Гадаад харилцааны сайд Н.Энхтайван БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг энэ өдөр хүлээн авч уулзав. Элчин сайд Ли Ё Хун Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонд Сайд Н.Энхтайванд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв. Сайд Н.Энхтайван БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Гён Хва-гаас баярын захидал ирүүлсэнд талархал илэрхийлээд, энэ онд Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны …
Улс төр
July, 2020
-
20 July
Цар тахлын улмаас нутаг буцах боломжгүй болсон монгол иргэдэд туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг Туркийн Ерөнхий сайдаас хүсэв
Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолу Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай утсаар ярьж, Гадаад харилцааны сайдын албанд томилогдсонд нь баяр хүргэв. Тэрбээр Монгол, Туркийн харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж буйг тэмдэглээд, цаашид хоёр талын худалдааны хэмжээг нэмэгдүүлэхийн чухлыг онцлов. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшинд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд дэлхий нийтээр тархаад буй …
-
17 July
Гадаад харилцааны сайд хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудад чиглэл өглөө
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Монгол Улсаас хилийн чанадад суугаа нийт Дипломат төлөөлөгчийн газрын Тэргүүн нар, бие бүрэлдэхүүнд хилийн чанадаас буцах хүсэлт гаргасан иргэдээ үе шаттайгаар татах хүртэл нөөц бололцоо, иргэдийн санал санаачилга болон суугаа, хавсран суугаа орны хамтын ажиллагаанд тулгуурлан бүх талаар дэмжиж ажиллахыг чиглэл болгов. Түүнчлэн Дипломат ажилтны сахилгын тусгай дүрмийг чанд мөрдөж ажиллах, дипломат албаны эрх ямба, дархан …
-
17 July
Барилга, хот байгуулалтын дэд сайдаар Э.Золбоо томилогдлоо
Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн /2020.07.16/ хуралдаанаар Ерөнхий сайдын санал болгосноор яамдын дэд сайд нарыг томилсон юм. Энэ үеэр Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар дэд сайдаар томилогдсонд Э.Золбоод баяр хүргээд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, барилгын салбарт хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг урагшлуулахад хамтын хүч чухал гэв. Барилга, хот байгуулалтын дэд сайдаар томилогдсон Э.Золбоо нь: Боловсрол: 1990-2000 онд Нийслэлийн тэргүүний …
-
17 July
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг гаргав
Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Монгол Улсын сайд ЗГХЭГ-ын сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулан байгууллаа. Монгол улсын Үндсэн хууль, төсвийн тухай хууль болон Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн бусад баримт, бичгүүдтэй уялдуулан төслийг богино хугацаанд боловсуурлж батлуулахыг ажлын хэсэгт …
-
17 July
Боловсрол, шинжлэх ухааны дэд сайдаар Г.Ганбаярыг улираан томиллоо
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Ерөнхий сайдын санал болгосноор БШУ-ны дэд сайдаар Г.Ганбаярыг улираан томиллоо. Боловсрол Шинжлэх ухааны дэд сайд: Ганболдын Ганбаяр 1979 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1997 онд нийслэлийн 84 дүгээр дунд сургууль, 2002 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 2004 онд мөн сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй. 2001-2002 онд Улсын …
-
17 July
Танилц:Шинээр томилогдсон Дэд сайд нарын намтар
Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар дараах нэр бүхий албан хаагчдыг Ерөнхий сайдын санал болгосноор танхимын гишүүдийн 100 хувийн саналаар яамдын дэд сайд нарыг томиллоо. 1. БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр 2. Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай 3. Сангийн дэд сайд …
-
16 July
Ээлжит бус чуулганаар 2020 оны төсөв тодотгоно
УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент анхдугаар чуулганаа зохион байгуулж, гишүүд тангаргаа өргөж, Засгийн газраа бүрдүүлснээр өндөрлөсөн. Шинэ парламент ирэх наймдугаар сард ээлжит бус чуулган зарлаж, 2020 оны төсөвт тодотгол хийхээр төлөвлөж байгаа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өмнөх жилүүдэд 2020 оны төсөвт тодотгол хийхгүй гэж байсан ч дэлхий нийтээр цар тахалтай холбоотойгоор төсвийн орлого тасарч, гүйцэтгэл хангалтгүй байгаа учраас шинэ …
-
10 July
Япон, Шведийн парламентын тэргүүн нар Г.Занданшатарт баяр хүргэлээ
Монгол Улсын Их Хурлын даргаар дахин сонгогдсонтой нь холбогдуулан Гомбожавын Занданшатарт Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Оошима Тадамори, Зөвлөхүүдийн танхимын дарга, хатагтай Санто Акико, Шведийн парламент Риксдагийн дарга Андреас Норлен нар баяр хүргэж, мэндчилгээ ирүүлэв. Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Оошима Тадамори ирүүлсэн баярын мэндчилгээндээ ”Эрхэмсэг ноён Таныг Монгол Улсын Их Хурлын даргаар дахин сонгогдсонтой холбогдуулан Төлөөлөгчдийн танхимыг төлөөлөн чин …
-
10 July
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 100 сая ам.долларын төсвийн дэмжлэгийн зээл авна
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй коронавирусын халдварт цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлж Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 100 сая ам.долларын төсвийн дэмжлэгийн зээл олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү зээл нь 0.85 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс чөлөөгдөх хугацаа 3 жил, 16 жилийн дотор эргэн төлөгдөх нөхцөлтэй юм. Коронавируст цар тахлын үед …
-
10 July
Гадаад харилцааны дэд сайдаар Б.Мөнхжинг томилов
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Б. Мөнхжинг Гадаад харилцааны дэд сайдаар томиллоо. Б.Мөнхжин нь 1985 онд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай. Эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 2005 онд Монгол Улсын Их сургууль, 2015 онд Оксфордын Их сургуулийг тус тус төгссөн. Британи судлал, дипломат үйл ажиллагааны мэргэжилтэй. 2008-2009 онд Гадаад харилцааны яамны …
-
10 July
УИХ-ын дарга Г. Занданшатар УИХ-аас удирдлага нь томилогдддог байгууллагын дарга нарт үүрэг даалгавар өглөө
Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нарыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Үндэсний аудитын газрын дарга Д.Занданбат, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг нар оролцож, УИХ-ын даргаар …
-
10 July
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван үүрэгт ажилдаа оров
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гадаад харилцааны сайдаар томилогдсон Нямцэрэнгийн Энхтайванд Монгол Улсын Гадаад харилцааны яамны тамгыг хүлээлгэн өгч үүрэгт ажилд нь орууллаа. Ажил хүлээлцэх ёслолын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх гадаад харилцааны салбарын ач холбогдлыг дурдаж, улс орны хөгжлийн гадаад таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа явуулахыг хүсч, ажлын амжилт хүсэв. Ажил хүлээлцэхэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын албаны …
-
10 July
Ерөнхийлөгч Х.Баттулга гадаадад байгаа иргэдийг эх оронд нь татан авчрах ажлаа өргөтгөх үүрэг, чиглэл өгөв
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын зарим гишүүд, холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, гадаадад байгаа монгол иргэдээ эх оронд нь татан авчрах асуудлыг илүү өргөн хүрээнд үргэлжлүүлэх үүрэг, чиглэл өглөө. Тухайлбал, Монгол Улс өнөөдрийг хүртэл 12853 иргэнээ 40 гаруй улсаас татан авсан ч цаана нь ирэх хүсэлтэй 10 орчим мянган иргэний нөхцөл байдал хүнд байгаа тул цаашид тусгай нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх …
-
10 July
ЗГ-ын шинэ бүрэлдэхүүн өнөөдөр анхны хуралдаанаа хийнэ
Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх энэ сарын 8-ны өдөр Засгийн газрын танхимаа эмхлэн байгуулж, сайд нараа батламжилсан билээ. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар өнөөдөр /2020.07.10/ 10.00 цагт анхны хуралдаанаа хийнэ. Хуралдаанаар “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх”, “Улсын онцгой комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Бэлэн байдлын зэрэгт …