Хонгорзул охинтой уулзсан хэсэгхэн хоромоос…

хонгорзул

Хонгорзул цэцгийн нэрээр нэрлэгдсэн энэ өчүүхэн охин маш их өвдөлтийг ээж аавынхаа хажууд нь “би өвдөхгүй яаваа” гэх яриан дундаас ургах хайрын хүчээр даван сууна.

Түүнийг харахад тэр их гүргэр юм. Өвдлөө гээд орилж хашгираад намдах бишдээ гэнэ. Жижиг гэлтгүй яасан их бодол тээн хэвтэнэ вэ. Хажуудаа хэвтэж байгаа өвчтэй хүүхдүүддээ саад болоод яахав хэмээн ярихад нь нулимс асгарч орхилоо. Эмчилгээ нь сайн хийгдэж байна. Эм тариа нь яасан ч үнэтэй юм. Энэ хөөрхөн охинд “хэдхэн сарын дараа гүйж явж болно” гэж эмч хэлсэн гэх багахан инээмсэглэл нь хайр татам юм. Түүний нүд нь гэрэлтсэн, сэргэлэн төрхтэй, сэргэлэн яриа хөөрөөтэй. Дуу нь их л ядруу болсон байгаа нь энэ гэнэ. Аргагүй ч биздээ. Гурван удаа мэс хүргүүлж, нойрсуулагч хийлгэсэн шүү дээ. Түүнийг монголын ард түмний хайр ивээг

Энэ охинд туслах хүсэл маш их байна. Чаддагсан бол ……, мэддэгсэн бол……, болдогсон бол……….., гэх бодлууд төрөөд эмнэлгээс гарч явахдаа охины гүйж хариаж яваагаар, диплом аваад зураг татуулж байгаагаар, ээж болоод доглон нулимс дуслуулж байгаагаар, эх орондоо эрдмийн ажил хийж шагнал авч байгаагаар төсөөлөн бодоход сайхан юм. Бид цөөхөн хэдхэн Монголчууд нэгнийхээ гэсэн сэтгэлийн хүчээр түүнийг аварч чадна.

Түүнийг Монгол хүний хайр энэрэл хөл дээр нь босгоно. Гандангийн бурханд мөнгө өгч буян эрж байхаар хажуудаа байгаа амьд бүхнийг хайрлая хүмүүсээ.

Б.Хонгорзул охин гурван удаагийн мэс заслыг тэсээд байгаа бөгөөд одоо Солонгост эмчилгээнд явбал эдгэрэх магадлал өндөртэй. Түүнд “Алтан аяганаас ус уух хувь” бий. Ганцхан таны сэтгэлийн дэм болгон өгсөн хандив л мэднэ. Түүнийг эрүүл саруул болж энх тунх амьдрахыг хүссэн учраас манай хамт олон “Сэтгэлийн өглөг өргөцгөөе” хэмээн дэмжин ажиллаж байна.

Та ч бас наймхан настай охинд цаашид аав ээждээ ачлалтай сайн охин болж өсөхөд нь нэг л удаа дэм болоорой. Охин ирээдүйд мөн ээж болж, ээж аавыгаа эмээ өвөө болгож, эрдэм номыг хичээнгүйлэн сурч эх орондоо ихийг бүтээх хүсэл эрмэлзэл байгааг танд дуулгая. Таны одоогийн тус таны энэ насны буян болж, үр хүүхдийн чинь гэрэл байх болтугай.

Таны өргөсөн хандив наймхан настай охин тэнгэрийг эдгээх болтугай

ТОМ БОЛООРОЙ ХОНГОРЗУЛАА” аяны зохион байгуулагчид.
Хандивын данс:
ХААН банк 5912106449
Голомт банк 3635103577
Төрийн банк 342200530747
Худалдаа хөгжлийн банк 475003377
Эзэмшигч: Б.Хонгорзул
Холбоо барих утасны дугаарууд: 88118843/аав/, 90870704, 91117017/ах/

Б.Саран

Ugluu-logo2015

 

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …