Улс төр

December, 2020

  • 25 December

    Б.Ган-очир: АН-ын дүрмээр ч тэр, ардчилсан нийгмийн зарчмаар С.Эрдэнэ дарга огцрох ёстой

    Өнөөдөр Ардчилсан намын X их хурлын талаар АН-ын ХЭГ-ын дарга П.Нүрзэд, АН-ын “Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлт боловсруулах ажлын хэсэг”-ийн нарийн бичиг С.Санасэр, АН-ын X их хурлын тэргүүлэгч Б.Ган-очир нар мэдээлэл хийлээ. АН-ын X их хурлын тэргүүлэгч Б.Ган-очир “Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн манай намын их хурал амжилттай болж өндөрлөсөн. Хуралд нийт 1432 төлөөлөгч оролцсон. Хурлаар намын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэн баталсан. Мөн өнөөдрийн нийгэм …

  • 25 December

    Тавдугаар сараас наймдугаар сар хүртэлх хугацаанд хүнсний талонд 53.2 тэрбум төгрөг зарцуулжээ

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.12.25) хуралдаан 09 цаг  06 минутад 68.2 хувийн ирцтэйгээр цахимаар эхэлж, таван асуудал хэлэлцэв. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Коронавируст халдварын цар тахлын үед татвар, нийгмийн даатгалын шимтгэл, халамжийн чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй аргам хэмжээ, түүний үр дүнгийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын мэдээллийг сонсов. Засгийн газрын зүгээс Коронавируст халдвар (КОВИД-19)-ын …

  • 24 December

    Я.Содбаатар: Франкфуртын нислэгээр ирэх байсан хүмүүст санхүүгийн дэмжлэг үзүүлсэн

      Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.12.24) нэгдсэн хуралдаан 10 цаг 02 минутад 41 гишүүний ирцтэй эхэлж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.     Дэлхий нийтэд Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын тархалт 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 218 улс орон, нутаг …

  • 24 December

    Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг эцэслэн баталлаа

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг эцэслэн баталлаа. Хуулийн эцсийн найруулгыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулжээ. Ингэхдээ, УИХ-ын даргаас гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу ажлын багаас боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын 5 томьёоллоор нэг бүрчлэн санал хураан шийдвэрлэсэн байна. Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцэслэн …

  • 23 December

    Б.Алтанзул: Улаанбаатар хотод бүртгэлтэй 415 түүхий нүүрсээр галладаг зуухны 368-д нь шүүлтүүр тавьсан

    Улсын Их Хурлын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны 01 дүгээр тогтоолоор байгуулсан Ажлын хэсэг өнөөдөр /2020.12.23/ цахимаар хуралдлаа.  Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Саранчимэг Улаанбаатар хот дахь төвлөрсөн дулаанд холбох боломжгүй байршлын хэчнээн уурын зуухыг түүхий нүүрсээр галлаж байгаагаас ирэх онд хэдийг нь зогсоож, цаашид хумих ямар бодлого барьж байгаа талаар …

  • 23 December

    Ц.Туваан: Иргэдийн хувийн мэдээллийг нууцлах, эх орондоо буцаж ирэх эрхийг баталгаажуулна

     УИХ-ын гишүүн Ц.Туваан, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулахаар төсөл өргөн барилаа. Хуулийг өнгөрсөн дөрөвдүгээр сард баталсан бөгөөд тухайн үед коронавирусний халдварыг дотооддоо алдаагүй байсан. Харин өнөөдөр нөхцөл байдал эрс  өөрчлөгдсөн.  Хууль хэрэгжих явцад ч засч залруулж, сайжруулах зүйл олон гарсан. Тиймээс УИХ  дахь Ардчилсан намаас зарим зохицуулалтыг илүү тодорхой болгох, …

  • 23 December

    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын суралцах эрхийг хангана

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр боллоо. “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийг батлав. Компани нь 100 хувь төрийн өмчит бөгөөд нэг хувьцаа эзэмшигчтэй байхаар дүрэмд тусгажээ. Компани зөвлөх үйлчилгээ үзүүлэх, хөрөнгө төвлөрүүлэх, хөрөнгө оруулах, хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх, дэд бүтэц байгуулах, эзэмших, дэд бүтцийн эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран …

  • 22 December

    Г.Занданшатар: Их, дээд сургуульд тавигдах шаардлагыг өндөрсгөж, их сургуулийн засаглалыг хуулиар зохицуулах шаардлагатай

    Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран Боловсролын багц хуулийн төсөлд санал авах хэлэлцүүлгүүдийг улс орон даяар цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа билээ. Өнөөдөр (2020.12.22) Дээд боловсролын тухай, Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдэд санал авах хэлэлцүүлэг боллоо. Уг хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, …

  • 22 December

    УИХ дахь АН-ын бүлэг 3 хоногийн завсарлага авав

       Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхэллээ. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр танилцуулав.     Улсын Их Хурлын даргын 2020 оны 32 дугаар захирамжаар байгуулагдсан тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Н.Алтанхуяг, Ц.Мөнх-Оргил, Ш.Раднаасэд, Ц.Сандаг-Очир, Ж.Сүхбаатар нар ажилласан байна. Ажлын хэсэг 6 …

  • 22 December

    Барьцаалан зээлдүүлэх газрын хүүг 3%-аас хэтрүүлэхгүй байх хуулийн төслийг өргөн барив

    УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нар өнөөдөр /2020.12.22/ Ковид19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Коронавируст цар тахлын нөлөөллөөс Барьцаалан зээлдүүлэх газраас зээл авсан иргэдийн орлогын эх үүсвэр болсон үйл ажиллагаа, хөдөлмөр эрхлэлт  зогсож, цалин, орлого тасалдан зээлээ эргэн төлөх чадваргүй болж, тэдгээрт …

  • 22 December

    МЗХ-ны “Next stop”-д Ерөнхий сайд өрсөлдөж байна

    Монголын залуучуудын холбооны “Next stop” ёслолын арга хэмжээний цахим санал асуулга дуусахад зургаа хоног үлджээ. Анх 1992 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж буй ёслолын арга хэмжээ энэ жил 18 дахь удаагаа болох гэж байна. Монголын хамгийн нэр хүндтэй шалгаруулалт гэгдэж байсан тус ёслол 2018 оноос хойш нэг хэсэгтээ завсарласан. Харин энэ жил “Шилдэг улс төрч оны залуу”, “Шилдэг бизнесмен оны залуу”, “Шилдэг нийгмийн …

  • 22 December

    Л.Оюун-Эрдэнэ: “Оюутолгой” төслөөс Монгол Улсад ногдох үр ашгийг нэмэгдүүлэх, холбогдох гэрээнүүдийг засаж сайжруулах, шаардлагатай

    УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн төлөөлөл, “Рио Тинто” компанийн шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмтай 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр цахимаар уулзаж, үүсээд буй шаардлага, нөхцөл байдлын талаар ярилцлаа. Цахим уулзалтад Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн …

  • 22 December

    Гадаад харилцааны сайд Н.Энхтайван цар тахлын үед БНСУ-д ажиллаж амьдарч буй монгол иргэдэд бүх талын боломжтой дэмжлэг туслалцаа үзүүлэхийг солонгосын талаас хүсэв

    Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Кан Гён Хва-тай 12 дугаар сарын 21-ний өдөр цахим уулзалт хийв. Цахим уулзалтын үеэр талууд цар тахлын өнөөгийн хүнд нөхцөл байдалд ойр дотно хамтран ажиллаж, нийгэм, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах чиглэлд харилцан дэмжлэг үзүүлж, нягт хамтран ажиллахаар ярилцав. Сайд Н.Энхтайван цар тахлын үед БНСУ-д ажиллаж амьдарч буй …

  • 21 December

    Н.Ганибал:Үнэ тэглэх шийдвэр эрчим хүчний салбарын үнэнийг ил гаргаж, аваарын байдалд ажиллах нөхцөлд хүргэлээ

    Монгол Улс дотооддоо нийтдээ 1534 МВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай. Нэмээд 20 сая орчим ам.доллар төлж ОХУ-аас эрчим хүч импортоор авдаг. Цахилгааны үнийг тэглэх шийдвэр гарснаас хойш хэрэглээ огцом нэмэгдэж ачаалал 1300 хүрвэл эрчим хүчийг хэсэгчлэн хязгаарлахаас аргагүйд хүрэх юм байна.  Хэт их ачааллаас хамааран, ТЭЦ-IV-ийн нэг эх үүсвэрт гэмтэл гарлаа гэхэд 15 аймаг цахилгаангүй болох эрсдэлтэй юм байна. Тиймээс цахилгааны эх үүсвэрээ …

  • 18 December

    С.Амарсайхан: Хүний эрхийг хамгаалагчдын эрхийг хуулиар хамгаалах ёстой

    УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Амарсайхан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Хүний эрхийг хамгаална гэдэг хэн нэгний эрхийг хамгаалахаас илүүтэй нийтийн эрх ашгийг хамгаалахад нэн чухал асуудал учир хэлэлцэхийг дэмжиж байгаа. Хүний эрхийг хамгаалагчдын эрхийг хамгаалах хэрэгтэй, энэ асуудлыг хэлэлцэж, буруу, зөвийг нь хэлэлцээд явах ёстой гэж бодож байна. Яагаад …