Мэдээ мэдээлэл

August, 2020

  • 26 August

    Т.Мөнхсайхан: Эмнэлгээр үйлчлүүлэхэд үүсэж буй хүндрэл, төвөг чирэгдлийг багасгана

    Эрүүл мэндийн салбарын тогтолцоог шинэчлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах зорилгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ сарын 26-аас эхлэн хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн хөгжлийн төлөвлөгөө болон тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байна.  Уулзалтанд ЭМЯ-ны харьяа газар, хэлтсийн удирдлага болон мэргэжилтнүүд, Нийслэл, дүүргийн эмнэлгийн удирдлагууд оролцож байна. Өнөөдрийн уулзалтаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хөгжлийн хөтөлбөр болон тулгамдаж буй …

  • 26 August

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Бөөрөлжүүтийн уурхайн үйл ажиллагаатай танилцлаа

    Өнгөрөгч амралтын өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар Бөөрөлжүүтийн уурхайн үйл ажиллагаатай танилцлаа. Бөөрөлжүүтийн уурхай нь Төв аймгийн Баян, Баянжаргалан сумдын нутагт байрлах тусгай зөвшөөрөл бүхий “Бөөрөлжүүтийн тал” хүрэн нүүрсний томоохон ордод түшиглэн нүүрсний уурхай, цахилгаан станц, нүүрс боловсруулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа 100%-ийн үндэсний хөрөнгө оруулалттай томоохон төсөл юм. Бөөрөлжүүтийн уурхай нь жилд …

  • 26 August

    О.Цогтгэрэл: Сумд томорч байж тэнд ажлын байр бий болно

    УИX-ын гишүүн О.Цогтгэрэлтэй ярилцлаа. -Жижиг сумд нэгдэж нийлэх боломж бүрдвэл орон даяар залуучуудад шинэ ажлын байр бий болох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх боломж үүсэж нөхөн үржихүйн бодлого үр дүнтэй болж, эрүүл мэнд боловсролын чанар хүртээмж сайжрах тухай та байнгын хорооны хурлын үеэр хэлсэн. Парламентын түүхэнд тань шиг зоригтой дуугардаг гишүүн байсангүй. Ихэнх нь сонгогчдоосоо эмээж энэ талаар огт дуугардаггүй байлаа. Энэ …

  • 26 August

    “Нөхөн сэргээлт-2020” хяналт, шалгалт хоёр сар үргэлжилнэ

    Нийслэлийн Байгаль орчны газар /НБОГ/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/ Экологийн Цагдаагийн албатай хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.  Монгол Улсын Засгийн газрын 2014 онд баталсан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу нийслэлийн Засаг дарга түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох, цуцлах асуудлыг шийдвэрлэх эрхтэй …

  • 26 August

    МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр чөлөөт бөхийн шигшээ багтаа уулзаж санал солилцлоо

    Монголын чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид Орхон аймагт Бие бялдрын ерөнхий болон тусгай хөгжлийн суурь бэлтгэлээ хангах бэлтгэлд гараад байгаа билээ. Тэгвэл тус бэлтгэлийн төвд МҮОХ-ны ерөнхийлөгч, олимпийн аварга Н.Түвшинбаяр зочиллоо. Энэхүү бэлтгэлд шигшээ багийн тамирчдаас гадна энэ оны УАШТ-д амжилттай барилдсан залуу тамирчид хамрагдаж байна. Эдгээр дасгалжуулагч тамирчидад МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр өөрийн үнэт зөвлөгөөг өгч хол, ойрын тэмцээнд …

  • 26 August

    Л.Оюун-Эрдэнэ:Төрийн бүх үйлчилгээг цахим болгох ажил ирэх оны нэгдүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөөд байна

    Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулж Шадар сайд Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, ЗТХ-ийн сайд Л.Халтар, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, ЭХ-ний сайд Н.Тавинбэх, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нар бизнес эрхлэгчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж, тэдний санал бодлыг сонсож, тулгамдаж буй хүндрэлүүдийг ирэх дөрвөн жилд хэрхэн даван туулах талаар санал …

  • 26 August

    Өмнөд Суданд ачааны онгоц осолдож, 17 хүн нас баржээ

     Өнгөрөгч Бямба гаригийн өглөө Өмнөд Суданы нийслэл Жуба хотын нисэх онгоцны буудлаас хөөрсөн ачааны онгоц хэдхэн минутын дараа осолдсоны улмаас 17 хүн амиа алдсан байна. “Амьд үлдсэн нэг хүнийг эмнэлэгт хүргэсэн, ослын улмаас нисэх багийн  хоёр гишүүн, онгоцонд сууж явсан 15 хүн амиа алдсан” гэж гэрч болох Жозеф Майон гэдэг хүн ярьжээ.   Ослын газарт Өмнөд Суданы Тээврийн сайд Мадут Биар Йол хүрэлцэн ирсэн байна. Борооны улмаас осол болсон газарт гүнзгий намаг тогтсон учраас …

  • 26 August

    ХӨСҮТ: Хоёр хүний шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө. Тэрбээр”Наймдугаар сарын 25-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 490 хүнд шинжилгээ хийхэд 488 хүнээс нь коронавирус илрээгүй. Харин хоёр хүний шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ. Анхан буюу давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн байна. Коронавирус илрээгүй шинжилгээ: Наймдугаар сарын …

  • 26 August

    “Усны гүнээс болон урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага, сургууль” явагдаж байна

    Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Үндэсний аврах бригад, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчдын хамтарсан “Усны гүнээс болон урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага, сургууль” явагдаж байна. Онцгой байдлын байгууллагын 2020 оны сургуулийн жилийн удирдамжийн хүрээнд алба хаагчдын бэлтгэл бэлэн байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, багаар ажиллах чадварыг сайжруулах зорилгоор зохион байгуулагдаж буй тус дадлага …

  • 26 August

    Сөүлд амны хаалт заавал зүүхийг үүрэг болголоо

    Өмнөд Солонгос улсад коронавирусын халдварын 2 дахь давалгаа явагдаж байгаатай холбогдуулан, халдварын тархалтыг хязгаарлах үүднээс Сөүл хотод заавал амны хаалт зүүхийг үүрэг болголоо. Ингэснээр иргэд гэрээсээ гадна хаана ч байсан амны хаалт зүүх шаардлагатай болж байна. “Энэхүү шийдвэрийн дагуу Сөүл хотын бүх оршин суугч гадуур явж байхдаа төдийгүй аливаа барилга байгууламжийн дотор байхдаа амны хаалт зүүх шаардлагатай боллоо” гэж Сөүл …

  • 26 August

    Хоёр хүүхэд усанд живж осолджээ

    Дундговь аймагт Боргитын нуурын дэргэд дөрвөн хүүхэд тоглож байснаас хоёр нь живж осолджээ. Тодруулбал, Эрдэнэдалай сумын Цагаан-Овоо багийн  “Боргиотын нуур”-ын эрэг дээр 4 хүүхэд тоглож байгаад Б /11 настай, эрэгтэй/, Б /8 настай, эрэгтэй/ нар живсэн тухай дуудлагыг өчигдөр /08.25/ 19:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбар, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын …

  • 26 August

    Хөвсгөл аймагт 3,8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

    Хөвсгөл аймгийн Рашаант сумын Их-Ац багийн “Хөвсгөлийн нуруу” гэх газарт /аймгийн төвөөс зүүн зүгт 20 км-т/ 08.25-ны өдрийн 13:36 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 13:36 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Рашаант сумын Засаг дарга Д.Өнөрболдоос тодруулахад сумын болон багийн төвийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж …

  • 26 August

    “МУЗГ-ын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн, Ш.Адьшаа, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөллөөс хариулт, тайлбар авсан. Үргэлжлүүлэн хуралдааны үеэр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал …

  • 26 August

    Голдмэн закс групп 3.9 тэрбум ам. долларын тооцоог Малайз улстай хийж дуусгалаа

    Малайзийн төрийн сан дэлхийн авлигын томоохон хэрэгт холбогдож, өмнөх Засгийн газраа огцруулахад хүргэсэн. Тус асуудалтай холбоотой Голдмэн Закс групп болон Малайзи Улсад 3.9 нийтдээ тэрбум ам.долларыг үүнээс 2.5 тэрбум ам.долларыг 10 хоногийн дотор бэлэн мөнгөөр, мөн 1.4 тэрбум ам.доллар дэлхийн өнцөг буланд царцаагаад байсныг буцаан олгохоор болж эцэслэв. Харин Малайзийн Засгийн газар Голдмэн Закс банкны эсрэг гаргасан нэхэмжлэлээ татаж авахаар болсон байна. Энэхүү хэлцэл нь хоёр талд харилцан ашигтай юм. Санхүүгийн хямралаас хойш …

  • 26 August

    Удоканы зэсийн ордын хөрс хуулалтыг эхлүүлнэ

    ОХУ-ын зэсийн үлэмж нөөцтэй Удоканы ордыг ашиглах эхний шатны ажлыг төлөвлөгөөт хугацаанаас нь өмнө эхлүүлж байгааг төсөл хэрэгжүүлэгч “Байгалийн уул уурхайн компани” мэдээлсэн байна. Тодруулбал, ордын баруун хэсэгт хөрс хуулах, туршилтаар хүдэр олборлох уулын ажил хийгдэнэ гэж мэдээлэлд дурджээ. Эхний шатанд уулын ажлыг 2021 онд эхлүүлэх төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж 2020 он болгож наашлуулсан аж. Энэхүү өөрчлөлтийг ОХУ-ын Газрын хэвлий ашиглалтын …