2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 17 цагийн орчимд СХД-ийн 4-р хороо оршин суух 63 настай эмэгтэй Б-г гэртээ ганцаараа байх үед нь үл таних 160 орчим см өндөртэй эрэгтэй хүн гэрт нь орж ирэн зодож чихэнд нь зүүсэн байсан хос ээмгийн чихийнээс нь сэт татан авч, “нокиа” брендийн цагаан өнгийн гар утас дээрэмдсэн ноцтой хэрэг гарлаа.
Хэргийг Сонгионхайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид шуурхай ажиллаж гэмт хэрэг үйлсэн этгээдийг баривчилж дээрэмдсэн эд зүйлийг хураан авсан байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээд нь 1973 онд төрсөн, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй “Э” гэгч байжээ.