Гэр хорооллын дахин төлөвлөлт үргэлжилж байна

olloo_mn_1433218615_gh1

Нийслэлийн хэмжээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлснээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хангагдаж байна. Энэхүү бүтээн байгуулалт нь 1500 айлын газрыг чөлөөлж, гурван мянган янданг буулгаснаар нотлогдож байгаа юм. Жишээ нь, БЗД-ийн 14 дүгээр хорооны 50 өрх дахин төлөвлөлтөд хамрагдаж, орон сууцандаа орлоо.

Улаанбаатарын нийт газар нутгийн 54.9 хувийг хамарсан гэр хорооллын газрыг дахин төлөвлөлтөд хамруулж чадвал иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээр хангагдана.

Дээрх төсөлд таван мянга орчим га талбайг дахин төлөвлөлтөд хамруулахаар ерөнхий төлөвлөгөөнд тусгаснаас одоогоор 24 байршилд иргэдийн санаачилга, оролцоонд тулгуурлан тохиролцох, зөвшилцөх замаар төслийн ажил амжилттай үргэлжилж байна.

Санал болгох мэдээ

С.Батсайхан: Халиа тошин үүссэн байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж байна

Сэлбэ, Толгойт, Улиастайн голын ай сав зэрэг нийслэлийн 14 байршилд халиа тошин үүсээд байна. Үүнээс …