Өмнөговь аймгийн Баяндалай, Баян-Овоо, Булган, Даланзадгад, Мандал-Овоо, Ханбогд сумын нутагт энэ сарын 09, 10-ны өдөр дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орж, салхи түр зуур 20-25 м/с хүртэл ширүүссэн байна. Энэ үеэр 14 хүнтэй суудлын автомашин үерийн усанд саатаж, 5 айл өрхийн гэр нурж эвдрэн, 50 айл өрхийн 5232 толгой бог мал шуурганд уруудсанаас урьдчилсан байдлаар 3440 орчим толгой мал хорогдсон …
Мэдээ мэдээлэл
June, 2015
-
11 June
Генийн өөрчлөлттэй хүнс
– ГЕНИЙН ӨӨРЧЛӨЛТТЭЙ ХҮНС буюу ГМО- Тахианы цээж мах тамирчдын хэрэглэх хүнсний жагсаалтын тэргүүнд явах тал бий.ялангуяа фитнесээр хичээллэгсэд,булчингаа хөгжүүлэгсэд бодибилдингийн тамирчдийн гол хүнс юм. Мөн тахианы амтат гуя . Гэтэл тэр хүнсэнд зориулагдан тэжээгдэж буй тахиа. Энэ тахиа хэзээч хөлдээрээ явж үзээгүй .амьд байх цөөхөн хоногтоо нэг байрандаа хэвтсээр өнгөрнө. Биеэ дааж хөдлөх чадвар огт байхгүй. АМТАТ СТЕЙК Хамгийн тансаг …
-
11 June
Тэмээний мах, түүхий сүүг нь хэрэглэхгүй байхыг онцгойлон анхааруулж байна
Ойрхи Дорнодын амьсгалын замын синдром буюу Мерс вирусын 13 тохиолдол шинээр бүртгэгдэж, дахин хоёр хүн нас барсан тухай БНСУ-ын Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээллээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас корона вирусийн халдвар авсан тохиолдлын бараг тал хувь нь амиа алддаг болохыг тогтоожээ. Тэмээний вирус гэх МЕRS-СоV-ийн халдвар одоогоос гурван жил өмнө анх удаа тэмээнээс хүнд халдварлажээ. Саудын Арабын нэгэн тэмээчин МЕRS-СоV-ийн …
-
11 June
Нийслэлчүүд маргаашаа хараад тэвчих хэрэгтэй
Нийслэлээс зуны хоёр сар хотын төв хэсэгт дугаарын хязгаарлалт хийх шийдвэр гаргалаа. Иргэдийн цөөнгүй хэсэг нь бухимдалтай байна. Энэ нийслэл чинь яачив аа, замгүй, усгүй, тоггүй, цэвэрлэх байгууламжгүй… Дээр нь түгжрэл гээд. Гэвч нийслэлчүүдийн энэ их стрессийг цаашид үргэлжлүүлэхгүйн тулд дээрх арга хэмжээнүүдийг авч байгаа бололтой. Байдал энэ хэвээр үргэлжилбэл хотын халуун дулааны шугам ирэх өвөл ачааллаа дийлэхгүй юм байна …
-
11 June
Нийслэлд золгүй байдлаар 4 хүн нас баржээ
2015 оны 06-р сарын 10-с 11-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1389 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 47 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 29 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 4 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 1, булаах гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 18, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 1, …
-
11 June
Урсгал усанд эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль үргэлжилж байна
Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар урсгал усанд эрэн хайх аврах ажиллаганы дадлага сургуулийг энэ өдрүүдэд Гачууртын Туул голд зохион байгуулж байна. Дадлага сургуульд Нийслэлийн Аврах анги, Багануур, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчдын 50 шахам албан хаагч хамрагдаж байгаа бөгөөд аврагчид завь сэлүүрдэх, залах, завь тогтоох дадлага, завь хөмрөх үеийн бүлгийн ажиллагаа, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа тухай, …
-
11 June
Зайсангийн уугуул иргэд газрын гэрчилгээтэй болно
ХУД-ын 4, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсанд олон жил амьдарч ирсэн ч өнөө хэр хууль ёсны газаргүй байгаа иргэдэд газар ашиглах гэрчилгээг нь 14 хоногтоо багтаан олгоно гэдгээ БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол өчигдөр иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзахдаа хэллээ. Энд 1968 оноос хойш аж төрсөн 600 орчим өрх айл хамаарч байгаа юм. Богд уул, Зайсангийн газар хамгийн их маргаантай асуудлуудын …
-
11 June
Казахстанд 120 мянган бөхөн үхжээ
Казахстанд бөхөнгийн сүрэг үй олноороо үхсэн тухай мэдээлэл цацагдлаа. Казахстанд 250 мянган толгой бөхөн байсан бөгөөд тэдгээрийн тэн хагас нь энэ сарын эхээр үхсэн хэмээн албаны хүн мэдэгдлээ. Бөхөнгийн сүрэг үй олноороо үхсэний шалтгаан нь байгаль орчны болоод биологийн хүчин зүйлийн нэгдлээс үүдэлтэй хэмээн албаныхан таамагласан байна. Гэсэн ч малын эмч нарын хэлснээр, “Пастеурелла” болон “Клостридия” гэсэн хоёр төрлийн эмгэгээс …
