЭДИЙН САЙХАНБИЛЭГ ТАНАА Ил захидал Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 1-д “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ”, 62 дугаар зүйлийн 1-д “Нутгийн өөрөө удирдах байгууллагад тухайн нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн …

  • 5 October

    Елена Глунова Монголд ирэхэд гурав хоног үлдлээ

    ОХУ-ын “Зөн билгийн тулаан” реалити шоуны 13 дахь улирлын шилдэг оролцогч  “Сибирийн шулам” гэгддэг хар домын шидтэн, зөн билэгч Елена Голунова Монголд эргэн ирэхээр болсон тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэрээр өөрийн тав дахь үедээ Монгол хүн байсан хэмээн зарлаж байсан бөгөөд өнгөрсөн жил анх удаа Монголд зочилж, өвөг дээдэстэйгээ холбогдоод явсан юм. Тэгвэл тэрээр энэ удаад энэ сарын 8-10-нд эргэн Монголд зочлохоор болоод байгаа билээ. www.paparatsi.mn

  • 5 October

    ААШ бодбилдингийн тэмцээнд манай улсын 9 тамирчин оролцсоноос 7 медаль авчээ

    49 дэхь удаагийн Азийн аварга шалгаруулах Бодибилдинг фитнессийн тэмцээн Узбекстан улсын нийслэл Ташкент хотноо 2015 оны 9 сарын 29-с 10 сарын 5-ны хооронд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монгол улсаа төлөөлж 9 тамирчин, фото сурвалжлагч, багийн менежер, шүүгч нийт 12 хүний бүрэлдхүүнтэй баг оролцлоо. Манай баг тамирчид: – 2 Алт, – 1 Мөнгө, – 4 Хүрэл гэсэн нийт 7 …

  • 5 October

    Дуучин Б.Болд Э.Чулуунчимэг нарын “Жаргалтай айл манайх” цомгийн нээлт болно

    Залуу уран бүтээлч, дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар “Жаргалтай айл манайх” нэртэй уран бүтээлийн хоёрдох цомгийнхоо нээлтийн өдөрлөгөө HI-FI CD shop-ийн гаднах талбайд 10 сарын 5-ны өдөр буюу өнөөдөр 13:00 цагаас хийхээр болжээ.    Өдөрлөгийн үеэр хүрэлцэн ирсэн эхний 50 хүнд залуу уран бүтээлчдийн зүгээс шинэ цомог, плакат, гарын бэлэг гардуулахын зэрэгцээ Монголын 2 өрхийн залуу гэр бүлийг “ЖАРГАЛТАЙ АЙЛ” өрх гэр …

  • 5 October

    “Нийслэлийн өдөр”-өөр өнгөрсөн жил хийсэн ажлаа иргэдэд танилцуулна

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, жио бүр уламлжлал болгон зохион байгуулдаг “Нийслэлийн өдөр”-ийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаарх асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа. Энэ жил Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ой тохиож байна. “Нийслэлийн өдөр”-ийг нийслэлийн иргэдэд өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, залуучууд, хүүхэд багачуудад нийслэлийнхээ түүхээр бахархах, иргэдийн …

  • 5 October

    УИХ-ын дарга З.Энхболд “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээнд оролцов

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.10.04/ Хүнс хөдөө аж ахуйн яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээнд оролцов.   Улсын Их Хурлын дарга “Дөрвөн өлзий” ХХК-ийн бүтээгдэхүүнийг үзэж сонирхон, үйл ажиллагааных нь талаар тодруулж, ярилцсан юм. Тус компани 2014 онд Засгийн газраас хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг дэмжих 1400 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл …

  • 5 October

    Фэйсбүүкээр охидыг хуурч хүчирхийлжээ

    Фэйсбүүк хуудсаар дамжуулан охид, бүсгүйчүүдийг мэхэлж, хүчирхийлэхийг завдсан гэх мэдээллийн мөрөөр ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн Ч.Өнөртүвшин гэгчид хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. “Chingis Unurtuyshin” гэх хаягаар охидыг мэхэлж байсан уг этгээдийн үйлдлийн улмаас 2-3 хүн хохирогчоор тогтоогдсон байна. 17 настай хүчирхийлүүлсэн охин “…Эхлээд хувцастай зураг авч байсан. Эцэст нь хувцсаа тайлахыг шаардаж, загнаад “Яаж чи модель болох юм бэ, хувцсаа …

  • 5 October

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    09:00 цагт: ЮНЕСКО-гийн СББӨ-ийн жагсаалт-д “нэр дэвшүүлэх хэрэглэгдэхүүнийг боловсруулах” асуудлаарх үндэсний сургалт Богд хааны Ордон Музейд эхэлнэ. 10:00 цагт: Дэлхийн Банкнаас жилдээ 2 удаа гаргадаг Зүүн Ази Номхон Далайн бүсийн эдийн засгийн тоймыг танилцуулах гэж байна. Дэлхийн Банкны ахлах эдийн засагч Судир Шетти Сингапураас видео-гоор товч мэдээлэл хийнэ. Мөн Монгол дахь Дэлхийн Банкны ахлах эдийн засагч Тай Хьюн Ли болон …

  • 5 October

    Хан-Уул дүүрэгт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг дахин төлөвлөнө

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах тухай” А/782 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдож, ашиглахыг хориглосон Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Нисэх орон сууцны хорооллын 34, 35 дугаар байр, 2 дугаар хорооны 53, 54 …

  • 3 October

    Чимх инээд

    Ясли -Өмдөндөө шээсэн хэн байна? Хүүхдүүд гараа өргөнө. -За.., нэг, хоёр ..таван хүн. Хэн өмдөндөө баасан бэ? Хүүхдүүд гараа өргөнө. -Нэг хоёр… дөрвөн хүн байна. -За түдгэлзсэн хэд байна? Туйлшрал -Бяцxан хүү лууван идэхгүй гэж чарлана. Хоолноос нь бүх лууванг түүж байж арай гэж идүүлэв. -За одоо хичээлдээ явья, хоцорлоо хувцсаа өмс. Май энэ оймс. -Аа..аа…. өмсөхгүй ээ! -Яагаад? -Энэ …

  • 3 October

    Хилийн боомтууд хаалттай байна

    Энэ өдрүүдэд Хятад улсын баярын өдөр тохиож байна. Тиймээс Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу энэ өдрүүдэд хоёр улсын хилийг хаагаад байгаа юм.  Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу автозамын боомтуудыг тодорхой өдрүүдэд хаадаг. Тухайлбал, Монгол Улсын зүгээс цагаан сар, эмэгтэйчүүдийн баяр, эх үрсийн баяр, наадам, улс тунхагласны баяраар хилээ …

  • 3 October

    “Цэвэр агаар эрүүл амьдрал” марафон болж байна

    “Цэвэр агаар эрүүл амьдрал” уриан дор олон нийтийг хамарсан марафон гүйлтийн тэмцээний нээлт өнөөдөр өглөө 09:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, МУБИС-ийн гадна талбай, Спортын төв ордны үүдэнд боллоо. Бүх нийтийн марафон нь иргэд, аж ахуйн нэгж байгууллага, оюутан залуучуудын дунд байгаль орчноо хамгаалах сэтгэлгээг бий болгох, хүн бүр эрүүл чийрэг амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилготой аж.  Энэхүү марафон гүйлтийн тэмцээнд нийтдээ  …

  • 3 October

    Цацрагийн хэмжилт хийлгэсэн автомашин авч байхыг зөвлөж байна

    Япон Улсад үйлдвэрлэсэн автомашины импорт, худалдаа эрхэлдэг болон худалдан авах иргэн, аж ахуйн нэгж цацрагийн хэмжилт хийлгэсэн, хэмжилтийг нь баталгаажуулсан гэрчилгээтэй эсэхийг нягталж байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Зөвлөгөө, мэдээллийн төв зөвлөж байна. Мэргэжлийн хяналтын байгууллага цацрагийн аюулгүй байдлыг хангуулах, иргэдийг цацрагийн бохирдолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гаалийн хяналтын бүс, авто техникийн захуудад эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийж байгаа юм. …