Мэдээ мэдээлэл

April, 2015

  • 9 April

    Царнаевийг цаазлах эсэхийг 4 сарын 13нд шийднэ

    2013 оны Бостоны марафоны үеэр бөмбөг дэлбэлсэн Царнаевийг гэм буруутайг тангарагтны шүүх тогтоосон байна. Харин одоо шүүгчид түүнийг цаазаар авах уу? Насаар нь хорьж шаналал зовлонг мэдрүүлэх үү гэдгийг шийдэх хэрэгтэй болж байна. Тангарагтны шүүр ялын шийдвэрийг 4-р сарын 13нд гаргах юм. Алдартнууд интернет ертөнцөөр шудрага ёс тогтоохыг хүсэж байгаагаа илэрхийлсэн ба хохирогчдийн гэр бүлийн төлөө шүүгчид хэрэгтэнд таарсан ялыг …

  • 9 April

    Кино үзэнгээ Англи хэл сурах ТАВАН вебсайт

    Гадаад хэлийг үр дүнтэй суралцах нэг арга бол тэр хэл дээр нь кино үзэх. Зугаатай бас үр дүн сайтай аргад тооцогдоно. Эдгээр сайтууд нь Англи хэлийг бие даан суралцахад тун тохиромжтой. Film English сайтаас богино хэмжээний кинонууд сонгож суралцана Богино хэмжээний кинонуудын цуглуулга дээр нэмэх нь хичээлийн төлөвлөгөөнүүд бий. Бүх шатныханд зориулагдсан сонголтуудтай. Film Education сайт дээр хэдэн зуун кино бий …

  • 9 April

    Таван удаагийн үйлдэлтэй, 8 хүнд холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэлээ

    Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харъяат иргэн У, Э, Г, Т, А, Б, М, А нар нь насанд хүрээгүй байхдаа бүлэглэн 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд хоёр удаагийн үйлдлээр бусдад хүч хэрэглэн довтолж эд зүйлийг нь дээрэмдэн, гурван удаагийн үйлдлээр хүнсний дэлгүүрүүдэд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлсан гэмт …

  • 9 April

    Замын-Үүд дэх Хилийн мэргэжлийн хяналтын албаны агуулахад шалгалт хийжээ

    Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын Прокурорын газар “Замын-Үүд суман дахь ­Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчаас захиргааны журмаар хураасан эд зүйлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж байгаа эсэх”-ийг шалгасан ба шалгалтын дүнгийн талаар орон нутгийн кабелийн “Халиун” телевизэд хяналтын прокурор Г.Энхмаа ярилцлага өгсөн байна. Шалгалтын дүнгээс үзэхэд шинжилгээ дүгнэлт нь гаргаагүй, бүртгэл судалгаагүй олон төрлийн нэр нь үл мэдэгдэх …

  • 9 April

    Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүтэй Чингэлтэй дүүргийн Засаг дарга уулзав

    Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдыг өнөөдөр /2015.04.09/ хүлээн авч уулзав. Өргөдлийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн үйл ажиллагааны хүрээнд нийслэлийн Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн 12 сургууль, 27 цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, уулзалт хийсэн юм. Энэ үеэр Чингэлтэй дүүргийн цэцэрлэг, сургуулиудын нөхцөл байдлыг сайжруулах талаар олон санал гарсан. Тухайлбал, тус дүүргийн …

  • 9 April

    Хятадад химийн бодис дэлбэрч гал гарлаа

    Хятадын өмнөд Фужиан мужид  асар их химийн тосны гал гарч мянга мянган иргэдийг нүүлгэн шилжүүлж байна. Одоогийн байдлаар  800 гаруй гал унтраагч 170 гаруй галын машин Ханжоу хотод химийн үйлдвэрийн галыг унтраахаар ажиллаж байна. Гал унтраагчид галын тосны урсгалыг зогсоож ойролцоо байрлах танкнуудад ойртуулахгүй байхыг хичээж байна. Гал Даваа гаригт гарсан ба галыг унтраахын тулд гуравдахь өдрөө ажиллаж байна. Синьхуа …

  • 9 April

    Зохиомол хээлтүүлэгч

    Бидний багад, сүүн тасаг үнээн зэлэн дээр цагаан халад бүхий нөхдүүд л үнээний бөгсөнд гараа шургуулж явдаг нь санаанд тодхон үлджээ. Тэднийг зохиомол хээлтүүлэгч гэх. Өвгөд настангууд ингээд л хээл авдаг юм байхдаа. Хээл авлаа гэхэд ямархуу мал төрдөг юм бол доо. Яасан ч гэлээ олигтой эд биш дэг хэмээн толгой сэгсэрч суусан нь өчигдөр мэт. Ингэхдээ зохиомол хээлтүүлэгч нөхрийг …

  • 9 April

    Сэтгэлийн алгаа дэлгээч хүмүүс ээ

    Өвчин гэдэг хэлж ирдэггүй хийсч ирдэг гэдэг. Үүн лугаа адил өвчин зовлон хэнийг ч дайрахаа хүрвэл дайрдаг ийм л аюултай зүйл. Шинжлэх ухаан технологи хөгжсөн энэ цагт аюулт өвчнийг илааршуулдаг болсон нь сайшаалтай. Гэсэн хэдий ч энэ бүхэнд өндөр өртөг, мөнгө хэрэгтэйг надаар хэлүүлэх юун. Учир юу вэ гэхээр гучин хоёрхон настай бүсгүй М.Энхцэцэг нь мөгөөрсөн эдийн гаралтай хацрын хоншоор …

  • 9 April

    М.Наранбаатар хэвлэлийн эрх чөлөөг төлөөлж ноёны өөдөөс “хуцаж” чадлаа

    МҮОНРТВ хэмээх их айлыг тойрсон дуулиан намжсангүй, “улам өндөрсөв”. УИХ-ын дарга З.Энхболдын УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар МҮОНРТВ-ийн Үндэсний зөвлөлд орох хүмүүсийг хэлэлцэж  батлах үеэр  хэлсэн үгнээс улбаатай “дуулиан” өнөө болтол тасарсангүй. “Хувийн телевизд 100 хүний хийх ажлыг  МҮОРТВ-д  700 хүн хийж байгаа. Архидалт газар авсан. Аймшгийн газар очиж байгаа шүү” гэж зөвлөлд шинээр орсон хүмүүст  анхааруулсан ярианаас улбаалан хэвлэлээр мэтгэлцэх хэрүүл …

  • 9 April

    Францад агаарын тээврийн ажилчид ажил хаяж хэдэн зуун нислэг цуцлагдлаа

    Францын агаарын тээврийн хянагчид ажил хаялт зарласнаас хэдэн зуун нислэг цуулагдсан байна. Францын хамгийн том агаарын тээврийн компани SNCTA компанийн ажилчид ажлын байрны нөхцөл муу хэмээн хоёр хоног ажил хаялт зарлаад байна. Өнгөрсөн Лхагва гаригт ажил хаялтаас болж Пүрэв гаригийн хуваарьт нислэг хоёр дахин буурчээ. Богино зайны нислэг хамгийн их цуцлагдсан болов урт зайны нислэгийг Францын хамгийн томд тооцогдох Air …

  • 9 April

    Дугаарын хязгаарлалтын зуны хуваарийн замын бүсчлэлийг 15-наас мөрдөнө

    Нийслэлийн ИТХ-ын 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №2/08 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын автозамын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийж байна. Тус зохицуулалт хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2012-2014 онд нийслэл хотод 80,1 км автозам шинээр ашиглалтад орж, 144,7 км автозамыг өргөтгөн шинэчилж, хөдөлгөөн зохион байгуулах …

  • 9 April

    Яармаг дахь Нялхсын эрүүл мэндийн төв эмнэлгийн барилгыг концессоор бариулж, ашиглуулна

    Лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалтаар “Төрж өгдөггүй төрөх эмнэлэг”-ийн асуудлыг хөндөж шийдэл хайлаа. Таван жилийн өмнө эхэлсэн Яармаг дахь 300 ортой төрөх эмнэлэг балгас болоод зогсчихсон, төрөх гэж таван жил “дуншиж” байна. Эмнэлэг барих шийдвэр гарсан 2009 онд төрсөн хүүхдүүд сургуульд оржээ. Монголчууд 2,7 саяулаа байхад эхэлсэн энэ барилга гурван саяулаа болоход барилга биш караказ хэвээрээ байгаа юм. …

  • 9 April

    Б.Бэлгүтэй: Бүтээн байгуулалтын салбарт ажиллах хүчийг дотоодоосоо хангах боломжтой

    Монголын Залуучуудын Холбоо нь дөрөвдүгээр сарыг “Бүтээх” сар болгон зарласантай холбогдуулан Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн захирал Б.Бэлгүтэйтэй  цөөн хором ярилцлаа. Монголын Залуучуудын Холбоо 4 дүгээр сарыг “Бүтээх сар” болгон зарлажээ. Энэ хүрээнд ямар ажлууд хийхээр төлөвлөв? Монголын Залуучуудын Холбоо 2015 оныг залуусаа “Бүтээе” уриан дор хариуцлагатай, хошуучлагч, залуу хүн бүр баян болохын төлөө зорилтыг дэвшүүлэн сар бүрийг тодорхой зорилтын хүрээнд үйл …

  • 9 April

    Обама “Ижил хүйстний үзэл бодлыг өөрчлөх эмчилгээг” зогсоохоо мэдэгдлээ

    Леелах Алкорн /17 настай амиа хорлосон ижил хүйстэн хүү/  АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама гей, лесби, трансжендер залуусын сэтгэцийг эмчилэх зорилготой эмчилгээг буруутгаж байна. Ноён Обамагийн мэдэгдэлд онлайн болон өргөдөл хэлбэрээр маш олон хариу ирсэн бөгөөд 3 сарын хугацаан эмчилгээг эсэргүүцсэн хоригт 120 мянга гаруй хүн гарын үсэг зурсан байна. Мэдэгдэлд нөлөөлөх том шалтгаан нь 12-р сард амиа хорлосон Леелах Алкорн …

  • 9 April

    МУГЖ Б.Сарантуяа “Сэхүүн салхи” тоглолт тун удахгүй…

    Монголчууд Зууны манлай дуучин, МУГЖ Б.Сарантуяагийн төрсөн өдрийг андахгүй, тоглолтыг нь алгасадаггүй. Өдгөө уламжлал болсон төрсөн өдрийн тоглолт хийх санааг анх ая зохиогч, продюсер Б.Ангирмаа найз нь санаачилж байжээ. Харин ес дэх удаагийн төрсөн өдрийн тоглолтоо “Сэхүүн салхи” хэмээн нэрлэж, 4 дүгээр сарын 20-нд Монгол Бөхийн өргөөнд хийхээр товлолоо.     Энэ жилийн тоглолтонд, дуучид, хөгжимчид, бүжигчид, техникийн алба болон арын …