-
11 June
Чингисийн талбайн баруун талд автобусны түр зогсоол хоёрыг байгууллаа
Дулааны 3А, Б, магистрали шугамын өргөтгөлийн ажилтай холбогдуулан 2015 оны 06 дугаар сарын 02-ноос 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Энхтайваны өргөн чөлөөний замыг хэсэгчилж хаах хугацаанд 32 чиглэлийн 420 тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд өөрчлөлт орж троллейбусны 4 чиглэлийн 45 хэрэгслийн үйлчилгээ түр зогссон. Энхтайваны өргөн чөлөөний хөдөлгөөн хязгаарлагдах үедСөүлийн гудамжаар, Самбуугийн гудамж, Жуулчны гудамж, Сүхбаатарын гудамжаар нийтийн тээвэр …
-
11 June
Манлайлал ба Менежментийн ялгаа
“Manage” гэдэг нь “бий болгох, үр дүнд хүрэх, гүйцэтгэх, үүрэг хариуцлага хүлээх” гэсэн утгатай. Харин “Leading” гэдэг нь “тодорхой чиглэлд, үйл ажиллагаанд, санаа бодолд чиглүүлэх, нөлөөлөх” гэсэн утгатай юм. Ихэнх хүмүүс дээрх хоёр ойлголтыг адилхан гэж ойлгодог. Аливаа юмыг удирдана, харин хүмүүсийг манлайлан дагуулдаг. Менежер хүн аливаа үйл явц, загвар, тогтолцоотой ажилладаг бол Манлайлагчид хүнтэй, гол нь тэдний сэтгэлийн хөдөлгөөнтэй, …
-
11 June
Жуулчны тээврийн хэрэгсэлд дугаар харгалзахгүй зорчих наалт олгож эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/469 дүгээр захирамжаар жуулчин тээврийн том, дунд оврын автобуснууд Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүй оролцохоор болж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хамгийн их байдаг төв талбай, Зайсан толгой, Гандантэгчинлэн хийдийн орчмын авто зогсоолд зогсох эрхтэй болсон билээ. Энэхүрээнд уг эрхийг баталгажуулсан наалтыг стандартын шаардлага хангасан зөвшөөрөлтэй автобусуудад нийслэлийн Аялал жуулчлалын газрын Мэдээллийн төвөөс шууд олгож байгаа …
-
11 June
Эмээлтийн Үйлдвэрлэл, технологийн паркийн барилга угсралтын үеийн цахилгаан хангамжийн хөрөнгийг шийдвэрлэлээ
Нийслэлийн Засаг дарга “Эрх шилжүүлэх тухай” А/460 дугаар захирамж гаргаж, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн хөрөнгө оруулалтын зардлаас хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг баталлаа. Батлагдсан төсөл арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлж, нийслэлийн худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгуулахыг “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ – т даалгав. Мөн …
-
11 June
АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөл хуралдлаа
Манай улс 2006 онд АСЕМ-ын гишүүнээр элссэнээс хойш тус байгууллагын үйл ажиллагаа, санал санаачилгад идэвхтэй оролцож байгаа юм. Ази, Европын Дээд түвшний XI уулзалт 2016 оны долдугаар сард Улаанбаатар хотод болно. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ахалж буй Дээд хэмжээний энэ уулзалтыг зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн ээлжит хурал Ерөнхий сайдын өрөөнд болж, Аюулгүй …
-
11 June
Доллар 1864 төгрөг болж номхорч байна
Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарны үсэг зурснаас хойш ам.долларын төгрөгтэй харьцах ханш суларсаар байна. 2000 төгрөг дөхөж байсан ам.доллар өнөөдрийн байдлаар “Найман шарга” зах дээр нэг ам.долларыг 1864 төгрөгөөр зарж байна. Харин арилжааны банкууд нэг ам.долларыг 1870-1875 төгрөгөөр борлуулж байна. Эдийн засагч, судлаачид ам.долларыг 1600 төгрөг хүрнэ гэж таамаглаж байна.
-
11 June
Мэргэжлийн хяналтын ажилтны өдрийг тохиолдуулан Шадар сайд У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ
Мэргэжлийн хяналтын ажилтны өдрийг тохиолдуулан улсын байцаагч, ажилтан, албан хаагчид, гавьяаны амралтаа эдэлж байгаа ахмад буурлууд Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Та бүхний хамтын хүчин чармайлтын дүнд хяналтын байгууллагын үйлчилгээ, цар хүрээ жил ирэх тусам бэхжин, үр дүнг нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллага хүртэж байгааг цохон тэмдэглэе. Мэргэжлийн хяналтын байгууллагын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл