Хөршийн өдөрт иргэд идэвхитэй оролцлоо

HURSH-11“Хөршийн өдөр”-ийг зохион Чингэлтэй дүүргийн 19 хороонд 8 дугаар сарын 22-нд зохион байгуулж, өдөрлөгт Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хууүлийн хэлтсийн мэргэжилтэн, ажилтнууд хариуцсан хорооддоо ажиллалаа. Мөн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Засаг даргын Тамгын газрынхнаас төлөөлөл оролцлоо.

Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооныхон “Эрдэнэсийн арал” цэцэрлэгт хүрээлэнд “Хөршийн өдөр”-ийг тэмдэглэжээ. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Амартүвшин, 4 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн хурлын дарга Р.Цэрэнпил, Цагдаагийн 1дүгээр хэлтсийн хошууч н.Чулуунбаяр, хорооны Засаг даргын ажлын алба, “Энэрэнгүй үйлс” өрхийн эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэсэг, Хэрэглэгчдэд үйлчлэх 6 дугаар төв, “Эрдэнэсийн эхлэл” хадгаламж зээлийн хоршоо, “ХААН” даатгал зэрэг байгууллагууд оролцсон байна. Өдөрлөгийн үйл ажиллагааг нээж 4 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн хурлын дарга Р.Цэрэнпил, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Амартүвшин нар үг хэллээ. Өдөрлөгийн арга хэмжээний үеэр Хэрэглэгчдэд үйлчлэх 6 дугаар төвийн дарга н.Отгонбаяр, “Эрдэнэсийн эхлэл” Хадгаламж зээлийн хоршооны дарга Д.Бямбасүрэн, “ХААН даатгал”-ын удирдлагууд байгууллагынхаа талаарх мэдээллийг иргэдэд хүргэж, үйлчилгээ үзүүлж ажилласан юм. “Хөршийн өдөр” өдөрлөгийн үеэр иргэдийн дунд “Миний хөрш” сэдэвт шүлгийн уралдаан зарлаж, 1 дүгээр байранд бага тойруу 13-15 тоотод оршин суугч иргэн Д.Баясгалан, 2 дугаар байранд 37-51 тоотод оршин суугч Б.Чинмөрөн нар шалгарч мөнгөн шагналаар шагнагдсан бол шүлгийн тэмцээнд иргэд идэвхтэй оролцлоо. Мөн хүүхдүүдийн дунд чөлөөт бүжгийн тэмцээн зохион байгуулжээ.

HURSH-4 HURSH-8 HURSH-10

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …